Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 301/ШШ2025/00025

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 301/ШШ2025/00025

 

 

                   

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

  Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 8 дугаар хороонд байрлах “Х б” ХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн Э сумын 6 дугаар баг, Ө г 10 дугаар гудамжны 10 тоотод оршин суух Г овогт Я-ийн Г ,

Хариуцагч: А аймгийн Э сумын 6 дугаар баг, Ө г 10 дугаар гудамжны 10 тоотод оршин суух Я-ийн Г нарт холбогдох

13,889,860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х б” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 13,889,860 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Я овогтой Г Х банкнаас зээл авсан нь үнэн бөгөөд Г-т хамааралгүй бөгөөд Х банкны нэхэмжилж буй 13,889,860 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд гаргасан тайлбартаа: А.Э би Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй Я-ийн Г, Я-ийн Г нарт холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Уг хэргийг хянан шийдвэрлэх хүрээнд хариуцагч Я.Г нь шүүхэд Х банкны нэхэмжилсэн төлбөрийг би өөрөө бүхэлд нь хариуцан төлнө гэсэн тайлбар гаргасан байх тул хариуцагч Я.Г-ыг дээрхи иргэний хэрэгт хариуцагчаар оруулахаас татгалзаж, үндсэн зээлдэгч хариуцагч Я.Г-ын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х банк” ХК нь хариуцагч Я.Г, Я.Г нарт холбогдуулан 13,889,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Г нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 13,889,860  төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э хариуцагч Я.Г-аас нэхэмжлэхээс татгалзсан.

 

Хариуцагч Я.Г нь нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй, нэхэмжлэлийн шаардлага болох 13,889,860 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

 

Хариуцагч зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 227,399 төгрөгөөс 113,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 113,670 төгрөг, хариуцагч Я.Г-оос улсын тэмдэгтийн хураамж 113,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХКтус тус олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн хариуцагч Я.Г, Я.Г нарт холбогдуулан гаргасан “13,889,860 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хариуцагч Я.Г зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 227,399 төгрөгөөс 113,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 113,670 төгрөг, хариуцагч Я.Г-оос улсын тэмдэгтийн хураамж 113,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Я.Г нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН