| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00724/И |
| Дугаар | 301/ШШ2025/00019 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 301/ШШ2025/00019
|
|
301/ШШ2025/00019 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн И сумын . тоотод оршин суух Б овгийн Ч.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ч.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ч.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Би 8 дугаар анги төгсөөд Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн төвийн бригадад 1982 оны 11 сарын 10-ны өдрөөс ажиллаж байгаад 1983-1986 онд цэргийн алба хаасан. Цэргийн албанаас ирээд үргэлжлүүлэн Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн төвийн бригадад гуалин бэлтгэгчээр 1986 оны 7 сарын 15-ны өдрөөс 1992 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт дутуу хийгдсэн. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн төвийн бригадад гуалин бэлтгэгчээр 1982 оны 11 сарын 10-ны өдрөөс 1983 оны 6 сарын 15-ны өдөр хүртэл, 1986 оны 7 сарын 15-ны өдрөөс 1992 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 4 сарын 19-ний өдрийн 5425 дугаар лавлагаа
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 сарын 06-ны өдрийн 915 тоот тодорхойлолт
- 166578 дугаар хөдөлмөрийн дэвтэр, 671599 дүгээр Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх, YIII таван жилийн гавшгайч үнэмлэх,
- Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1982 оны 11 сарын 18-ны өдрийн “ажилд томилох тухай” 213 дугаар тушаал, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 7 сарын 19-ний өдрийн “ажилчин томилох тухай” 89 дүгээр тушаал, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 11 сарын 17-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 111 дүгээр тушаал, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 12 сарын 21-ний өдийн 159 дүгээр тушаал, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1989 оны 7 сарын 25-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 99 дүгээр тушаал, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1990 оны 8 сарын 31-ний өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 90 дугаар тушаал зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагч Ч.Б-н хүсэлтээр М.Л, Ч.Т нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- 1988 оны 11 сарын 19-ний өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 01/837 тоот лавлагаа
- хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 16-ны өдрийн 03-01/6574 тоот лавлагаа/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ч.Б нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн төвийн бригадад гуалин бэлтгэгчээр 1982 оны 11 сарын 10-ны өдрөөс 1983 оны 6 сарын 15-ны өдөр хүртэл, 1986 оны 7 сарын 15-ны өдрөөс 1992 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 4 сарын 19-ний өдрийн 5425 дугаар лавлагаа Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 сарын 06-ны өдрийн 915 тоот тодорхойлолт, 166578 дугаар хөдөлмөрийн дэвтэр, 671599 дүгээр Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх, YIII таван жилийн гавшгайч үнэмлэх, Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1982 оны 11 сарын 18-ны өдрийн “ажилд томилох тухай” 213 дугаар тушаал, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 7 сарын 19-ний өдрийн “ажилчин томилох тухай” 89 дүгээр тушаал, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 11 сарын 17-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 111 дүгээр тушаал, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 12 сарын 21-ний өдийн 159 дүгээр тушаал, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1989 оны 7 сарын 25-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 99 дүгээр тушаал, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1990 оны 8 сарын 31-ний өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 90 дугаар тушаал, 1988 оны 11 сарын 19-ний өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 01/837 тоот лавлагаа, хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 16-ны өдрийн 03-01/6574 тоот лавлагаа/, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч М.Л, Ч.Т нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Хүсэлт гаргагч Ч.Б Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн төвийн бригадад гуалин бэлтгэгчээр 1982 оны 11 сарын 10-ны өдрөөс 1983 оны 6 сарын 15-ны өдөр хүртэл, 1986 оны 7 сарын 15-ны өдрөөс 1992 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь: Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох “1. Ч.Б, Ч.Б, З.Э, С.А нарыг 11 сарын 10-ны өдрөөс эхлэн төвийн бригадад гуалин бэлтгэгчээр тус тус томилсугай” гэсэн Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1982 оны 11 сарын 18-ны өдрийн “ажилд томилох тухай” 213 дугаар тушаал, “1. Ардын цэргийн албанаас халагдаж ирсэн Ч.Б нарыг 7 сарын 15-наас гуалин бэлтгэлийн бригадад ажилчнаар тус тус томилон ажиллуулсугай” гэсэн Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 7 сарын 19-ний өдрийн “ажилчин томилох тухай” 89 дүгээр тушаал, “1. Хавсралтад дурдсан нэр бүхий 39 хүний 1987 оны ээлжийн амралтыг олгосугай. Хавсралт нэрсийн жагсаалтын 19-т. Ч.Б, албан тушаал-гуалин бэлтгэл, амрах хоног-15, нэмэгдэл-11, бүгд хоног-26...” гэсэн Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 11 сарын 17-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 111 дүгээр тушаал, “1. Барилга угсралтын үндсэн болон барилгын туслах үйлдвэрийн ажилчид, даамал, мастер нарын тасралтгүй ажилласан хугацааг 1 дүгээр хавсралтаар. Хавсралт нэрсийн жагсаалтын 39-т. Ч.Б 1986-7-15, гуалин бэлтгэгч” гэсэн Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 12 сарын 21-ний өдийн 159 дүгээр тушаал, “1. Хавсралтад дурдсан нэр бүхий 16 ажилчин 1989 оны ээлжийн амралтыг олгосугай. Хавсралт нэрсийн жагсаалтын 1-д. Ч.Б албан тушаал-гуалин бэлтгэгч, амрах хоног-15, нэмэгдэл-11, бүгд амрах-26” гэсэн Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1989 оны 7 сарын 25-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 99 дүгээр тушаал, “1. Хавсралтад дурдсан нэр бүхий 71 ажилчны 1990 оны ээлжийн амралтыг олгосугай. Хавсралт нэрсийн жагсаалтын 9-т. Ч.Б, гуалин бэлтгэгч...” гэсэн Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1990 оны 8 сарын 31-ний өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 90 дугаар тушаал, Ч.Б нь YIII таван жилийн төлөвлөгөөг 4 жил 4 сарын хугацаанд биелүүлж социалист уралдаанд гарамгай амжилт гаргасан учир аймгийн АДХГЗ, ҮЭ-ийн зөвлөлийн 1990 оны 6 сарын 29-ний өдрийн 9/16 тогтоолоор YIII таван жилийн гавшгайч цол тэмдгээр шагнав гэсэн үнэмлэх, “1982 оны 11 сарын 10-нд төвийн бригадад гуалин бэлтгэгчээр авч ажиллуулав. НДҮ-ийн даргын 1982 оны 11 сарын 16-ны өдрийн 213 тоот тушаал, 1992 оны 6 сарын 01-нд үүрэгт ажлаас нь чөлөөлж төвийн компанийн өмнөх түр захиргааны мэдэлд шилжүүлэв. НДҮ-ийн даргын 1992 оны 6 сарын 03-ны өдрийн 71 тоот тушаалаар” гэсэн бичилттэй 166578 дугаар хөдөлмөрийн дэвтэр, “Ч.Б ажилладаг байгууллага-Архангай, Ихтамир нэгдэл дундын үйлдвэр, ажилд орсон он-1982, мод бэлтгэлийн бригад, эрхэлдэг ажил-мод бэлтгэгч, эрхэлж эхэлсэн он-1982, сум-Ихтамир, 1988-11-19” гэсэн хүсэлт гаргагчийн регистрийн ХААТР-1 маягт, “хүн ам, орон сууцны 1989 оны тооллогоор А аймгийн И сумын төвд оршин суугч Ч.Б, хүү, нас-23, эрэгтэй, эрхэлдэг ажил-НДҮ нормчин” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 16-ны өдрийн 03-01/6574 тоот лавлагаа, “Ч.Б БХЯ-ны сайдын 1983 оны 6 сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Архангай аймгаас 1983 оны 6 сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 237 дугаар ангид алба хааж мөн сайдын 1986 он 6 сарын 05-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1986 оны 6 сарын 15-ны өдөр 500441 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 4 сарын 19-ний өдрийн 5425 дугаар лавлагаа, гэрч М.Л-н “Би Ч.Б-г бага хүүхэд байхаас нь мэднэ. Ч.Бат-Эрдэнэ Архангай аймгийн Ихтамир суманд 1982 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1982 онд блокны цехэд ажилчнаар орсон. Ч.Б 1983 онд цэргийн албанд татагдаж 1986 онд халагдаж ирээд үргэлжлүүлэн Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт гуалин бэлтгэгчээр 1986-1992 оны 6 сар хүртэл ажилласан. Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэр хувьчлагдсаны дараа Ч.Б Ө ББХК-д ажилчнаар 1992-1997 он хүртэл ажилласан юм. Ө ББХК-ийн захирлаар Д ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ч.Т-н “Ч.Б Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1982 онд ажилчнаар орсон. Би тэр үеэс Ч.Б-г таньдаг болсон. Ч.Б 1983 онд цэргийн албанд татагдаж 1986 онд халагдаж ирээд үргэлжлүүлэн Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт ажилчнаар 1986-1992 он хүртэл ажилласан. Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэр хувьчлагдсаны дараа Ч.Б И сумын Ө ББХК-д ажилчнаар 1992 оноос ажилласан, яг хэдэн жил ажилласныг нь би санахгүй байна” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Ч.Б-н Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн төвийн бригадад гуалин бэлтгэгчээр 1982 оны 11 сарын 10-ны өдрөөс 1983 оны 6 сарын 15-ны өдөр хүртэл, 1986 оны 7 сарын 15-ны өдрөөс 1992 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
1987 оноос 1990 онд цалин авч татвар төлснийг тэмдэглэсэн 671599 дүгээр Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх нь Г.Б гэсэн тул хэрэгт хамааралгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овгийн Ч.Б-н Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн төвийн бригадад гуалин бэлтгэгчээр 1982 оны 11 сарын 10-ны өдрөөс 1983 оны 6 сарын 15-ны өдөр хүртэл, 1986 оны 7 сарын 15-ны өдрөөс 1992 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА