Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 316/ШШ2025/00017

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 316/ШШ2025/00017

 

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

шийдвэрлэх тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 735,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь ******* ББСБ ХХК-с гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 735,285 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Зээл авсан нь үнэн, маргах зүйл байхгүй, төлж барагдуулахаа илэрхийлж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг төлөх талаар тайлбарласныг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч ******* холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 735,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох Зээлийн гэрээний үүрэгт 735,285 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ

74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,197 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас дээрх тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,098.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, тал хувь болох 11,098.5 төгрөгийг төрийн сангийн даснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогтой ******* ******* ******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 735,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,197 төгрөгийн тал хувь болох 11,098.5 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, тал хувь болох 11,098.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4 Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН