| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00601/И |
| Дугаар | 301/ШШ2025/00015 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 301/ШШ2025/00015
| 2025 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 301/ШШ2025/00015 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б овогт Р.А-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: Р.А нь 1987 онд Хөнгөн үйлдвэрийн техникийн сургуулийг тоног төхөөрөмжийн засварчин мэргэжлээр төгсөж, 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Д аймгийн Х үйлдвэрт 1995 оны дунд үе хүртэл ажилласан. Энэ цаг хугацааны хөдөлмөрийн дэвтэр, ажилд анх томилогдсон тушаал, бусад тушаал архивт хадгалагдан үлдсэн ба түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал гарч ирээгүй. Р.А нь 1995 оны дунд үеэс тухайн ажиллаж байсан байгууллагын үйл ажиллагаа доголдож эхэлсэнтэй холбоотойгоор эрхэлж байсан ажлаасаа гарч өөрийн төрсөн нутаг Ө аймгийн Х суманд ирж, мал маллан амьдарсан байдаг. Гэтэл Д аймгийн Нийгмийн даатгалын архивт түүний ажиллаагүй хугацаанд буюу 1995-1997 онуудад “Х” ХК-иас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэсэн лавлагаа гарч ирсэн байна. Р.А нь 1995 оноос хойш өөрийн төрсөн нутаг Ө аймгийн Х суманд ирж Х суманд 1999 он хүртэл мал маллан амьдарч байгаад 1999 онд А аймгийн Ц суманд ирж мал маллан амьдарсан, одоо Ц суманд амьдардаг малчин хүн юм. Р.А-ийн 1996-1998 онуудад Д аймгийн Х ХК нь түүний тухайн байгууллагад ажиллаагүй, Ө аймгийн Х суманд мал маллан амьдарч байсан хугацаанд түүний аваагүй цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн мэтээр баримт үйлдсэн байдал түүний малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх ашгийг зөрчсөн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болж байгаа. Д аймгийн Х үйлдвэр нь 1993 оноос Х ХК болсон байдаг. Иймээс Р.А-ийн Д аймгийн Х үйлдвэр болон Х ХК-д ажиллаж байсан болон ажиллаагүй байсан хугацааг ялган зааглаж шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Ийнхүү ажилласан болон ажиллаагүй цаг хугацааг ялгаж зааглаж тогтоолгох зорилго нь түүний малчин гэсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох, нийгмийн хамгааллын эрхээ хэрэгжүүлэхэд оршино. Д аймгийн Х ХК нь үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсоноос 1995 оны 05 дугаар сард ажилчдадаа 1 сарын цалин өгч ажлаас чөлөө олгосон ба үүнээс хойш Р.А тухайн байгууллагад ажиллаагүй. Энэ байдлыг мэдэх мөн түүний адил ажлаа орхисон гэрч байдаг юм байна. Иймд Б овогт Р.А-гийн Д аймгийн Х үйлдвэрт засварчнаар 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Д аймгийн Х ХК-д засварчнаар 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 онуудад Д аймгийн Х ХК-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.А нь 1987 онд Хөнгөн үйлдвэрийн техникийн сургуулийг тоног төхөөрөмжийн засварчнаар төгссөн. Д аймгийн хивсний үйлдвэрт засварчнаар 1995 оны 06 дугаар сар хүртэл томилогдон ажилласан. Д аймгийн хивсний үйлдвэр 1993 онд Х хивс гэдэг нэртэй компани болсон. 1995 оны 06 сараас хойш уг хивсний үйлдвэр нь ажиллах эсэх нь тодорхойгүй болсон. Ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдөөгүй. Үүнээс хойш өөрийн төрсөн нутаг болох Ө аймагтаа хувийн малаа маллан амьдрах болсон. Р.А өнөөдрийг хүртэл хувийн малаа маллан амьдарч байна. Мал маллан амьдрахдаа 1995 оноос 6 сараас хойш 1998 он хүртэл Ө аймгийн Х суманд мал маллаж байгаад 1998 оноос хойш А аймгийн Ц суманд шилжин ирж өнөөдрийг хүртэл тус сумандаа мал маллан амьдарч байна. Хүсэлт гаргагч маань малчин нөхцөлөөр өндөр тэтгэвэр тогтоолгох гэтэл 1996, 1997 онуудад Д аймгийн Х хивсний үйлдвэрт ажиллаж байсан гэх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт гарч ирсэн. А аймгийн Н-ийн даатгалын газар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримт гарч ирсэн тул нөхөн тооцуулсныг нь үнэлэх боломжгүй, давхардсан байна гэсэн хариу өгсөн байсан. Ингээд нийгмийн даатгал төлсөн эсэх талаарх хугацаагаа ялгаж шүүхээр тогтоолгох шаардлага үүссэн тул шүүхэд хүсэлт гаргасан. Түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх ашиг нь хөндөгдөж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад түүнийг 1996,1997,1998 онуудад Ө аймагт мал маллан амьдарч байсан гэдэг нөхцөл байдал тогтоогдож байгаа. Энэ онуудын малын А данс архиваас гарсан. Мөн тухайн үед хүсэлт гаргагчийн том охин Ө аймгийн Х сумын сургуульд орж байсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас Р.А нь 1995 оноос 2000 он хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан талаар харагдаж байгаа. Нөхөн тооцуулсан шалтгаанаа өөрөөс шалтгаалан ажилгүй байсан хэмээн тайлбарласан байсан. Иймд түүнийг 1987 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Дорнод аймгийн хивсний үйлдвэрт 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл Д аймгийн х хивс ХК-д ажиллаж байсан байдлыг тогтоож, 1995 оны 06 сарын 01-ний өдөр 1997 оныг дуустал Д аймгийн Х ХК-д ажиллаж байгаагүй буюу нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй байдлыг тогтоож өгнө үү. Энэ хугацааны нь нийгмийн даатгалын шимтгэл давхардчихсан байгаа. Д аймгийн хивсний үйлдвэр ажиллаагүй байхад нь шимтгэл төлсөн байсан. Хүсэлт гаргагчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өөрт нь ажигтай байдлаар шийдвэрлүүлэхийн тулд 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 он хүртэл Д аймгийн Х хивс ХК-д ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй гэдгийг тогтоолгох хүсэлттэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 болон 135.2.14-д заасныг баримтлан хүсэлтийг хангаж өгнө үү гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- 227962 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:
- Д аймгийн Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 73 тоот тодорхойлолтод: Таны хүсэлтийн дагуу Д аймгийн Хивсний комбинатын 1996, 1999 оны даргын тушаалуудыг шүүж үзэхэд Р овогтой А-д холбогдох баримт байхгүй байна. Мөн тус үйлдвэрийн 1997-1998 оны архивын баримт нь манайд шилжиж ирээгүй байна гэсэн,
- БНМАУ Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Ч хот дахь Хивсний үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны даргын 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Ажилд томилох тухай” 10 тоот тушаалд: 1. ... Хөнгөн хүнсний аж үйлдвэрийн техникум, гадаад, дотоодын техник мэргэжлийн сургуулийг 1987 онд төгссөн, хавсралтад дурдсан нэр бүхий ажилчдыг 07 дугаар сарын 02-ны өдрөөс үйлдвэрийн угсралтад ажиллуулсугай, 2. Хавсралтад дурдсан хүмүүсийг тус бүр 300 төгрөгөөр цалинжуулж, тэтгэмж, замын зардлыг зохих журмын дагуу олгохыг ня-бо н.Л-д зөвшөөрсүгэй, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 108-т Р.А, эрэгтэй, ТТзасварчин, 1306 гэсэн,
- БНМАУ Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Ч хот дахь Х үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны даргын 1988 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажилд томилох, хуваарь батлах тухай” 02 тоот тушаалд ... 4. Технологийн тоног төхөөрөмжийн угсралтад болон цех тасгуудад ажиллах ажилчдын хуваарийг хавсралтаар баталсугай, тушаалын хавсралтад Б групп Ээрэх цэг нэрсийн жагсаалтын 4-т Р.А гэсэн,
- Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Ч хотын х-ий комбинатын даргын 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” 196 тоот тушаалд 1. Ардын цэргийн албанд татагдсан хавсралтад дурдсан нэр бүхий хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй, 2. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст хууль тогтоолын дагуу холбогдох тооцоог хийж амралтын болон гэнэт халагдсаны 14 хоногийн мөнгийг бодож олгохыг ерөнхий ня-бо /Д.С/-д зөвшөөрсүгэй, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 4-т Р.А, ээрэхийн засварчнаас гэсэн,
- Ч хотын Х-ний комбинатын даргын 1991 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” 207 тоот тушаалд 1. ... Р.А-ийг 09 дүгээр сарын 16-ны өдрөөс будах цехэд засварчнаар тус тус ажиллуулсугай, 2. ... засварчин Р.А-г хийснээр цалинжуулахыг санхүү тайлан бүртгэлийн хэлтсийн дарга /Д.С/-д зөвшөөрсүгэй гэсэн,
- Ч хотын Х-ний комбинатын ээрэх үйлдвэрийн даргын 1992 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 14 тоот тушаалд 1. Ээрэх үйлдвэрийн нийт ажиллагсдын 1992 оны ээлжийн амралтыг хавсралтын дагуу баталсугай, 2. Хавсралтад дурдсан ажилчдын ээлжийн амралтын мөнгийг амралтын мэдэгдлийг үндэслэн бодож олгохыг ахлах ня-бо /н.Д/-д зөвшөөрсүгэй, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 15-т Р.А, засварчин, 5/IX, 21 гэсэн,
- Ч хотын Х-ний комбинатын ээрэх үйлдвэрийн даргын 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 01 тоот тушаалд 1. Үйлдвэрийн нийт ажиллагсдын 1993 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсугай, 2. Ээлжийн амралтын мөнгийг бодохдоо амралтын мэдэгдлийг үндэслэн бодож байхыг ня-бо Б.С-т зөвшөөрсүгэй, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 70-т Р.А, засварчин, 21 гэсэн,
- Д аймгийн Х-ний үйлдвэр худалдааны Х ХК компанийн ээрэх үйлдвэрийн даргын 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 01 тоот тушаалд 1. Ээрэх үйлдвэрийн ИТА, ажилчдын 1994 оны ээлжийн амралтыг хавсралтад дурдсан хуваарийн дагуу амруулсугай, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 84-т Р.А, засварчин, 20/X, 21 гэсэн,
- Д аймаг Х-ний үйлдвэр худалдааны Х ХК компанийн ерөнхий захирлын 1995 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Чөлөө олгох тухай” 85 тоот тушаалд 1. Дээрхи шалтгаануудаас үндэслэн 1 хавсралтад дурдсан ажилтнуудад 03 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сар тутам 3000 төгрөгийн тэтгэмжтэй чөлөө олгосугай, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 17-т Р.А, будаг засварчин гэсэн,
- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08/4768 тоот лавлагаанд: Р.А нь Д аймгаас НАХЯ-ны сайдын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0198 дугаар ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн н/301 дүгээр тушаалаар цэргээс халагджээ гэсэн,
- А аймгийн Ц сумын Х багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 203 тоот тодорхойлолтод: Тус багийн малчин Р овогтой А ам бүл 2, 1999 оноос одоог хүртэл Ц гэдэг газар мал маллан амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов гэсэн,
- Ө аймгийн Х сумын ... дүгээр багийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31 тоот тодорхойлолтод: Р овогтой А иргэний бичиг баримттай. Ам бүл 5. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Ө ... дүгээр багт 1996, 1997, 1998 онуудад мал маллаж амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлов гэсэн,
- Ө аймгийн Х сумын ... дүгээр багийн малчин, өрхийн тэргүүлэгч Р.А-гийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа,
- Р.А-ийн 1996, 1997, 1998 оны малын А данс,
Р.А-гийн 217541 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр,
- Р.А-ийн Баталгаажилтын хуудас,
- А аймгийн Архивын тасгийн А аймгийн Ц сумын Х багийн малчин өрхийн тэргүүлэгч Р овогтой А-ийн мал маллаж байсан хугацаа /1999 он хүртэлх/ малчин даатгуулагчид олгох архивын лавлагаанд: 1999 он үхэр 20, хонь 45, ямаа 17, бүгд 82 гэсэн,
- А.А-гийн Төрсний бүртгэлийн лавлагаа,
- А аймгийн Ц сумын 10 жилийн дунд сургуулийн 1990 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 05 тоот тодорхойлолтод: А овогтой А нь тус сургуулийн 4б ангид суралцаж байгаа нь үнэн болохыг тодорхойлов гэсэн,
- Р.А-ийн суралцагчийн хувийн хэрэг,
- Р.А, Н.С нарын Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 11 сарын 07-ны өдрийн 03-01/5953 тоот лавлагаанд: Д аймгийн Ч хотын оршин суугч Р.А, тэргүүлэгч өөрөө, 20 настай, эрэгтэй ... гэсэн,
- Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “Д аймгийн Ч хотын оршин суугч Р.А, тэргүүлэгч өөрөө, 20 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-туслах мастер... ” гэсэн,
- Р.А-ийн 1995-2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/777 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- А.А-гийн төрсний ХААТР-11 маягтад “1988 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эцгийн нэр Р.А, ажилладаг байгууллага-Д аймгийн Х-ний үйлдвэрт будагчин” гэсэн,
- Р.А-ийн гэрлэсний ХААТР-15 маягтад “нөхөр Р.А, ажилладаг байгууллага-Х үйлдвэрт будагчин, 1988.09.30-ны өдөр бүртгэсэн” гэсэн,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/834 тоот албан бичгээр ирүүлсэн Р.А-гийн 1995 оны 01 дүгээр сараас 1996 оны 12 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт,
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11/966 тоот албан бичигт: Иргэн Р.А нь иргэний бүртгэлийн санд шилжилт хөдөлгөөний бүртгэл огт хийгээгүй байна гэсэн,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Р.А-ийн Д аймгийн Х-ний үйлдвэрт 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар, Д аймгийн Х хивс ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- Р.А-ийн 227962 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,
- Д аймгийн Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 73 тоот тодорхойлолт,
- БНМАУ Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Ч хот дахь Х-ний үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны даргын 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Ажилд томилох тухай” 10 тоот тушаал, тушаалын хавсралт,
- БНМАУ Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Ч хот дахь Х-ний үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны даргын 1988 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажилд томилох, хуваарь батлах тухай” 02 тоот тушаал, тушаалын хавсралт,
- Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Ч хотын хивсний комбинатын даргын 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” 196 тоот тушаал, тушаалын хавсралт,
- Ч хотын Х-ний комбинатын даргын 1991 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” 207 тоот тушаал,
- Ч хотын Х-ний комбинатын ээрэх үйлдвэрийн даргын 1992 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 14 тоот тушаал, тушаалын хавсралт,
- Ч хотын Хивсний комбинатын ээрэх үйлдвэрийн даргын 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 01 тоот тушаал, тушаалын хавсралт,
- Д аймгийн Хивсний үйлдвэр худалдааны Х ХК компанийн ээрэх үйлдвэрийн даргын 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 01 тоот тушаал, тушаалын хавсралт,
- Д аймаг Х-ний үйлдвэр худалдааны Х ХК компанийн ерөнхий захирлын 1995 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Чөлөө олгох тухай” 85 тоот тушаал, тушаалын хавсралт,
- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08/4768 тоот лавлагаа,
- А аймгийн Ц сумын Х багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 203 тоот тодорхойлолтод: Тус багийн малчин Р овогтой А ам бүл 2, 1999 оноос одоог хүртэл Ц гэдэг газар мал маллан амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов гэсэн,
- Ө аймгийн Х сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31 тоот тодорхойлолт,
- Ө аймгийн Х сумын 4 дүгээр багийн малчин, өрхийн тэргүүлэгч Р.А-гийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа,
- Р.А-ийн 1996, 1997, 1998 оны малын А данс,
- Р.А-гийн 217541 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр,
- Р.А-ийн Баталгаажилтын хуудас,
- А аймгийн А-ын тасгийн А аймгийн Ц сумын Х багийн малчин өрхийн тэргүүлэгч Р овогтой А-ийн мал маллаж байсан хугацаа /1999 он хүртэлх/ малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа,
- А.А-гийн Төрсний бүртгэлийн лавлагаа,
- А аймгийн Ц сумын 10 жилийн дунд сургуулийн 1990 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 05 тоот тодорхойлолт,
- Р.А-гийн суралцагчийн хувийн хэрэг,
- Р.А, Н.С нарын Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 11 сарын 07-ны өдрийн 03-01/5953 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- Р.А-ийн 1995-2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/777 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- А.А-гийн төрсний ХААТР-11 маягт,
- Р.А-ийн гэрлэсний ХААТР-15 маягт,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/834 тоот албан бичгээр ирүүлсэн Р.А-гийн 1995 оны 01 дүгээр сараас 1996 оны 12 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт,
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11/966 тоот албан бичиг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Р.А нь Д аймгийн Х-ний үйлдвэрт 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар, Д аймгийн Х ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Р.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Харин хүсэлт гаргагч Р.А-ийн хүсэлтийн 1995 оны 06 сарын 01-ний өдөр 1997 оныг дуустал Д аймгийн Х ХК-д ажиллаж байгаагүй, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болохыг тогтоолгох тухай хэсэг нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болоогүй гэдгийг тогтоох агуулгатай байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсныг тогтоох тодруулбал эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсныг батлах баримт бичгийг олж авах болон уг баримтыг сэргээх боломжгүй үед сэргээн тогтоох заалтад хамаарахгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд хэргийн харъяалал зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай дугаар 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Р.А-ийн хүсэлтийн “1995 оны 06 сарын 01-ний өдөр 1997 оныг дуустал Д аймгийн Х ХК-д ажиллаж байгаагүй, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болохыг тогтоолгох” тухай шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож захирамжаар шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Р.А-гийн Д аймгийн Х-ний үйлдвэрт 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар, Д аймгийн Х ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Р.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН