| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/02125/И |
| Дугаар | 142/ШШ2024/01596 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 142/ШШ2024/01596
| 2024 оны 12 сарын 03 өдөр | Дугаар 142/ШШ2024/01596 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Орхон аймаг, ******* сум, ******* баг, ******* төв, ******* тоотод байрлах ******* ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, ******* сум ******* баг, хороолол -5-401 тоотод оршин суух О овогт /РД:/-д холбогдох 4,042,197 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д. нь 2024.01.05-ны өдөр Очир Ундраа ******* ******* -тай ЗГ1302000969 дугаартай зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай олгосон. Хариуцагч нараас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж байсан хэдий ч хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг ноцтой зөрчсөн тул Иргэний хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч Д. ас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр, нотариатын зардалд нийт 6,847,897.70 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* -ийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа бөгөөд 2024 оны 12 сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр 700,000 төгрөгийг төлөх саналтай байна. гэжээ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* ******* -ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч сар бүрийн 05-нд 700,000 төгрөг төлөх саналыг хүлээн авч зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Д.д холбогдуулан 6,847,897 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэгч ******* ******* ******* -ийн 6,847,897 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,520 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.ас 62,260 төгрөг, төрийн сангаас 62,260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* -ийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,847,897 төгрөгийг хариуцагч Д. нь 2024 оны 12 сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр 700,000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,520 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.ас 62,260 төгрөг, төрийн сангаас 62,260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН