| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/00948/И |
| Дугаар | 142/ШШ2024/01627 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 142/ШШ2024/01627
| 04 оны ******* сарын 06 өдөр | Дугаар *******4/ШШ04/0*******67 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* гудамж ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн дугаар цэцэрлэг /РД:904903/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Сахилгын шийтгэл буруу оногдуулсан, ажилд эргүүлэх тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Хариуцагчийн төлөөлөгч ,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Орхон аймаг ******* сумын дугаар цэцэрлэгт холбогдуулан Сахилгын шийтгэл буруу оногдуулсан, ажилд эргүүлэх тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Орхон аймаг дахь сум дувдын иргэний хэргийн анхан шатны шүүхийн пгүүгчийн 04.04.*******6-ны өдрийн *******4/Ш304/0409 тоот захирамжвд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороовд хавдана уу гэсэн байсан тул бвд Баян-өвдөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 04.04.3-ны өдрийн дугаар №0 шийдвэрийн гаргуулсан. Шийдвэрийн 6 дугаар бүлэгт талууд харилцан тохиролцоогүй учир нгүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэхээр хурлын шийдвэр эцэслэж гарсан болно. Орхон аймгийн цагдаагийн газрын 04.03.*******-ний №4/09-*******769 тоот албан мэдэгдэлд Б.*******гийн 04.03.*******5-ны өдрийн бичлэгийг хянаж үзээд хүүхдийн эрхийн улсын байцаагчийн харьяалалд шалгагдах зөрчлийн шинжтэй үйлдэл байна гээд материалыг Орхон аймгийн засаг даргын дэргэдэх гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт шалгуулахаар шилжүүлсэн. Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн 04.03.9-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудсавд -р цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Б.*******д зөрчлийн тухай хуулийн 6.0-р зүйлийн 7 дахь хэсэгт заасныг баримглан торгох шийтгэлээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор прокурорт гомдол гаргах эрхтэй гэсэн мэдэгдэх хуудсыг -р цэцэрлэгийн эрхлэгч илгээсэн байна. Бид гомдол гаргах хугацаа өнгөрснөөс хойш уг хэргийг хариуцсан прокурортой удаа очиж уулзсан бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч нь гомдол гаргаагүй байсан. Б.******* нь улсад жил ажилласан. Тус -р цэцэрлэгт 0*******0.04.0*******-ний өдрөөс дуу хөгжмийн багшаар *******4 дахь жилдээ ажиллаж байгаа болно. Б.*******тэй 03.0*******.09- ний өдрийн №07 тоот хөдөлмөрийн гэрээгээр 03.0*******.0*******-ний өдрөөс эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Орхон аймгийн -р цэцэрлэгийн эрхлэгчийн 04.03.9 өдрийн Хөгжмийн багш Б.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гарсан. /43.*******.******* ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох/ Уг тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.*******.*******,43.*******.4, 80 дугаар зүйлийн 80.*******.4, 83 дугаар зүйлийн 83., **************0 дугаар зүйлийн **************0.3, *******3 дугаар зүйлийн *******3..5 дахь заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байсан. Багш Б.******* нь ХГБХХГ-ийн хүүхдийн эрхийн улсын байцаагч №0074804 тоот дугаартай, 04 он, сар өдөргүй зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6,0-р 7 дахь хэсэгт зааснаар 300,000 /гурван зуу/-н мянган төгрөгөөр торгох шийтгэлээр торгуулсан. /43.*******.4 хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага ногдуулах/ Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамдаа хөдөлмөрийн гэрээнд ноцгой зөрчил гэдгийг нэрлэн нэг бүрчлэн заагаагүй байсан. Орхон аймгийн -р цэцэрлэгийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн 04.04.4 өдрийн дугаар №03 тоотоор тогтоолд үйлдвэрчний эвлэлийн гишүүн Б.******* багш нь 04.03.9-ны өдрийн Б/******* тоот тушаалаас өмнө хаалтгай болон нээлтгэй сануулга, арта хэмжээ авч байсан тушаал шийдвэр үйлдвэрчний эвлэл ирж байгаагүй. Үйлдвэрчний эвлэлийн хороонд эцэг эхийн санал, хүүхдийн эрхэд халдсан талаарх гомдол ирүүлж байгаагүй, мөн багш ажилчдаас хөгжмийн багш Б.*******д санал гомдол ирээгүй гэж уг тогтоолд тус тус бичсэн байна. /гарын үсгийг хавсаргав/ -р цэцэрлэгийн багш В. Эрдэнэчимэг нь 04.04.4-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны нгүүхэд Б.******* багш нь ёс зүйн алдаа гаргаж, хүүхэд зодож, сахилгын арга хэмжээ шийтгэл авч байгаагүй талаар тодорхойлолтыг гаргаж өгсөн. /80.*******.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан/ Багш Б.******* нь -р цэцэрлэгт өөрийн хариуцаж байсан эд хөрөнгийг 04.03.9-ний өдөр хүлээлгэж өгсөн. /83. Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй/ Б.******* нь ээлжийн амралтын 48 хоногийн амралтыг биеэр эдэлж, тухайн хугацаанд ногдох амралтын мөнгийг тооцуулж авсан. /**************0.3 Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно/. Б.*******д шат дараалсан арга хэмжээг аваагүй, сахилгын шийтгэлийн буруу оногдуулсан гэж үзэж байна. /*******3..5 ажил олгогчийн саяаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах/ Ажил олгогч нь хөгжмийн багш Б.*******д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 30 хоногийн өмнө мэдэгдээгүй. /80.4.Ажил олгогч энэ хуулийн 65.4., 78.*******.5, 80.*******.*******, 80.*******., 80.*******.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бегөөд ажилтанд мэдэгдэл өгсен тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй/ Хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамдаа хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэдгийг нэрлэн нэг бүрчлэн заагаагүй байсан. /-р цэцэрлэгийн Хөдөлмөрийн дотоод журмын *******4.3.4-г Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гзрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан байна/ Анги даасан багш Хоролсүрэн нь дуу хөгжмийн хичээлийг эхлэхээс дуусах хүртэл багш Б.*******тэй цуг хичээлд оролцох байсан боловч хичээлийн туршид орж гарч, алдаг онон хичээлд оролцож байсан болно. Уг асуудалтай холбоотой багш /*******, Хоролсүрэн/-д адил арга хэмжээг аваагүй. Зөвхөн Б.******* багшийг ажлаас халсан нь шударга бус байна. Иймд сахилгын шийтгэл буруу оногдуулсан, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох ,030,*******73.80 /хоёр сая гучин мянга нэг зуун далан гурван төгрөг ная/-н мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.
. Хариуцагч Орхон аймгийн дугаар цэцэрлэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэг. Хөгжмийн багшаар ажиллаж байсан Хөдөлмөр эрхлэлтийн
харилцааг цуцлах болсон сахилгын ноцтой зөрчлийн талаар
*******.*******. Манай цэцэрлэг нь Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль, болон Ерөнхий боловсролын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг хууль тогтоомжуудад нийцүүлэн хүүхэд бүр аюулгүй, тайван, найрсаг, харилцаа бүхий хүчирхийллээс ангид орчид амьдарч, сурч хөгжих эрхийг хангаж ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах хүртэлх хугацаанд бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг ханган сургуульд амжилттай бэлтгэх зорилтыг хангах үүднээс үйл ажиллагаа явуулдаг сургуулийн боловсрол олгох байгууллага юм. боловсрол олгох цэцэрлэгийн үйл ажиллагаа нь өөрөө хүүхдийн хоёр дахь гэр нь болж байдаг ба цэцэрлэгийн удирдах, гүйцэтгэх бүхий л ажилтнууд нь хүүхдийн нэн тэргүүний эрхийг ******* дүгээрт тавьж ажиллах үүрэгтэй. Хөгжмийн багшаар ажиллаж байсан Б.******* нь 04 оны 03 дугаар сарын *******5-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бэлтгэл Б бүлгийн нэр бүхий хүүхдүүдийг толгойруу нь савхаар болон гараараа цохих, биерүү нь мөн цохих, хөлөөрөө өшиглөх гэх мэтээр хүүхдийн эрхэнд халдсан, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байддыг бий болгосон үйлдэл гаргасан. Өөрөөр хэлбэл Б.******* нь 04 оны 03 дугаар сарын *******5-ны өдөр бага насны биеэ хамгаалах чадваргүй өөрийн шавь нарыг зодсон болох нь Камерын бичлэг, Эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах журмаар цуглуулсан насанд хүрээгүй хүүхдийн хууль ёсны төлөөлөгч Б.Шинэцэцэг, нарын мэдүүлэг, гэрч , нарын мэдүүлэг, зөрчлийн холбогдогч Б.*******гийн мэдүүлэг, Эрх бүхии албан тушаалтан болох Хүүхдийн эрхийн улсын байцаагч 04 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас гэх мэт нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон.
*******..Дээрх нэхэмжлэгч Б.*******гийн гаргасан зөрчил нь Монгол Улсын *******990 оны 0******* дүгээр сарын 6-ны өдөр гарын үсэг зурж, *******990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцын *******9 дүгээр зүйлийн *******-д Оролцогч улсууд эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хүүхдийг асран халамжилж байгаа бусад хүн хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэх буюу бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор хууль тогтоох, захиргааны, нийгмийн болон гэгээрлийн бүхий л шаардлагатай арга хэмжээ авна гэж заасныг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.*******.*******-д хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх; 4.*******. төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролдох эрхийг тэгш хангах" гэж тус тус заасныг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.-д Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 7 дугаар зүйлийн 7.*******-д Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийттэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй гэж тус тус заасан хүүхдийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтойгоор зөрчсөн. Б.******* нь багш хүний хувьд болон ерөнхий боловсролын тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.-д цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны сургалт, үйл ажиллагааны орчинд суралцагчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, хариу арга хэмжээ авахтай холбоотой бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.*******-д сургалтын байгууллагын багш, ажилтан хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмших гэж тус тус заасан багшийн хүүхэд түүний эцэг эх, асран хамгаалагчийн өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн. Харин Хөдөлмөрийн харилцаанд ажил олгогчийн өмнө хүлээсэн Хөдөлмөрийн дотоод журмын *******..9-д Боловсролын үйлчилгээ үзүүлэх ажидд чин сэттэлээсээ хандах, хүмүүжлийн эерэг аргыг эзэмших, хүүхдийн эрхийг нэн тэргүүнд эрхэмлэх, удирдах ажилтан болон бусад ажилтнуудын, хүүхэд хамгааллын ёс зүйн дүрмийг мөрдөж, төрийн үйлчилгээний дэгийг чанд сахин ажиллах, боловсролын байгууллагын нэр төрийг эрхэмлэх..., Хөдөлмөрийн гэрээний 6-д Ажилтан нь Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль,....цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээнэ, 7.3.*******0-д Хүүхдийн эрхэнд халдсан, хүүхдийн амь нас эрүүл мэндэд аюултай нөхцөл байдлыг үйлдэл болон эс үйлдэхүйгээр бий болгосон гэж тус тус заасан үүргүүдийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4. дахь хэсгийн 4..-д хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах, 4..3.ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх гэж тус тус хуулиар тогтоож өгсөн үүргүүдийг зөрчсөн.
Ийнхүү дээрх байддаар Б.*******тийн гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчил нь нотлогдон тогтоогдсон болно.
Хоёр: Сахилгын шийтгэл ногдуүлсан ажил олгогчоос гаргасан 04 оны 03 дугаар сарын 9- ний өдрийн Б/******* дугаартай тушаалын хууль эрх зуйн үндэслэлийн талаар
.*******.Ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.*******.*******, 43.*******.4- д хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох, ажилтан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрхийг олгосон тул тушаалд дээрх заалтуудыг үндэслэл болгосон. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.******* дэх хэсгийн 80.*******.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж мөн хуулийн *******3 дугаар зүйлийн *******3..5-д Ажил олгогч буюу түүнээс эрх олгосн удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцдах сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус зааснаар Б.*******д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.3-д Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаварыг харгалзан энэ хуулийн *******3.-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж хуульчилсан нь ажил олгогчид зөрчлийн шинж, үр дагаварыг харгалзан үзэж үнэлэлт дүгнэлт өгч зөрчилд тохирсон сахилгын шийтгэл ногдуулах эрхийг олгосон. Б.*******гийн гаргасан зөрчлийн шинж нь өөрөө нэг хүүхдийн бус олон хүүхдийн хуулиар хамгаалагдсан эрхийг удаа дараагийн үргэлжилсэн үйлддээр зөрчиж байгаа байдал, зөрчил үйлдэхдээ бага насны биеэ хамгаалах чадавргүй хүүхдүүдийн бие мах бодидод нь санаатайгаар халдаж байгаа байдал, түүний санаатай үйлдлээс болж хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа байдал, өөрөө сурган хүмүүжүүлэх, хүүхдийг хамгаалах үүргийг хуулиар хүлээсэн байдал. өөрийнхөө хийсэн зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй, эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн эцэг эхээс уучлалт гуйгаагүй төдийгүй 04 оны 03 дугаар сарын 7-ны өдөр дахин хуваарийн дагуу сургалт, үйл ажиллагааг явуулахдаа эцэг, эх нь гомдол гаргасан хүүхдүүдийг ялгаварлан ангид үлдээсэн, дахин ийм нөхцөл байдал гаргахгүй гэх баталгаагүй, харин ч өөрийнхөө зөв мэтээр хандаж байгаа 7 хандлага зэрэгт нь сахилгын шийтгэлийн төрлүүдээс хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах шийтгэлийг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн юм.
..Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамдаа хөдөлмөрийн гэрээнд ноцгой зөрчил гэдгийг юрлэн нэг бүрчлэн заагаагүй байсан гэжээ. Ажилтан Б.*******тэй байгуулсан 03 оны 0******* дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай "Хөдөлмөрийн гэрээний Долдугаар зүйлийн 7.3-д Сахилгын ноцгой зөрчил гаргасан тохиолдолд Ажил олгогчийн еанаачилгаар гэрээг шууд цуцлана гээд 7.3.*******0-д Хүүхдийн эрхэнд халдсан, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдлыг үйлдэл болон эс үйлдэхүйгээр бий болгосон гэж тусгайлан зааж тохиролцсон байгаа тул нэхэмжлэлд дурьдсан дээрх Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамдаа хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэдгийг нэрлэн нэг бүрчлэн заагаагүй байсан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нъ нэхэмжлэлдээ өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байгаагүй гэх агуулгатай зүйл бичиж сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр түүний Хөдөлмөрийн гэрээг цуцалсан мэтээр бичсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80,*******.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж хуульчилсан, Тодруулбал хуулийн дээрх зохицуулалтаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцпахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх хоёр өөр үндэслэлийг зааж өгсөн ба ажил олгогчийн хувьд Б.*******г ажлаас чөлөөлөхдөө 80.*******.4-т заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг сонгон хэрэглэсэн болно. Б.*******д ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцдах тухай 30-с доошгүй хоногийн өмнө мэдэгдэх хуулийн шаардлага тавигдаагүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.*******.4-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тул 80.4-т заасан мэдэгдэл өгөх хуулийн шаардлага тавигдаагүй болно.
Ийнхүү дээрх байдлаар ажил олгогчоос гаргасан 04 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн Б/******* дугаартай тушаалаар Б.*******д сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна.
Гурав. Сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргахаас өмнө эрхийг хангасан талаар
З*******.Хөдөлмөрийн тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.3-д Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн *******3.-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан. Ажил олгогч нь Б.*******гийн 04 оны 03 дугаар сарын *******5-ны өдөр гаргасан зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж гаргасан сахилгын зөрчилтэй нь холбогдуулан 04 оны 03 дугаар сарын *******8-ны өдөр тайлбарыг нь бичгээр авсан. Тэрээр бичгээр гаргасан тайлбартаа санаатайгаар зөрчил гаргаагүй гэх агуулга бүхий тайлбар гаргадаг. Хүн өөрийнхөө зөрчил үйлдсэн зсэхийг нотлох үүрэггүй тул түүний эрх гэж үзэж байгаа. Ямартаа ч Б.*******т ажил олгогчид тайлбар гаргах эрхийг ханган өгсөн болох нь нотлогдоно.
3..Ажил олгогчийн төлөөлөгч нь Б.*******тай түүнээс бичгээр таютбар авах үедээ уулзаж түүний хөдөлмөрийн гэрээ Хүүхэд хамгааллын тухай бодлого, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалсанд өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Боловсрол Шинжлэх ухааны сайдын 0 оны А/545 тушаалаар батлагдсан дүрэм журам, Эцэг эхээс гаргасан өргөдөл, гомдлыг танилцуулсан,
3.3.Манай цэцэрлэг нь хүүхэд хамгааллын баг ажилуулдаг ба 04 оны 03 дугаар сарын *******9-ний өдөр хуралдуулж, хурлаар Б.*******гийн 04 оны 03 дутаар сарын *******5-ны өдөр гаргасан зөрчилтэй холбоотой асуудлыг авч хэлэлцэж бичлэгийг үзэж танилцаж хуралд оролцсон бүрэлдэхүүний гишүүдийн саналыг сонссон. Хүүхэд хамгааллын багийн дээрх өдрийн хуралдаанд Б.******* өөрөө оролцсон.
Ийнхүү дээрх байддаар ажилтан Б.*******д сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө түүний эрхийг хангаж ажилласан болно. Б.*******гийн манай цэцэрлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар хариу тайлбар гаргав.. гэжээ
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.*******. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд Баян-өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралд оролцсон итгэмжлэл /хх-6/, Баян-өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан 04 оны 04 дүгээр сарын 08-ны өргөдөл /хх-7-8/, Баян-өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын 04 оны 04 дүгээр сарын 3-ны өдрийн дугаартай шийдвэр /хх-9-*******3/, Орхон аймгийн -р цэцэрлэгийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн 04 оны 04 дүгээр сарын 4-ний өдрийн хурлын 03 дугаартай тогтоол /хх-*******4-*******5/, Цэцэрлэгийн багш В.Эрдэнэчимэгийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд багш Б.*******гийн талаарх бичсэн тодорхойлолт /хх-*******6/, Орхон аймгийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 04 оны 03 дугаар сарын 0-ны өдрийн *******3 дугаартай албан бичиг /хх-*******7/, Орхон аймгийн цагдаагийн газрын 04 оны 03 дугаар сарын *******-ний өдрийн 4/09-*******769 дугаартай албан бичиг /хх-*******8-/, эрх бүхий албан тушаалтны мэдэгдэх хуудас /хх-9/, Б.*******гээс Г.Сайзагбүтэдэд олгосон итгэмжлэл /хх-3/, Б.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-5/, Орхон аймгийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 04 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн Б/******* дугаартай тушаал /хх-7/, 496499 дугаартай Б.*******гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-8-9/, 053947 дугаартай Б.*******гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-30-3*******/, Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа /хх-3/, Орхон аймгийн дугаар цэцэрлэг, Б.******* нарын хороонд хийгдсэн 03 оны 0******* дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-33-34/, Орхон аймгийн дугаар цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам /хх-35-44/, Орхон аймгийн дугаар цэцэрлэгийн 04 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 8 дугаартай тодорхойлолт /хх-44/, Орхон аймгийн дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Б.*******гийн ажил байдлын тодорхойлолт /хх-45-46/, зээлийн дансны хуулга /хх-47-49/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-50/, шийтгэлийн хуудас /хх-5*******/, мэргэжлийн дипломын хуулбар /хх-5-53/ зэрэг баримтуудыг өгсөн.
3.. Хариуцагчаас Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-69/, Орхон аймгийн дугаар цэцэрлэгийн дүрэм /хх-70/, Орхон аймгийн дугаар цэцэрлэгийн эрхэлэгчийн 04 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн Б/******* дугаартай тушаал /хх-74/, Б.*******тэй байгуулсан 03 оны 0******* дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хх-75/, Орхон аймгийн дугаар цэцэрлэгийн хөгжмийн багшийн албан тушаалын тодорхойлолт /хх-76-80/, Орхон аймгийн дугаар цэцэрлэгийн эрхэлэгчийн 03 оны ******* дугаар сарын 8-ны өдрийн А/5******* дугаартай тушаалын хуулбар /хх-8*******/, хөдөлмөрийн дотоод журам /хх-8-99/, Орхон аймгийн ******* сумын Засаг даргын 0******* оны ************** дүгээр сарын 5-ны өдрийн Б/35 дугаартай захирамжийн хуулбар /хх-*******00/, Орхон аймгийн дугаар цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн хурлын тэмдэглэл /хх-*******76-*******77/, Б.*******гийн тайлбар /хх-*******78-*******79/, ын өргөдөл /хх-*******80/, ийн өргөдөл /хх-*******8*******/ зэрэг баримтыг гаргаж өгсөн.
3.3 Шүүх зохигчийн хүсэлтээр Орхон аймаг, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас 03 дугаартай зөрчлийн материалыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Орхон аймгийн дугаар цэцэрлэгт холбогдуулан Сахилгын шийтгэл буруу оногдуулсан, ажилд эргүүлэх тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
*******.Нэхэмжлэгч нь байгууллагатай 03.0*******.0*******-ний өдрөөс эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамдаа хөдөлмөрийн гэрээнд ноцгой зөрчил гэдгийг нэрлэн нэг бүрчлэн заагаагүй байсан. Надад шат дараалласан арга хэмжээ аваагүй, сахилгын шийтгэлийн буруу оногдуулсан гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож,ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгож өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
Нэхэмжлэгч Б.*******г Орхон аймгийн дугаар цэцэрлэгт хөгжмийн багшаар ажиллаж байхад нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 04-03-9-ний өдрийн Б/******* дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.*******.*******,43.*******.4,80 дугаар зүйлийн 80.*******.4,83 дугаар зүйлийн 83.,**************0 дугаар зүйлийн **************0.3,*******3 дугаар зүйлийн *******3..5 дахь заалт,Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3. дахь заалт, болон ерөнхий боловсролын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.******* дэх заалт,Хөдөлмөрийн дотоод журмын *******4.3.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 7.3.*******0 дахь хэсгүүдийг үндэслэн албан үүргээ гүйцэтгэх явцдаа хүүхдийн эрхэнд халдсан зөрчил үйлдсэн, хүүхдийг ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож,хөдөлмөрийг гэрээг цуцалж ажлаас халсан байна.
Нэхэмжлэгч Б.*******д холбогдуулан олон нийтийн сүлжээний хаалттай группт хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс гомдол гаргасан, мөн 3 сарын *******8, *******9-ний өдөр , нарын бичгээр гаргасан гомдлын дагуу 04 оны 03 сарын *******5-ны өдрийн бичлэгийг хянаж үзээд Орхон аймгийн цагдаагийн газраас хүүхдийн эрхийн улсын байцаагчийн харьяалалд шалгагдах зөрчлийн шинжтэй үйлдэл байна гэдэг үндэслэлээр материалыг Орхон аймгийн засаг даргын дэргэдэх гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт шалгуулахаар шилжүүлжээ.
Үүний дагуу Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн 04.03.9-ний өдрийн шийтгэлийн хуудсаар Б.*******д зөрчлийн тухай хуулийн 6.0-р зүйлийн 7 дахь хэсэгт заасныг баримтлан 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 30 хоногийн өмнө мэдэгдээгүй, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамдаа хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэдгийг нэрлэн нэг бүрчлэн заагаагүй гэж тайлбарлаж байгаа нь түүнийг ажлаас үндэслэлгүй халсан байна гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.
Ийнхүү нэхэмжлэгч Б.*******г албан үүргээ гүйцэтгэх явцдаа хүүхдийн эрхэнд халдсан, ялгаварлан гадуурхсан зөрчил гаргасан нь тогтоогдсон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5..3, **************6, **************8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
*******.Хөдөлмөрийн тухай хуулийн *******58 дугаар зүйлийн *******58..-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
.Улсын тэмдэгтийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН