Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2024/01583

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2024/01583

Орхон аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, ******* сум, ******* баг, тоотод оршин суух, овогт /РД:/,

Хариуцагч: Орхон аймаг, ******* сум, баг, тоотод оршин суух, овогт /РД:/ нарт холбогдох 28,760,864 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие овогтой ******* нь 2021 оны 10 сарын 12-ны өдөр ББСБ-ын ХХК-аас 48 сарын хугацаатайгаа 2,7%-ын хүүтэй зээлээр Toyota Prius XW30 маркийн хар өнөгөтэй машинаа 18,900,000 төгрөгөөр (үндсэн үнэ), зээл зээлийн гэрээ байгуулан худалдан авсан ба нийт 7,55,664 төгрөгний хүү нэмж төлөн худалдан авсан ба миний нөхөр овопгой хамт ажилладаг. Гэр бүлийн минь танил болох түүний найз с. нар хүрч ирэн шинээр компани нээж байгаа болохоор бичиг баримт хөөцөлдөхөд маш их мөнгө ороод сандарч явна. Машинаа зараад мөнгөөр нь яаралтай туслаад өгөөч удахгүй Хятад талаас асар их хэмжээний хөрөнгө оруулалт валютаар орж ирнэ. Чамд 14 хоногийн дараа орж ирсэн шинэ, гаальтай машин аваад өгчий санаа зоволтгүй гэх мэтээр ярьж ятгасаар байгаад машины ченжид машины минь 13,000,000 төгрөгөөр заруулж, мөнгийг нь миний төрсөн эгч Хаан банкны дансаар С.ийнхээ дансруу шилжүүлж авсан билээ. Энэ үйл явдал 2023 оны 8 сарын 30-ны өдөр болсон бөгөөд өдийг хүртэл 1 жил 2 сарын хугацаанд энэ л худал зүйлээ ярьж хууран мэхэлсээр сүүлийн үед бүр уурлаж зандрангуй харицаж байгаад нь бид гомдолтой байна. Анхнаасаа л нөхөр бид 2-ыг хуурч мэхлэн машиныг маань луйвардсан юм байна гэж ойлгож байна. Иймээс хуулийн дагуу шийдүүлж хохиролыг минь барагдуулж өгнө үү. Хэмээн нэхэмжлэл гаргаж байна. Мөн миний машиндаа хийлгэсэн нэмэлт тоноглолууд болох 5 салаа хайлшин обуд 4 ширхэг нь 1,250,000 төгрөг, дэлгэцтэй хөгжим 400,000 төгрөг суудлыг бүрээс 280,000 төгрөг өвлийн дугуй 4 ширхэг нь 380,000 төгрөг нийт: 28,7,664 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа болно. Дээрх тоноглолуудаа тайлж авий гэхэд минь үгсэнээ хийдэг юм шинэ машин авч өгөхдөө эд нарыг чинь аваад өгчинөө зүгээр гэсэээр авхуулааагүй билээ. Мөн шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хуурамжийг хариуцагч нараас хуульд заасны дагуу шийдвэрлэн гаргуулж өгнө үү !Энэ хугацаанд миний бие бага насны хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэхэд нь маш их хүндрэлтэй байсаар өдийг хүрсэн бөгөөд ажил амьдралын асуудлууд бүтэл муутай маш их сэтгэлзүйн хохирол амслаа. Иймд иргэн Э.******* миний нэхэмжпэлийг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Э.******* би харуицагч , нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч Галбаатараас татгалзаж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагын 2,760,866 төгрөгөөс татгалзаж байна. гэжээ

Зохигчдын хооронд байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: ...Миний бие нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б., С. нартай дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна.

С.ээс 10,000,000 төгрөгийг бэлнээр авч, өнөөдөр машины урьдчилгаа хийж байна. Үлдэгдэл 16,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бэлэн өгнө гэсэн тохиролцоотой салж байна. Иймд бидний эвлэрлэн хэлэлцэж буй тохиролцоог хүлээн авна уу. гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Б., С. нарт холбогдуулан 28,760,864 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагч Б. болон нэхэмжлэлийн шаардлагын 2,760,864 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С. нь нэхэмжлэгчид 10,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх, 16,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,754 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.ээс 287,950 төгрөг нэхэмжлэгч Э.*******д олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч нь хамтран хариуцагч Б. болон нэхэмжлэлийн шаардлагын 2,760,864 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С. нь нэхэмжлэгчид 10,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх, 16,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр тохиролцож зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Б., С. нарт холбогдох хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Б.аас татгалзсаныг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,754 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.ээс 287,950 төгрөг нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН