| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2024/00710/И |
| Дугаар | 316/ШШ2025/00031 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 316/ШШ2025/00031
| 2025 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 316/ШШ2025/00031 |
|
Хэргийг хялбаршуулсан журмаар
шийдвэрлэх тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч “******* банк” ХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох “2,462,601.18 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Энэхүү эвлэрлийн гэрээг Нэг талаас: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 16, ******* Цамхаг хаягт байрлах “******* Банк" ХК Сэлэнгэ салбар *******, түүнийг төлөөлөн Зээлийн мэргэжилтэн ******* /цаашид "нэхэмжлэгч" гэх/
Нөгөө талаас:
******* Болдбаяр , Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, 2 баг ******* ******* ******* тоот оршин суугч /цаашид "хариуцагч" гэх. хамтад нь талууд гэх/ нар харилцан хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн тохиролцож байгуулав.
НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
1.1 Хариуцагч ******* нь ******* Банкны Хүдэр тооцооны төвтэй 2023 оны 02 сарын 16-ний өдөр ЗГ/20235040152 тоот Зээлийн гэрээ, БГ/20235040152 тоот Барьцааны гэрээ байгуулан 39,00,00 төгрөгийг жилийн 22.8%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар бизнесийн зээл авсан.
1.2 Нэхэмжлэгч ******* Банк ХК нь зээлдэгч ******* холбогдуулан 2023.02.16-ний өдрийн ЗГ/20235040152 тоот Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Үүнд:
2023 оны 02 сарын 16-ний өдрийн ЗГ/20235040152 тоот Зээлийн гэрээний үүргийн төлбөрт дараах зээлийн төлбөрийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг БГУ/20235040152 тоот барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг гаргасан болно.
Үүнд: а/ Зээлийн төлбөрт:
- Үндсэн зээлийн үлдэгдэл: 25,904,644.92 төгрөг
- Зээлийн хүүгийн төлбөр: 1,49,432.3 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр: 35,023.53 төгрөг
-Нотариат зардал 25,500 төгрөг
Нийт: 2,462,601.18 төгрөг гаргуулах
b/ 2023 оны 02 сарын 16-ны өдрийн БГҮ/20235040152 тоот барьцааны гэрээнд заасан хөрөнгүүд:
*******, нарын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай 140м2 сууц
*******ын эзэмшлийн 4302000230 нэгж талбарын дугаартай, УБД бүхий газар
УБ дугаар, арлын дугаартай Toyota harrier HU30 маркийн суудлын автомашин гэх мэт.
1.3 Талууд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нөхцөлөөр харилцан тохиролцож шүүхийн өмнө Эвлэрэн хэлэлцэв. Үүнд:
1.3.1 Нэхэмжлэгч ******* Банк ХК нь хариуцагч *******аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нийт 2,462,601.18 төгрөгийг бүрэн гаргуулахаар харилцан тохиролцов. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ба зээлийн төлбөрийг 12 сарын хугацаанд дараах хуваарь, хэмжээний дагуу төлж барагдуулна.
а/ 2025оны 02 сарын 24-ны өдөр 2,250,000 төгрөг 6/2025 оны 03 сарын 24-ны өдөр 2,250,000 төгрөг в/ 2025 оны 04 сарын 24-ны өдөр 2,250,000 төгрөг
г/2025оны 05 сарын 24-ны өдөр 2,250,000 төгрөг
д/ 2025 оны 06 сарын 24-ны өдөр 2,250,000 төгрөг е/ 2025 оны 0 сарын 24-ны өдөр 2,250,000 төгрөг
2/2025 оны 08 сарын 24-ны өдөр 2,250,000 төгрөг
ж/2025 оны 09 сарын 24-ны өдөр 2,250,000 төгрөг 3/2025 оны 10 сарын 24-ны өдөр 2,250,000 төгрөг
и/2025оны 11 сарын 24-ны өдөр 2,250,000 төгрөг
й/ 2025 оны 12 сарын 24-ны өдөр 2,250,000 төгрөг
к/ 2026 оны 01 сарын 24-ны өдөр 2,12,601.18 төгрөгийг тус тус төлөх.
1.3.2 Зээлийн төлбөрийг энэ гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгөөр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 2023 оны 02 сарын 16-ны өдрийн БГУ/20235040152 тоот барьцааны гэрээнд заасан доорх хөрөнгүүдээр хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт хандахад татгалзах зүйлгүй. Үүнд:
*******, нарын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай 140м2 сууц
*******ын эзэмшлийн 4302000230 нэгж талбарын дугаартай, УБД бүхий газар
УБ дугаар, арлын дугаартай Toyota harrier HU30 маркийн суудлын автомашин гэх мэт.
1.3.3 Талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ 1 удаа зөрчсөн тохиолдолд энэ гэрээний дагуу гарсан эвлэрлийг баталсан Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлж зээлийн төлбөрийг барагдуулахад татгалзахгүй.
ХОЁР. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ
Нэхэмжлэгч нь дараах эрх, үүрэгтэй:
2.1 Энэ гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.1 дахь хэсэгт заасан зээлийн төлбөрийг Эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахыг шаардах
2.2 Гэрээгээр хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлэх үүрэгтэй
Хариуцагч тал нь дараах эрх, үүрэгтэй:
2.3 Энэ гэрээнд заасан зээлийн төлбөрүүдийг Эвлэрлийн гэрээнд заасан
хугацаанд ******* Банканд бүрэн төлж барагдуулах үүргийг биелүүлнэ. 2.4 Нэхэмжлэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй
ГУРАВ. БАТАЛГАА
3.1 Талууд энэхүү гэрээний агуулга, зорилго болон ИХШХШТХуулийн 4, 5 дугаар зүйлийн агуулга, үр дагаврыг бүрэн ойлгож ухамсарласан ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүдэн гарах аливаа үр дүн, ач холбогдлыг хүлээн зөвшөөрөв.
3.2 Талууд энэхүү гэрээний үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй ба үүргээ биелүүлээгүйгээс шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх үед аливаа эсэргүүцэл, татгалзал үзүүлэхгүй.
ДӨРӨВ. БУСАД
4.1 Энэхүү гэрээ талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зуран тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болох бөгөөд талууд хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно.
4.2 Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт өөрчлөлтийг гагцхүү бичгээр үйлдэнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч *******т холбогдуулан “2,462,601.18 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч “******* банк” ХК, хариуцагч нь ******* нар нэхэмжлэлийн шаардлага болох “2,462,601.18 төгрөг гаргуулах тухай” шаардлагыг хариуцагч ******* нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”
4.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”
4.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365,463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас дээрх тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 182,31.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, тал хувь болох 182,31.5 төгрөгийг төрийн сангийн даснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* банк” ХК *******-ны нэхэмжлэлтэй, хариуцагч овогт Болдбаярт холбогдох “2,462,601.18 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365,463 төгрөгийн тал хувь болох 182,31.5 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, тал хувь болох 182,31.55 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4 Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН