Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 316/ШШ2025/00072

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 316/ШШ2025/00072

******* аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн хуралдаанаар

  Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* ******* хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* ХХК-ийн захирал ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн ******* суманд бүртгэлтэй ******* регистрийн дугаартай ******* ******* ******* ХХК-ний захирал нь нийт 71,21,698.85 төгрөгийн татварын өрийг барагдуулаагүй. 2023 оноос хойш одоог хүртэл холбоо барих гэсэн боловч утсаа авдаггүй, мөн нэхэмжлэх хуудсыг ******* аймгийн ******* сумын дүгээр гудамж тоотод хүргүүлэхэд хаягт тийм хүн байхгүй гэсэн. Иймд багийн засаг даргаас оршин суугаа хаягийг тодорхойлоход тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн хариу ирсэн тул Батболдын эрэн сурвалжилж өгнө үү  гэв.

 Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* газар нь татварын өр гаргуулах нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* ХХК-ийн захирал ******* оршин хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

1. Хэрэгт авагдсан татварын нэхэмжлэх хүлээн авсан тухай 202 оны дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл, сумын 3 дугаар багийн Засаг даргын 202 оны дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт, битүүмжлэх мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай тэмдэглэл, Монгол шуудан ХК-ны магадалгаа, татварын албаны нийтлэг үйл ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар ******* ******* ******* ХХК-ийн захирал нь оршин суугаа хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* ХХК-ийн захирал ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.-т зааснаар ******* аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтад Д.Идэрзориг РД:МЗ80892, ******* аймаг, ******* сум баг, -утас: 990888 гэсэн мэдээлэл тусгагджээ.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

  Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох МЗ80892 регистрийн дугаартай ******* ******* ******* ХХК-ийн захирал Идэрзоригийг эрэн сурвалжилсугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.-т зааснаар Идэрзоригийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг зааснаар ******* аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7, 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСА