| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/02077/И |
| Дугаар | 142/ШШ2024/01655 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 142/ШШ2024/01655
| 2024 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 142/ШШ2024/01655 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******, гудам*******ж, ******* ******* тауэр, ******* давхарт *******05 тоотод байрлах ******* ******* ХХК /РД:6428916/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, сум баг, тоотод оршин суух овогт /РД:/-д холбогдох *******,129,960 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2024-02-09 Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, үйл баримт, зээл олголт, төлөлтийн тооцооллын талаар ач холбогдолтой гэж үзсэн нөхцөл байдал: Зээлдэгч Б. нь манай компанитай 2023-10-09 өдөр L00802275/01 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Б.-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас 500165635 тоот дансанд зээлийг олгосон. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн байна. Шүүхэд нэхэмжпэл гаргасантай холбогдон гарсан зардалд 16,500 гарсан тул хариуцагч Б.аас нийт *******,129,960.27 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б. нэхэмжлэлийн шаардлага болох *******,129,960 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 01 сарын 30-нд 1,000,000 төгрөг төлнө. Мөн бүрийн 30-нд 1,000,000 төгрөгөөр төлж нэхэмжлэлийн шаардлагыг барагдуулж дуусгана. гэжээ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч овогтой /РД: /-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт *******,129,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь Иргэний хуулийн 74 дүгээрзүйлийн 74.1-тзааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжпэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасны дагуу хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан *******,129,960 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн *******,129,690 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,599 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 111,800 төгрөг, төрийн сангаас 111,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн *******,129,960 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. 2025 оны 01 сарын 30-нд 1,000,000 төгрөг, сар бүрийн 30-нд 1,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,599 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 111,800 төгрөг, төрийн сангаас 111,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН