| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
| Хэргийн индекс | 117/2024/0006/З |
| Дугаар | 117/ШШ2024/0006 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 117/ШШ2024/0006
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч ******* би, *******, ******* нарын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн *******нд хариуцагдах “Дундговь аймгийн *******ны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *******, ******* дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сонгуулийн хороо аймгийн ИТХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшихээр хуульд заасны дагуу материалаа бүрдүүлж өгсөн ба *******, ******* нарыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалтыг үндэслэн бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч ******* нь Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн харьяа “*******” салбарын дарга, нэхэмжлэгч ******* нь “*******” хувьцаат компанийн Дундговь салбарын захирал тус тус албан тушаалд ажилладаг.
Эдгээр албан тушаалтан нь Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 28.4.3-т заасан “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн” гэдэгт хамаарахгүй тул албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр сонгуульд нэр дэвшсэн болно.
Тодруулбал, хуулийн энэхүү заалтанд “хуулийн этгээд” гэж тодорхой заасан бөгөөд дээрх байгууллагууд нь хуулийн этгээдийн эрхгүй салбарын статустай юм. Монгол Улсын Иргэний хуулийн 29-р зүйлийн 29.6-д “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж заасан байдаг.
Иймд Дундговь аймгийн *******ны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *******, ******* дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэн *******, ******* нараас Дундговь аймгийн *******нд холбогдуулан “Дундговь аймгийн *******ны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *******, ******* дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг[1] тус шүүхэд 2024 оны 09 дүгэр сарын 13-ны өдрийн 17 цаг 20 минутад гаргасан байна.
2. Дундговь аймгийн *******ны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор[2] “Аймаг, нийслэл, сум ,дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2, 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.3, 32 дугаар зүйлийн 32.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтуудад заасныг үндэслэн Дундговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дугаар тойрогт Монгол ардын намаас нэр дэвшүүлсэн *******ыг дээрх хуулийн шаардлагыг хангаагүй” гэж,
3. Дундговь аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоолоор[3] “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2, 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.3, 32 дугаар зүйлийн 32.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтуудад заасныг үндэслэн Дундговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 17 дугаар тойрогт Монгол ардын намаас нэр дэвшүүлсэн *******г мөн дээрх хуулийн шаардлагыг хангаагүй” гэж тус тус нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.
4. Аймаг, нийслэл, сум, дүүргийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т “******* шатлан захирагдах зарчмаар ажиллах бөгөөд сонгуулийн хороодын шийдвэртэй холбогдуулан энэ хуулийн 14.10-т заасан дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргана” гэж заасанчлан Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 09 сарын 13-ны өдрийн 03/859 дугаартай албан бичгээр[4] гомдолд хариуг ирүүлснээр хуулийн дээрх шаардлага хангагдсан гэж үзнэ.
5. Сонгуулийн ерөнхий хорооны 03/859 тоот хариуг үндэслэн Дундговь аймгийн ******* 2024 оны 09 сарын 15-ны өдрийн 26 дугаартай “Нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоол[5] гаргаж, маргаан бүхий 2024 оны 09 сарын 12-ны өдрийн *******, ******* дугаар тогтоолуудыг хүчингүй болгон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэн үнэмлэх олгохоор шийдвэрлэжээ.
6. Иймд нэхэмжлэгч *******, ******* нар нэхэмжлэлээсээ татгалзаж татгалзлаа бичгээр[6] илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
7. Нэхэмжлэгч *******гээс 70200 /журналын №4359874/, *******аас 70200 /журналын №4352872/ төгрөгийг тус тус төлж нэхэмжлэлд хавсаргасан ба тус тусдаа актад маргаж буй тул тэмдэгтийн хураамжийг ийнхүү төлөх нь зүйтэй.
8. Нэхэмжлэгч нарт уг захирамжийн үр дагаврыг буюу нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгч, энэ тухай баримтжуулсан[7] болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1,1******* дугаар зүйлийн 1*******.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийг 66.1, 112 дугаар зүйлийн 112.4.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн *******нд хариуцагдах “Дундговь аймгийн *******ны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *******, ******* дугаар тогтоолыг илт хууль болохыг тогтоолгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-т дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах болон уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СУГИРЖАВ