| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2017/0087/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/10 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 27.3.1., |
| Улсын яллагч | Д.Галбадрах |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/10
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
Нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,
Улсын яллагч Д.Галбадрах,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч С.Ганбат /ҮД:1426/,
Шинжээч Х.Итгэл, Б.Батнасан, Н.Өлзийхишиг
Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Л.Галбадар /ҮД: 1976/,
Шүүгдэгч А.Б, Э.Э нар, тэдний өмгөөлөгч Д.Тунгалаг /ҮД:1866/,
Шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч Ц.Майбаяр /ҮД: 2154/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин Ц.Т, М. овгийн А.Б, У.овгийн Э.Э, Б. овгийн З.С нарт холбогдох эрүүгийн 201724000035 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Чойр өртөөний даргаар ажиллаж байсан, одоо Улаанбаатар төмөр замын Чойр өртөөнд хөдөлгөөний техникч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг ..........оотод оршин суух, 2011 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2011 онд Зам тээврийн яамнаас Хүндэт төмөр замчин шагналаар тус тус шагнуулж байсан, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Х. овогт Ц.Т /РД:...........,
Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Илчит тэрэгний машинч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа Чойр солилцох тасгийн машинчаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг ........... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ........... овогт А.Б /РД:........./,
Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Илчит тэрэгний машинч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа Чойр солилцох тасгийн туслах машинчаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 121-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх У.овогт Э.Э /РД:ЖЙ89081978/,
Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Галт тэрэгний найруулагч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа Чойр солилцох тасгийн найруулагчаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг 5-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б. овогт З.С /РД:ЕА69042315/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.Т нь Улаанбаатар төмөр замын Чойр өртөөний даргаар ажиллаж байхдаа Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдлын журам болох Төмөр замын тээврийн тухай хуулийн 29.3-д заасан “Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй холбоотой ажилд зохих сургалтанд хамрагдаж, тухайн ажлыг гүйцэтгэх эрх авсан, эрүүл мэндийн хувьд тэнцсэн, 18 насанд хүрсэн иргэнийг ажиллуулна”, Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 2.14-д заасан “Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтан нь тогтоосон журмаар мэргэжлийн сургалтанд хамрагдаж мэргэжил дээшлүүлж, шалгалт өгч тэнцсэн байх”, Зам тээврийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 271 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт “Төмөр замын мэргэжлийн ажилтан ажиллах албан тушаалтны жагсаалт”-ын 3 дахь хэсэгт “Төмөр замын байгууллага, түүний салбар нэгжийн дараах албан тушаалд мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад төмөр замын тээврийн, үйлчилгээний, үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшсэн иргэн ажиллана. Үүнд: 3.6 Галт тэрэгний найруулагч, туслах найруулагч” гэсэн заалтуудыг зөрчиж төмөр замын мэргэжлийн бус Б.Б-ыг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр туслах найруулагчаар томилон ажлуулсаны улмаас 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутын орчим Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа Чойр өртөөний солилцох тасгийн машинч А.Б, туслах машинч Э.Э нар нь сэлгээний М62УМ дугаартай илчит тэргээр Говьсүмбэр аймгийн Шивээговь суман дахь Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагон залгаж авах үйлдэл хийж байхад нь туслах найруулагч Б.Б нь авто угсраанд хавчуулагдаж амь нас хохирсон,
Яллагдагч З.С нь Улаанбаатар төмөр замын Чойр хэсэглэлийн Шивээ-Овоо өртөөнд галт тэрэгний найруулагчаар ажиллаж байхдаа Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журам болох Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 16.17-д заасан “Галт тэрэг найруулагчийн үүрэг: г/Сэлгээний ажил гүйцэтгэж буй ажилтны болон хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, ачаа ба хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангасан байхаар сэлгээний ажлыг зохион байгуулна”, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.26-д заасан “Галт тэрэгний найруулагчийн үүрэг: г/Сэлгээний ажилд оролцож байгаа ажилтны хөдөлмөр хамгаалал, хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, ачаа ба хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангасан байхаар сэлгээний ажлыг зохион байгуулах” гэсэн заалтуудыг зөрчиж туслах найруулагч Б.Б-ын ажил үүрэгт нь хяналт тавьж ажиллаагүйгээс 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутын орчим Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа Чойр өртөөний солилцох тасгийн машинч А.Б, туслах машинч Э.Э нар нь сэлгээний М62УМ-001 дугаарын илчит тэргээр Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагон залгаж явах үйлдэл хийж байхад нь туслах найруулагч Б.Б нь авто угсраанд хавчуулагдаж амь нас хохирсон,
Яллагдагч Э.Э нь Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа “Чойр” солилцох тасгийн туслах машинчаар ажиллаж байхдаа Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журам болох Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34б-д заасан “Өгөгдөж байгаа дохиог анхааралтай ажиглаж дохионы заалтыг тухай бүр биелүүлж байх”, 10.34в-д заасан “Зам дээр байгаа хүмүүс, сумны байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглаж байх”, мөн журмын 10.35-д заасан “машинч зүтгүүр хөдөлгөөнд оруулахын өмнө өгөгдөж байгаа дохио, радио холбоо, паркын 2 талын яригчийн холбоогоор товч давтан батална. Хэрэв машинч дохио ба захирамж зөв эсэхэд эргэлзсэн, сэлгээний ажлын төлөвлөгөөг мэдээгүй байгаа бол бүрэн тодруулж, магадласны дараа хөдөлгөөнд орно. Машинч сэлгээний ажил удирдагчийн тушаалыг радио холбоо, паркын 2 талын чанга яригчийн холбоогоор аваагүй, гар дохионы хэрэгслээр өгч байгаа дохио харагдаагүй нөхцөлд зүтгүүрийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутын орчим сэлгээний М62УМ-001 дугаарын илчит тэргээр Говьсүмбэр аймгийн Шивээ-Говь суман дахь Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагон залгаж авах үйлдэл хийж байхад нь туслах найруулагч Б.Б нь авто угсраанд хавчуулагдаж амь нас хохирсон,
Яллагдагч А.Б нь Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа “Чойр” солилцох тасгийн машинчаар ажиллаж байхдаа Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журам болох Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34б-д заасан “Өгөгдөж байгаа дохиог анхааралтай ажиглаж дохионы заалтыг тухай бүр биелүүлж байх”, 10.34в-д заасан “Зам дээр байгаа хүмүүс, сумны байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглаж байх”, мөн журмын 10.35-д заасан “машинч зүтгүүр хөдөлгөөнд оруулахын өмнө өгөгдөж байгаа дохио, радио холбоо, паркын 2 талын яригчийн холбоогоор товч давтан батална. Хэрэв машинч дохио ба захирамж зөв эсэхэд эргэлзсэн, сэлгээний ажлын төлөвлөгөөг мэдээгүй байгаа бол бүрэн тодруулж, магадласны дараа хөдөлгөөнд орно. Машинч сэлгээний ажил удирдагчийн тушаалыг радио холбоо, паркын 2 талын чанга яригчийн холбоогоор аваагүй, гар дохионы хэрэгслээр өгч байгаа дохио харагдаагүй нөхцөлд зүтгүүрийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутын орчим сэлгээний М62УМ-001 дугаарын илчит тэргээр Говьсүмбэр аймгийн Шивээ-Говь суман дахь Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагон залгаж авах үйлдэл хийж байхад нь туслах найруулагч Б.Б нь авто угсраанд хавчуулагдаж амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаархи нотлох баримтууд болон шүүгдэгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шинжээч нарын мэдүүлгүүд. Үүнд:
Би бол Зам тээврийн яамны сайдын 271 тоот тушаалыг зөрчиж мэргэжлийн бус хүн ажилд авсан. Тухайн үед бол энэ тушаалыг бол мэдээгүй байсан. Осол гарсаны дараа энэ тушаалыг мэдсэн. Энэ тушаалтай холбогдуулаад Улаанбаатар Төмөр Зам хувь нийлүүлсэн газраас тушаалыг тарааж өгсөн зүйл байхгүй байсан. Мэргэжлийн бус хүмүүс Улаанбаатар Төмөр Замын хэмжээнд маш олон байсан. Энэ осол гарсаны дараа Амгалан өртөөн дээр яг ийм байдлаар мөн осол гарсан. Тэр хүн бол 22 жил ажилласан мэргэжлийн бус хүн байсан. Энэ байдлаас 2017 оны сүүл 2018 оны эхний байдлаар мэргэжил олгох 5 сарын курс нээгдээд ажиллаж байгаа хүмүүсээ хамруулж эхэлсэн байгаа. Тиймээс байгууллагын алдааг хувь хүн дээр авмааргүй байна гэж ойлгож байгаа. Энэ бол байгууллагын алдаа байсан. Энэ бол мэргэжлийн хүмүүс дутмаг, мөн говийн нөхцөл байдалд хүмүүс олдохгүй байдаг. Тухайн үеийн сонгон шалгаруулалтанд байсан 9 хүн бүгд эмэгтэй хүн. Холбогч, найруулагч нар бол эрэгтэй хүн байх ёстой. Төмөр Замын байгууллага түүний салбар нэгжид мэргэжлийн сургалтанд хамрагдсан хүнийг авч ажиллуулна гэсэн байгаа. Осолдогч бол мэргэжлийн сургалтад хамрагдсан хүн байсан. 1 сарын хугацаанд дагалдан хийлгээд сургалтад хамруулаад хөдөлгөөний тухай хууль, багц дүрмийн бүх хичээлд хамрагдаад комиссын бүрэлдэхүүнтэй шалгалт өгөөд тэнцэж ажиллах эрхээ авсан. Осолдогч нь 18 нас хүрсэн эрүүл мэндийн хувьд Төмөр Замын нэгдсэн эмнэлгийн үзлэгт ороод тэнцээд ирсэн хүн. Тэгэхдээ энэ бол харамсалтай осол болсон. Осол юунаас болж гарсан бэ? гэдгийг шүүх харах байх гэж бодож байна. Шинжээч нарын дүгнэлт дээр хөдөлмөрийн харилцааг голчлон оруулж дүгнэсэн байгаа гэв.
1.2. Шүүгдэгч А.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2016 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 07 цаг 30 минутанд амрах байрны жижүүр эмч С ажилд гар гэж дуудахаар гэрээсээ гарч очоод эмчийн үзлэгт орж даралтаа үзүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулаад 07 цаг 45 минутанд ажилд гарахад бэлэн болсон юм. Тухайн өдөр туслах машинчаар Э.Э үүрэг гүйцэтгэсэн. Э бид 2 Шивээ-Овоо өртөөн дээр 08 цаг 05 минутын орчим очоод 08 цаг 30 миунтанд илчит тэргээ хүлээж авсан талаараа өртөөний жижүүрт радио станцаар мэдэгдэхэд жижүүр “илчит тэргээ авсан бол 2 дугаар замаас гараад 1 дүгээр зам дээр байгаа 6 вагоныг уурхай руу түрж 1 дүгээр замыг чөлөөлнө” гэж сэлгээний ажлыг танилцуулсан. Тэгээд 2 дугаар замаас гараад 1 дүгээр зам руу ороод кабинаа сольж байх үед найруулагч С гол замаа чөлөөлнө, 6 вагон уурхай руу орно гэж таницуулсны дараа вагон зүтгүүр хоёроо холбохоор 5м-тэй зогссон энэ үед би туслах найруулагч, найруулагч хоёрт хандаад бууж дохио өг гэж хэлсэн чинь туслах найруулагч буугаад вагон дээрээ очоод дэлгэсэн шар дарцагаар урагшаа гэсэн дохио өгсөн, энэ үед туслах машинчаар ажиллаж байсан Э “ холбогч урагшаа дохио өглөө” гэж амаараа хэлэхээр нь би зүтгүүрийн дуун дохио буюу шүгэл давцалдаж өгсөн, би хөдлөөд 2-3 метрийн зайтай зогсоод ахиж нягтлаад харахад илчит тэргээ вагонтойгоо холбочихоод Энхбаатар бид 2 нөгөө талынхаа кабинд очоод шилжүүлгээ нээх гээд тонгойж байтал найруулагч С бид 2 дээр гүйж ирээд “туслах найруулагч авто угсраанд хавчуулагдсан байна” гэхээр нь Э бид 2 буугаад хартал туслах найруулагч Б.Б баруун хойшоо харсан байрлалтай босоогоороо хавчуулагдсан байсан. Би кабиндаа очоод 3 метр орчим яваад 2 вагоноо салгачихаад буугаад очтол туслах найруулагч газар уначихсан байсан. Тэгэхээр нь Шивээ-Овоо өртөөний дарга Д-т мэдэгдээд эмнэлэг, цагдаа дуудсан боловч түргэний эмч үзээд туслах найруулагчийг нас барсан байна гэж хэлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээч Х.Итгэлт, Б.Батнасан, Н.Өлзийхишиг нарын гаргасан 1 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, уг дүгнэлтийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би туслах найруулагчийн дэлгэсэн шар дарцагаар урагшаа гэсэн дохиогоор илчит тэргээ хөдөлгөөнд оруулсан, мөн туслах машинч “туслах найруулагч урагшаа гэсэн дохио өгч байна” гэж албан ярилцлагаар давталцал хэлэхээр нь би илчит тэрэгний шүгэлээр дохио өгч хөдөлгөөнд оруулсан. Тиймээс шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан 3 заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 196-197 дугаар хуудас/
1.3. Шүүгдэгч Э.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би ээлжинд гарах хуваарьтай байсан учраас 07 цаг 30 минутанд ажил дээрээ эмчийн үзлэгт ороод 07 цаг 35 минутанд машинч Б-ийн хамт албаны машинд суугаад Шивээ-Овоо өртөө лүү яваад 08 цаг 10 минутанд очоод ажлаа хүлээж аваад жижүүрийн өрөөнд ороод зааварчилгаан дээр гарын үсэг зурчихаад үндсэн кабинд ороод жижүүрийн захирамжаар Ч2 дохио цагаан М1 дохионы ард гарсан, тэгээд хөдөлгөөн хийх талынхаа секц рүү шилжиж очиход найруулагч С, туслах найруулагч Б 2 арын секцэнд сууж байсан. Жижүүрийн захирамжаар М1 дохио цагаан 1 рүү орно 1 бүрэлдхүүнтэй гэсэн захирамжаар машинч хөдөлгөөн хийгээд 1 дүгээр зам руу ороод бүрэлдхүүнтэй ойрхон 3-5 метрийн зайд зүтгүүрийг зогсоосон. Машинч Батбилэг найруулагч, туслах найруулагч хоёрт хандаад бууж дохиогоо өг гэж хэлсэн чинь туслах найруулагч кабинаас буугаад машинч талд очоод дэлгэсэн шар дарцагаар урагшаа холбоё гэсэн дохиог өгөхөөр нь би дохиог харж найруулагч холбоё гэсэн дохио өгч байна холбоё гэж албан ярилцлага хийсэн. Машинч дуун дохио өгч зүтгүүрийг бүрэлдхүүнтэй холбосны дараа нөгөө кабиндаа шилжүүлэг хийгээд нөгөө кабиндаа суугаад шилжүүлэг хийж байтал найруулагч орж ирээд туслах найруулагч авто угсраанд хавчуулагдсан байна гэж хэлэхээр нь машинч бид 2 бууж очоод хартал туслах найруулагч босоо байрлалтай хавчуулагдсан байсан. Тэгэхээр нь машинч зүтгүүрийг хөдөлгөж бүрэлдхүүнээс салгаж зогсоогоод буухад туслах найруулагч газар уначихсан байхаар нь түргэн цагдаа дуудсан. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээч Х.Итгэлт, Б.Батнасан, Н.Өлзийхишиг нарын гаргасан 1 дугаартай шинжээчийн дүгнэлтийг танилцлаа, радио холбоо нь дохионы хэрэгсэл биш, сэлгээний ажлыг зөвхөн гар дохиогоор хийнэ гэж НЗРБ-ийн 2/152 дугаартай 6 заалттай албан даалгавар дээр тусгагдсан байдаг. Мөн найруулагч болон туслах найруулагчийн зөвхөн үзэгдэх дохиогоор бүрэлдхүүнийг хөдөлгөөнд оруулна гэж заасан байдаг, радио дохио нь дохионы хэрэгсэл биш, энэ албан даалгаврын дагуу албан үүргээ гүйцэтгэсэн учраас уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэглээ ч радио станцаар сэлгээний ажлын дохио өгдөггүй... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 189-190 дүгээр хуудас/
1.4. Шүүгдэгч З.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2016 оны 12 дугаар сарын 29-ний 07 цаг 30 минутын үед ажлын байран дээрээ ирээд Шивээ-Овоо өртөөний дарга Д-аас хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа авчихаад туслах найруулагч Б бид 2 нэгдүгээр зам дээр орж ирсэн бүрэлдхүүнээс 5 вагон салгаж үлдээгээд үлдсэн бүрэлдхүүнээ аваад 2 дугаар зам дээр ирж 2 дугаар зам дээр байсан вагон нийлүүлсэн. Тэгээд 2 дугаар замын Сайншанд талд нь машинч Б, туслах машинч Э нар сэлгээний ээлж аваад зогсож байсан. Туслах найруулагч бид 2 илчит тэргэн дээр очоод Улаанбаатар талын секцэнд суусан. Сэлгээний зүтгүүр 2 дугаар замаас гараад М1 дохионы ард гараад машинч, туслах машинч нар Улаанбаатар талын секцэнд орж ирж секц солиод М1 дохионы араас 1 дүгээр зам руу ороод уг 5 вагонд 5-6 метрийн зайтай зогсох үед туслах найруулагч Б буусан ба нэг их удалгүй илчит тэрэг хөдлөөд 5 вагонтой холболт хийгдээд зогссон бөгөөд секц солих гээд машинч босох үед би илчит тэрэгнээс буугаад илчит вагоны холболтыг харахад туслах найруулагч Б авто угсраанд хавчуулагдсан байдалтай харагдахаар нь өртөөний жижүүр лүү эмч дуудаарай гэж станцаар хэлчихээд өртөөний жижүүр лүү өөрийн биеэр очиж мэдэгдээд буцаж очиж чадахгүй өртөөний байранд байгаад байсан юм. Сэлгээний ажил хийх үед туслах найруулагчийн хамт зүтгүүрээс цуг бууж би өөрөө холболтыг шалгаж хөдөлгөөнд саад учруулах зүйл байгаа эсэхийг вагоны бэхэлгээ ивүүрийг авсан эсэхийг туслах найруулагчаас асуух ёстой байсан боловч зүтгүүрээс хамтдаа буугаагүй юмаа, зүтгүүр вагон холбогдсоны дараа буухад ийм осол гарчихсан юм. Найруулагчийн хувьд туслах найруулагчийн ажил үүрэгт байнгын хяналт тавих үүрэгтэй. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээч Х.Итгэлт, Б.Батнасан, Н.Өлзийхишиг нарын гаргасан 1 дугаартай шинжээчийн дүгнэлтийг би хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 206-209 дүгээр хуудас/
1.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Манай бурхан болооч болохоор “Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн” багш мэргэжилтэй төгссөн. Миний талийгаач хүү маань дээд боловсролтой эр цэргийн алба хаасан, багаасаа сурах эв дүүтэй, спортоор хичээллэж 4 дүгээр ангиасаа мини волейболын Улсын аваргад оролцож 4 алт, 4 мөнгөн медаль, аймаг сумдаас 30 гаруй медальтай спортын 1 дүгээр зэрэгтэй, хүүхдийн авъяас алтан медальтай хүүхэд байсан. Өгсөн үүрэг даалгавар сайн биелүүлдэг, цэвэрч нямбай хүүхэд байсан. Бидний отгон хүү маань эхнэр бид хоёрын амин эрдэнэ байсан. Энд шилжиж ирээд хүүдээ 2 өрөө байр хүнээс худалдаж авсан байгаа. Эхнэр бид хоёр тэтгэвэрийн хүмүүс тэтгэвэрээ 24 сараар зээлээд хувь хүнээс 10 хувийн хүүтэй 10 000 000 төгрөг аваад байр авсан. Ингээд бид хоёр орох оронтой, ажил төрөлтэй болголоо гээд өөдрөг болдолтой байтал энэ 3 хариуцлагагүй этгээдүүдийн үйлдлээс болоод ийм зүйл боллоо. Миний бурхан болоочийг мөнгөөр хэмжээд баршгүй, асар хүнд гарз хохирол учраад байна. Бид хоёр бурхан болоочоосоо хойш бүтэн нойртой хоносон шөнө байхгүй, нүдэндээ нулимсгүй хоносон шөнө гэж байхгүй сүүлдээ хүний нүднээс нулимс гарахаа байдаг юм байна лээ. Ийм 2 хүн өдөр хоног өнгөрөөж байна. Миний бурхан болооч ажилд орох өргөдлөө бариад очиход тосож авсан хүн нь өртөөний дарга Төрмөнх байгаа юм. Энэ хүнийг бид нар танихгүй зүсийг нь үзээгүй ийм л хүн миний бурхан болоочийг ажилд авсан. Бид энэ хүнд гомдох зүйл байхгүй. Харин Шивээ-Овоогийн 21 дүгээр зөрлөг дээр туслах найруулагчаар ажилд ороход халамжлан хүмүүжүүлэгчээр нь алуурчин С гэдэг этгээд байсан. Тухайн хэрэг гарахад энэ этгээд миний бурхан болоочийн хажууд байсан бол бурхан болооч маань амьд байх байсан байх. Мөн машинист Б биднийг шарилаа авах гээд ухаантай ухаангүй хүмүүс очоод арга ядаж байхад цонхоороо толгойгоо гаргаад хашгираад байсан. Тухайн үед тэр үгийг сонсох чадвар байгаагүй, ийм л хүн чанаргүй, хүний мөсгүй, арчаагүй ажлын чадваргүй хүмүүс миний хүүгийн аминд хүрсэн болохоор гомдолтой байна. Бурхан болоочоосоо хойш даралт 200 хүрдэг болсон, мөн тархины судас 80 хувь нь нарийссан, зүрхээр өвддөг болсон. Ийм 2 эрэмдэг хүн үлдээд байна. С, Э, Б гэсэн 3 хүнийг ямар хүмүүс байдгийг мэддэггүй байж байгаад анхны хэлэлцүүлэг дээр зүсийг нь харсан. Яс нь харалсан дотортой хүн чанараа уландаа гээсэн хүмүүс байна гэж харамсаж байна. Энэ 3 хүн бид хоёрын аз жаргалыг булаагаад аваад явчихсан. Энэ 3 хүнд их гомдол тээж явна, цаашид ч тээх байх. Хэрвээ миний хүү ажлаа хийгээд байж байсан бол улсад 35 жил ажиллаад тэтгэвэрт гарах байсан. 420 сар буюу 250 000 000 төгрөгийн ажил хөдөлмөр эрхлэх байлаа. Иймд С, Э, Б нарт гомдож хуулийн байгууллага нь тохирох шийтгэлийг үнэн зөвөөр нь өгнө гэдэгт итгэж байна. Нэг зүйл хэлэхэд өртөөн дээр хяналтын камер байсан бол хэрэг тодорхой байх байсан. Энэ хэрэг улс орон даяар байсан болохоор шүүхийн шийдвэрийг ард түмэн ч гэсэн хүлээж байгаа. Энэ 3 хүн яаж байна гээд бидний уй гашууг хуваалцах болов уу гээд их харж байсан боловч энэ 3 этгээд хүн чанар байхгүй, нэг ч ирж уулзаагүй, дүрэм журмаа зөрчсөний улмаас талийгаачаа алдаад байна. Оршуулгын зардал болон бусад зардалыг төмөр замд найдаж орхиод өөрсдөө нүд нь балай, чих нь дүлий байцгаасан хүмүүс, эхнэр бид 2 Дундговь аймгийнх талийгаач хүү маань Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багын иргэн байсан иймд хүүгээ орон гэртэй болгох гээд тэтгэврийн 14 136 620 зээл хийсэн, хувь хүнээс 10 000 000 төгрөг зээлээд 2 өрөө байр худалдаж авсан 2017 оны 8 дугаар сарын 3-наас 2019 оны 7 дугаар сарын 3-нийг хүртэл 14 сар тус тус зээл авсан бид 2 одоо ямарч орлого байхгүй хүүгээрээ тэжээлгэх байсан болохоор бидний амьдрал бүрхэг болоод байна энэ хүмүүсээс тэтгэврийн зээлийн 14 136 620 төгрөг, хүнээс зээлж авсан 10 000 000 төгрөгийг хүүтэй нь нэхэмжилж байгаа иймд эрхэм шүүгч нар минь миний гомдлыг барагдуулж өгнө үү? гэв.
1.6. Шинжээч Х.Итгэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Улаанбаатар Төмөр Замын Цагдаагийн газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Мөнхсайханы тогтоолоор 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 01 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтэн дээр зүтгүүрийн машинисттай холбоотой 4, 5 дахь асуултад хариулт өгсөн. 4 дүгээр асуулт машинист А.Бнь Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34б-д заасан “Өгөгдөж байгаа дохиог анхааралтай ажиглаж дохионы заалтыг тухай бүр биелүүлж байх”, 10.34в-д заасан “Зам дээр байгаа хүмүүс, сумны байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглаж байх”, мөн журмын 10.35-д заасан “машинч зүтгүүр хөдөлгөөнд оруулахын өмнө өгөгдөж байгаа дохио, радио холбоо, паркын 2 талын яригчийн холбоогоор товч давтан батална. Хэрэв машинч дохио ба захирамж зөв эсэхэд эргэлзсэн, сэлгээний ажлын төлөвлөгөөг мэдээгүй байгаа бол бүрэн тодруулж, магадласны дараа хөдөлгөөнд орно. Машинч сэлгээний ажил удирдагчийн тушаалыг радио холбоо, паркын 2 талын чанга яригчийн холбоогоор аваагүй, гар дохионы хэрэгслээр өгч байгаа дохио харагдаагүй нөхцөлд зүтгүүрийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Туслах машинист Э.Э нь Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34б-д заасан “Өгөгдөж байгаа дохиог анхааралтай ажиглаж дохионы заалтыг тухай бүр биелүүлж байх”, 10.34в-д заасан “Зам дээр байгаа хүмүүс, сумны байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглаж байх”, мөн журмын 10.35-д заасан “машинч зүтгүүр хөдөлгөөнд оруулахын өмнө өгөгдөж байгаа дохио, радио холбоо, паркын 2 талын яригчийн холбоогоор товч давтан батална. Хэрэв машинч дохио ба захирамж зөв эсэхэд эргэлзсэн, сэлгээний ажлын төлөвлөгөөг мэдээгүй байгаа бол бүрэн тодруулж, магадласны дараа хөдөлгөөнд орно. Машинч сэлгээний ажил удирдагчийн тушаалыг радио холбоо, паркын 2 талын чанга яригчийн холбоогоор аваагүй, гар дохионы хэрэгслээр өгч байгаа дохио харагдаагүй нөхцөлд зүтгүүрийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэв.
1.7. Шинжээч Б.Батнасан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мөрдөгчийн тавьсан асуултад хариулсан. Улаанбаатар Төмөр Замын Чойр өртөөний дарга туслах найруулагч, осолдогч Б.Б-ыг ажилд авсан үйлдэл нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан “Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй холбоотой ажилд зохих сургалтанд хамрагдаж, тухайн ажлыг гүйцэтгэх эрх авсан, эрүүл мэндийн хувьд тэнцсэн, 18 насанд хүрсэн иргэнийг ажиллуулна”, Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 2.14-д заасан “Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтан нь тогтоосон журмаар мэргэжлийн сургалтанд хамрагдаж мэргэжил дээшлүүлж, шалгалт өгч тэнцсэн байх”, Зам тээврийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 271 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт “Төмөр замын мэргэжлийн ажилтан ажиллах албан тушаалтны жагсаалт”-ын 3 дахь хэсэгт “Төмөр замын байгууллага, түүний салбар нэгжийн дараах албан тушаалд мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад төмөр замын тээврийн, үйлчилгээний, үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшсэн иргэн ажиллана. Үүнд: 3.6 Галт тэрэгний найруулагч, туслах найруулагч” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Улаанбаатар Төмөр замын Чойр өртөөний хүний нөөцийн менежер Н.Э нь “Төмөр замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам” зөрчөөгүй байна гэж дүгнэсэн Улаанбаатар төмөр замын Шивээ-Овоо өртөөний дарга Т.Др нь “Төмөр замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам” зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. Улаанбаатар Төмөр Замын Шивээ-Овоо өртөөний найруулагч З.С нь туслах найруулагч Б.Б-ын ажил үүрэгт хяналт тавьж ажиллаагүй нь Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журам болох Төмөр замын техник ашаглалтын дүрмийн 16.17-д заасан “Галт тэрэг найруулагчийн үүрэг: г/Сэлгээний ажил гүйцэтгэж буй ажилтаны болон хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, ачаа ба хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангасан байхаар сэлгээний ажлыг зохион байгуулна”, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.26-д заасан “Галт тэрэгний найруулагчийн үүрэг: г/Сэлгээний ажилд оролцож байгаа ажилтаны хөдөлмөр хамгаалал, хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, ачаа ба хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангасан байхаар сэлгээний ажлыг зохион байгуулах” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзсэн. Улаанбаатар төмөр замын Шивээ-Овоо өртөөний галт тэрэгний туслах найруулагч Б.Б нь Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам 10.30. “Сэлгээ хийх үеийн галт тэрэгний найруулагч ба түүний туслахын үүрэг: д/ Сэлгэж байгаа бүрэлдэхүүний үзэгдэлт сайн газар байрлах ба машинч, туслах машинчид өгч байгаа дохио харагдаж байх” гэсэн заалтыг зөрчсөн байна. Нэмэлтээр дараах нөхцөл байдлыг дурдаж өгсөн. Осол гарах болсон үндсэн нөхцөл шалтгаан нь төмөр замд сэлгээний ажил гүйцэтгэх үед технологийн дагуу найруулагч, туслах найруулагч нар вагон/бүлэг вагон болон холбох сэлгээний бүрэлдэхүүн (үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл) хоорондын зайд орж гүйцэтгэх үйл ажиллагааны зохицуулалт Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь Төмөр замын тээврийн тухай хуулийн “29.3. Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилд зохих сургалтанд хамрагдаж, тухайн ажлыг гүйцэтгэх эрх авсан, эрүүл мэндийн хувьд тэнцсэн, 18 насанд хүрсэн иргэнийг ажиллуулна” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журмын: “2.1.1. Төмөр замын тээврийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт зэргийг ажилтанд танилцуулж, судлуулах, мэргэжлийн сургалт явуулах, зааварчилгааг тогтоосон журмын дагуу өгөх, эрхийн болон мэргэжлийн зэргийн үнэмлэхтэй иргэнийг ажлуулах;” гэж заасан байгууллагын үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэсэн гэв.
1.8. Шинжээч Н.Өлзийхишиг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Миний бие нь Улаанбаатар Төмөр Замын Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Мөнхсайханы 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн болон 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг үндэслэж эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тавигдсан асуултын дагуу хариу өгсөн. Тээврийн удирдлага, тээвэр зохион байгуулалтын мэргэжлээр 2 шинжээч ажилласан учраас хамтарсан нэг дүгнэлт гаргана гэсний дагуу шинжээч Б.Батнасантай ижил дүгнэлт гаргасан.1, 2, 3, 6, 7 гэсэн дугаартай асуултад Б.Батнасан шинжээч болон миний бие хариу өгсөн. нэмэлтээр 8 дугаарт Б.Батнасан шинжээч хариу өгсөн. 4, 5 дугаар асуултан дээр шинжээч Х.Итгэлт хариу өгсөн гэв.
1.9. Гэрч Т.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2016 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 07 цаг 20 минутанд ажлын байрандаа очиж ээлжийн ахлахын өрөөгөөр орж урд шөнийн ээлжинд хийгдсэн ажилтай танилцсан. Өглөө 8 цагаас ажилд гарах ажилчид болох өртөөний жижүүр Д.Л, туслах жижүүр Б.Х, галт тэрэгний найруулагч З.С, туслах найруулагч Б.Б, ачаа вагон хүлээлцэгч Г.Р нар 07 цаг 30 минутанд цугларсан.
Би эдгээр ажилчидтай өөрөө биечлэн амаар болон бичгээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг өгч гарын үсэг зуруулж авсан. Мөн ажилчдынхаа даралтыг үзээд өөрсдөөр нь эрсдэлийн үнэлгээ хийлгүүлэн баталгаажуулан гарын үсгийг нь зуруулж авсан.
Ингээд ажилчид маань ажилдаа гарсан би 08 цаг 10 минутын үед гэрлүүгээ хариад гэртээ байж байхад өртөөний жижүүр Д.Л над руу утсаар яриад холбогч вагоны угсраанд хавчуулагдчихлаа гэж хэлэхээр нь тэр дороо гэрээсээ гарч гүйгээд 08 цаг 49 минутанд газар дээр нь очиход туслах найруулагч Б.Б төмөр замын голд дээшээ харсан байдалтай хэвтчихсэн хажууд нь илчит тэрэгний машинч А.Б, туслах машинч Э нар зогсчихсон байж байсан.
Би ч машинч, туслах машинч нараас юу болчихвоо яачихав яагаад ийм асуудал болчихов гэтэл тэр 2 харин ийм зүйл болчихлоо гэж хариулсан ба би туслах найруулагч Б.Б дээр очоод гүрээнийх нь судсыг гараараа үзэхэд цохилт мэдрэгдэхгүй байсан ба амьсгал нь мэдрэгдэхгүй хэлээ зуугаад царай нь хөхөрчихсөн байсан юм.
Тэгээд би Говьсүмбэр аймгийн цагдаа болон эмнэлэг рүү утасдаж дуудлага өгсөн ба энэ үед 08 цаг 51 минут болж байсан юм. Ингээд цагдаа эмнэлэг иртэл талийгаач Б.Б руу ямар нэгэн хүн ойртуулаагүй байж байгаад цагдаа ирэхэд нь хүлээлгэж өгсөн юм.
Талийгаач Б.Б нь манай өртөөнд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн галт тэрэгний туслах найруулагчийн ажил дээр ажиллаж байсан юм. Галт тэрэгний туслах найруулагчийн сургалтанд суугаагүй. Харин манай өртөөн дээр явагдах сургалтуудад суугаад шалгалтаа өгсөн байсан.
Манай өртөөн дээр Улаанбаатар төмөр замд мөрдөгдөж байгаа бүх дүрэм, журам, зааврууд бүгдээрээ дагаж мөрдөгддөг. Мөн техник хэрэгслийн хүчин чадал болон орон нутаг газар зүйн байрлалаас хамааран зөвхөн манай Шивээ-Овоо өртөөнд дагаж мөрдөгдөх “Техник захирамжийн акт”, “Технологийн процесс”, “Сэлгээний ажлын заавар” зэргүүд байдаг юм.
Манай Шивээ-Овоо өртөөн дээр тухайн жилийнхээ 09 дүгээр сарын 1-нээс дараа оны 06 дугаар сарын 1-ний хооронд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” 30 цагийн сургалт орох ёстой байдаг ба сургалтын төлөвлөгөөгөө боловсруулаад Чойр өртөөний даргаар батлуулаад 7 хоног болгон 2 цагийн сургалт ордог юм. Манай өртөө бол 2016-2017 оны сургалтын төлөвлөгөөгөө боловсруулаад батлуулсныхаа дагуу сургалтуудаа ажилчиддаа ороод явж байсан юм.
Талийгаач Б.Б-ын хувьд анх ажилд орохдоо тулгуур өртөөнөөс “Хөдөлмөр хамгаалалын” урьдчилсан зааварчилгаа аваад 7 цагийн сургалтанд хамрагдаад ирсэн бөгөөд Шивээ-Овоо өртөөн дээр заагдсан онолын болон зам парк дээр ажиллах аюулгүй ажиллагааны бодит байдал дээрх хичээл сургалтуудад бүгдэд нь хамрагдаж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92 дугаар хуудас/
1.10. Гэрч Н.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
...манай байгууллагад ажилд орох гэж байгаа иргэний өргөдөл хүсэлтийг нь авдаг. Төмөр замын даргын ажилд орох гэж байгаа хүмүүсийг ажилд авах журам гэж 152 дугаар тушаал гаргасны дагуу судлаж авдаг юм. Энэ тушаал дээр ажилд авахын тулд эхлээд сонгон шалгаруулалт зарлаад ирсэн хүмүүсийг анкетийг нь бөглүүлж аваад журмын дагуу хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан байцаагчийн боловсруулсан мэргэжлийн асуултаар тестийн шалгалт авна. Дараа нь оюун ухааны асуултын тестээр шалгалт аваад өөртэй нь ярилцлага хийгээд авсан дүнгээр нь жагсааж байр эзлүүлээд сонгон шалгаруулалт зарлагдсан ажлын байрнууддаа ажилд авдаг юм. Осолдогч Б.Б-ын хувьд бол энэ журмаар л ажилд авсан юм.
Осолдогч Б.Б-ыг анх ажилд томилоход нь шинэ ажилтны 7 цагийн сургалтын хөтөлбөрт хамруулсан. Энэ сургалтанд Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрэм, Байгууллагын дотоод журам, Ажлын байрны анхан шатны болон урьдчилсан шатны зааварчилгаа гэсэн сургалтууд багтдаг юм. Би 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан байсан учир осолдогч Б.Б-аас шалгалт авах үед нь байгаагүй. Намайг байхгүй тохиолдолд өртөөний орлогч дарга орлож үлддэг учраас шалгалтыг нь авсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-р хуудас/
1.11. Гэрч С.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой 20 цагаас 2016 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 08 цаг хүртэл Чойр солилцох тасгийн жижүүр эмчээр ажилласан. 2016 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 07 цаг 40 минутаас 50 минутын хооронд машинч А.Бг, туслах машинч Э.Э нар эмчийн үзлэгт орж надад үзүүлсэн юм. Би машинч А.Б, Э.Э нарын даралт, зүрхний цохилтыг хэмждэг электрон аппаратаар шалгасан, биеийн халууныг нь электрон халуун хэмжигчээр шалгаж үзсэн, мөн алкотест багажаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь үлээлгэж шалгахад ямар нэг сэжигтэй зүйл илрээгүй. Машинч А.Б, туслах машинч Э.Э нарын биед эмчийн үзлэгээр ямар нэгэн байдлаар ажил үүргээ гүйцэтгэж чадахааргүй эмгэг зовиур болон өөр бусад байдал илрээгүй ажил үүргээ хэвийн гүйцэтгэх чадвартай байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94 дүгээр хуудас/
1.12. Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
...Осол хийдэг М62УМ-001 дугаартай илчит тэрэг Улаанбаатар татах хэсэг рүү засварт явах байсан бөгөөд осол болдог өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Шивээ-Овоо өртөөн дээр таталт тавилтын сэлгээ хийх байсан учраас би өглөө 07 цаг 40 минутын орчим машинч А.Б-тэй утсаар яриад Шивээ-Овоо өртөөн дээр таталт тавилт хийгээд ажил чинь дуусах юм байна хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилла гэсэн зааварчилгаа өгсөн.
Ингээд байж байтал 08 цаг 44 минутын хавьцаа машинч А.Б өөрөө над руу утсаар яриад ажил дөнгөж эхлээд 2 дугаар замаас гараад 1 дүгээр зам руу орж 5 вагон залгаж авахдаа туслах найруулагчаа илчит тэрэг эхний вагон 2-ын хооронд авто угсраанд хавчуулчихлаа гэж хэлэхээр нь би ямар ч байсан илчит тэрэгээ хөдөлгөхгүй зогсож байгаарай гэж хэлчихээд яаралтай явж 09 цаг өнгөрч байхад очсон.
Тэгээд газар дээр нь очоод харахад илчит тэрэг нь вагоноосоо 1 метр зайтай зогсчихсон осолдогч илчит тэрэг болон вагоны голд төмөр зам дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд удалгүй цагдаа эмнэлгийнхэн ирцгээсэн юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-р хуудас/
1.13. Гэрч Д.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
...Би 2016 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 07 цаг 30 минутанд ажил дээрээ очиж өртөөний дарга Т.Д-с өдөр тутмын зааварчлагаа аваад даралт хэмжигчээр даралтаа үзүүлээд 07 цаг 50 минутаас 08 цаг 00 минут хүртэл өмнөх ээлжийн жижүүрээс ажлаа хүлээж авсан. Ингээд байж байтал найруулагч З.С, туслах найруулагч Б.Б нар орж ирэхээр нь би хийгдэх ажлыг нь танилцуулсан. Ажил нь болохоор 1 дүгээр замаас хоосон ачааны 5 вагоныг илчит тэргэнд залгаад цааш нь түрээд уурхайн 12 дугаар зам руу оруулах байсан юм. Хийх ажлыг нь хэлж өгөхөд 2-лаа сайн ойлгоод өртөөний жижүүрийн өрөөнөөс гарцгаасан.
Ингээд байж байтал 08 цаг 37 минутын хавьцаа сэлгээний баригад ээлжээ солиод дууслаа станцаар ярьж хэлэхээр нь би 2 дугаар замаасаа гараад М1 дохионы ард гараад тэндээсээ 1 дүгээр зам руу орж 5 вагонд холбогдоод уурхайн 12 дугаар зам руу оруулна гэхэд машинч А.Бойлголоо М1 дохио цагаан 1 дүгээр зам руу орно гэж мэдлээ гэсэн хариу өгсөн. Удахгүй 08 цаг 40 минутын орчим найруулагч З.С станцаар жижүүрээ эмнэлэг дуудаарай гэж хэлэхээр нь би тэр дор нь эмнэлэг рүү утсаар залгаж дуудлага өгсөн юм.
Ингэж байтал найруулагч З.С өртөөний жижүүрийн өрөөнд орж ирээд миний хажууд суусан ба холбогч холбогч гэхээс өөр юм ярьж чадахгүй шоконд орсон байдалтай байсан. Би ч тэгээд өртөөний дарга болон бусад холбогдох хүмүүст нь утсаар ярьж хэлсэн юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99 дүгээр хуудас/
1.14. Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
...Би 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авчихсан байж байгаад Замын даргын үзлэг явахтай холбоотойгоор 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр намайг дуудаж ажилд оруулсан юм. Намайг ажилд ороход Шивээ-Овоо өртөөн дээр галт тэрэгний найруулагчийн 1, Бор-Өндөр өртөөн дээр галт тэрэгний найруулагчийн 1, нийт 2 орон тоо гарсан байсан. Энэ 2 өртөөн дээр ажиллаж байсан туслах найруулагч нарыг албан тушаал дэвшүүлээд гарсан 2 орон тоон дээр нь галт тэрэгний найруулагч болгохоор туслах найруулагчийн 2 орон тоо гарч байгаа юм. Ингээд манай өртөөний удирдах ажилтнуудын хурал 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болсон бөгөөд энэ хурал дээр галт тэрэгний туслах найруулагчийн 2 орон тоон дээр яаралтай сонгон шалгаруулалт явуулах шийдвэр гараад манай байгууллагад 5 иргэн орох хүсэлтээ өгсөн байсан тул тэдгээрийг дуудаж 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр багтаж явуулахаар болсон юм. Хүсэлтээ өгсөн иргэдийг хүний нөөцийн менежер Н.Э дуудсан бөгөөд Г.У, Б.Б, Н.Г, Ч.Ч, Б.Б гэсэн хүмүүс байсныг дуудахад Н.Г нь ирээгүй бөгөөд үлдсэн 4 нь ирсэн байсан юм. Ирсэн 4 хүнд сонгон шалгаруулалтыг хүний нөөцийн менежер Н.Э, хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан хэсгийн байцаагч Д.О тэгээд би гэсэн 3 хүний бүрэлдхүүнтэй явуулсан ба хувь хүний анкет бөглүүлсэн, мэргэжлийн шалгалт авсан, оюун ухааны тест, ярилцлага хийгээд авсан оноогоор нь жагсаахад Б.Б 1 дүгээрт, Ч.Ч 2 дугаарт, Б.Б 3 дугаарт, Г.Ундахбаяр 4 дүгээрт гэсэн дарааллаар байр эзэлсэн. Эдгээр хүмүүстэй хурал хийгээд өртөөний дарга Ц.Т одоогоор эзгүй байгаа учир бид нар даргад танилцуулсны дараа та нарт хариу өгнө гэж хэлээд тараасан юм. Өртөөний дарга ирэхэд нь сонгон шалгаруулалт явуулснаа комиссоороо танилцуулахад Г.У өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдсон, манай байгууллагаас хөдөлмөрийн гэрээ цуцлаж байсан учраас ажилд авах боломжгүй, Ч.Ч-ын аав нь манай өртөөнд ажилладаг учраас ажил хийхгүй орхигдуулах байх гээд ажилд авахгүй, нөгөө 2 болох Б.Б, Б.Баатаржаргал нарыг ажилд авна гэж хэлээд ажилд авсан. Сонгон шалгаруулах шийдвэр гарсан хурлын дараа өртөөний дарга Ц.Т надад Б.Б болон нэг эмэгтэй хүний 2 өргөдөл өгөөд хүний нөөцийн менежер Н.Э-д өгчих гэхээр нь би өрөөнд нь оруулж өгсөн. Манайд гарсан 2 орон тоо нь эрэгтэй хүн ажлуулах ажлын байр байсан учраас тэр эмэгтэйг нь дуудаж сонгон шалгаруулалтанд оруулаагүй юм билээ. Би Б.Б-ыг төмөр замын мэргэжлийн бус хүн байна гэж мэдсэн. Энэ талаараа өртөөний дарга Ц.Т-д танилцуулсан бөгөөд дарга өөрөө ч мэдэж байсан… гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101-р хуудас/
1.15. Гэрч В.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
…эрх үүргийнхээ хүрээнд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт байрлах төмөр замын Шивээ-Овоо зөрлөг дээр 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр болсон ослыг Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолын дагуу тулгуур өртөө болох Чойр өртөөний даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 143 дугаар тушаалаар баталсан комисс нь судлан бүртгээд материалыг уг тогтоолын 6.6-д заасны дагуу манай хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хэлтэст ирүүлснийг судлан бүртгээд осолдогч Б.Б нь ажлын байрныхаа ажил үүргийг гүйцэтгэж байхдаа осолдсон байх тул мөн тогтоолын 2.1.1-д заасны дагуу “Үйлдвэрлэлийн осол”-оор тооцсон юм.
Мөн ослын материал судлан үзэхэд Зам тээврийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 271 дүгээр тушаалаар баталсан “Төмөр замын мэргэжлийн ажилтан ажиллах албан тушаалын жагсаалт батлах тухай” тушаалын 3.6-д галт тэрэгний найруулагч, туслах найруулагчийн албан тушаалд төмөр замын мэргэжилтэй хүн байх ёстойг Чойр өртөөний дарга Ц.Т зөрчин төмөр замын мэргэжилгүй Б.Б-ыг Шивээ-Овоо зөрлөгт галт тэрэгний туслах найруулагчаар ажилд авсан.
Шивээ-Овоо өртөөний 2016 оны 12 дугаар сарын ажилтнуудын хуваарь /график/-ийг Чойр өртөөний дарга Ц.Т нь батлаагүй, батлагдаагүй хуваариар Шивээ-Овоо зөрлөгийн ажилтнуудыг ажиллуулсан, осолдогч Б.Б нь танилцаж гарын үсгээ зураагүй.
Улаанбаатар төмөр замын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 3.6-г Шивээ-Овоо өртөөний дарга Т.Д нь зөрчиж осолдогч Б.Б-д ээлжит бус давтан зааварчилгааг өгөөгүй 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилтнуудад нийт 9 удаа зааварчилгаа өгсөн боловч осолдогч Б.Б-д 1 удаа танилцуулж гарын үсэг зуруулсан, үлдсэн 8 удаад нь танилцуулаагүй.
Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны А/33 тоот тушаалын дагуу шинээр орж байгаа ажилтны үлгэрчилсэн 7 цагийн хөтөлбөрийн дагуу ажил олгогч болон хүний нөөцийн ажилтан нар сургалт зохион байгуулна гэснийг Чойр өртөөний дарга Ц.Т, хүний нөөцийн мэргэжилтэн Н.Э нар зөрчиж сургалт явуулаагүй
Зам тээвэр аялал жуулчлалын сайдын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар тушаалаар батлагдсан галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10 дугаар бүлгийн 26Б-д заасан Сэлгээний ажилд оролцож байгаа бүх ажилтанд сэлгээний ажлын төлөвлөгөө ба түүнийг гүйцэтгэх аргыг танилцуулсны үндсэн дээр тэдгээрийн үйл ажиллагааг зөв зохицуулан хуваарилах, 26Г-д заасан Сэлгээний ажилд оролцож байгаа ажилтны хөдөлмөр хамгаалал, хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, ачаа ба хөдлөх бүрэлдхүүний бүрэн бүтэн байдлыг хангасан байхаар сэлгээний ажлыг зохион байгуулах. Хүн суулгасан хэтрүү овортой, тэсрэх аюултай вагоныг болгоомжтой сэлгэж байх, 28В-д Сэлгээний хөдөлгөөний эхлэхэд саад болох зүйлүүд байгаа эсэхийг шалгах, 30А-д вагон өөр хоорондоо болон зүтгүүртэй холбогдсоныг магадлахгүйгээр сэлгээний бүрэлдхүүнийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно, 30Д-д заасан Сэлгэж байгаа бүрэлдхүүний үзэгдэлт сайн газар байрлах ба машинч туслах машинчид өгч байгаа дохио харагдаж байх гэсэн заалтуудыг тухайн үед галт тэрэгний найруулагчаар З.С, туслах найруулагчаар ажиллаж байсан Б.Б /осолдогч/ нар нь тус тус зөрчсөн байна.
Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10 дугаар бүлгийн 34Б-д заасан Өгөгдөж байгаа дохиог анхааралтай ажиглах дохионы заалтыг тухай бүр биелүүлж байх, 34В-д заасан Зам дээр байгаа хүмүүс, сумны байдал, хөдлөх бүрэлдхүүний байрлалыг анхааралтай ажиглаж байх, 34Г-д заасан Сэлгээний аюулгүй ажиллагаа, хөдлөх бүрэлдхүүний бүрэн бүтэн байдлыг хангаж байх, 35 дугаар заалт машинч зүтгүүр хөдөлгөөнд оруулахын өмнө өгөгдөж байгаа дохио, радио холбоо, паркийн 2 талын чанга яригчийн холбоогоор хүлээн авсан захирамжийг зүтгүүрийн шүгэлээр, радио холбоогоор давтан батлана. Хэрэв машинч сэлгээний ажил удирдагчийн тушаалыг радио холбоо, паркийн 2 талын чанга яригчийн холбоогоор аваагүй, гар дохионы хэрэгслээр өгч байгаа дохио харагдаагүй нөхцөлд зүтгүүрийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно гэсэн заалтуудыг тухайн үед машинчаар ажилаж байсан А.Б, туслах машинчаар ажиллаж байсан Э.Э нар тус тус зөрчсөн байсан... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 104-105-р хуудас/
1.16. Гэрч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
“М62УМ-001” илчит тэрэгний тууз орчуулагчаар тухайн илчит тэрэгний туулсан зам, хэдэн километр цаг ямар хурдтай хөдөлгөөнд оролцож байсан ба “А, Б” секц сольсон солиогүй байдлууд нь тууз орчуулгаар мэдэгддэг. Илчит тэрэг хөдөлгөөн гүйцэтгэж байхдаа яаралттай тоормоз хийсэн байдал зэрэг орчуулгаас харагдаж байдаг. Тухайн үед “М62УМ-001” илчит тэрэг бол тууз орчуулганаас яаралтай тоормоз хийгээгүй байсан.
Тууз орчуулгаар илчит тэргэнд гарсан техникийн гэмтэл бол мэдэгддэггүй. Тууз орчуулгаар мэдэгдэж байсан бүх зүйлүүдийг орчуулсан туузан дээр бичигдсэн байгаа болно. Сүүлийн үеийн илчит тэрэгнүүдэд электрон хэлбэрийн тууз орчуулга байдаг учраас тусгай программын дагуу уншуулж гаргадаг. “М62УМ-001” илчит тэргэнд бол энгийн цаасан тууз орчуулга байсан. Тийм учраас илчит тэрэгний зарим зүйлүүдийг гаргах боломжгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 107-108-р хуудас/
1.17. “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв”-ийн шинжээч нарын бүрэлдхүүнтэй 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ¹1 дугаартай гаргасан дүгнэлтэнд:
1.18. Шинжээч Б.Батнасан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
...Би эрүүгийн 201724000035 дугаартай хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргахдаа хавтаст хэргийн материалыг бүхэлд нь болон “Төмөр замын тээврийн тухай хууль”, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар Дүрэм, журам батлах тухай тушаалаар батлагдсан “Төмөр замын техник ашиглалтын дүрэм”, “Төмөр замын дохиоллын журам”, “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам” нэмэлтээр Улаанбаатар төмөр замын даргын 2005 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/97 дугаар “Журам батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралт “Сэлгээний ажлын үеийн өртөөний жижүүр, машинчдын хоорондын албан ярианы дэглэм хэрэгжүүлэх журам”, Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/35 дугаар “Албан ярианы дэглэм батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралт “Сэлгээний ажлын үеийн өртөөний жижүүр /найруулагч/, зүтгүүрийн машинч хоорондын албан ярианы дэглэм”, Улаанбаатар төмөр замын Тээврийн хяналтын албаны вагоны техникийн байдал байцаагч Ц.Түмэндэлгэрийн албан тайлбар, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10/3868 дугаартай албан бичиг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 12/6848 дугаартай албан бичиг зэргийг шинжлэн судалсны үндсэн дээр шинжээчийн дүгнэлтээ гаргасан юм.
Улаанбаатар төмөр замын Чойр өртөөний дарга Ц.Төрмөнх нь “Төмөр замын тээврийн тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, “Төмөр замын техник ашиглалтын дүрэм”-ийн 2.14, Зам, тээврийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 271 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Төмөр замын мэргэжлийн ажилтан ажиллах албан тушаалын жагсаалт”-ын 3 дахь хэсэг зэргийг зөрчиж төмөр замын мэргэжлийн бус осолдогч Б.Б-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан туслах найруулагчийн буюу галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилд томилсон.
Шивээ-Овоо өртөөний галт тэрэгний найруулагч З.С нь “Төмөр замын техник ашиглалтын дүрэм”-ийн 16.17г, “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-ын 10.26г заалтуудыг зөрчиж өөрийн үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй.
Шивээ-Овоо өртөөний галт тэрэгний туслах найруулагч Б.Б нь “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-ын10.30д заалтыг зөрчсөн.
Сайншанд татах хэсгийн Чойр солилцох тасгийн машинч А.Б, Э.Эн нартай холбоотой асуултуудад тусгай мэргэжлийнхээ дагуу хариулт өгсөн шинжээч Х.Итгэлт тайлбарлана. Миний хувьд машинч, туслах машинч нартай холбоотой асуултуудад хариулаагүй болно.
Уг осол болсоноос хойш Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/35 дугаар “Албан ярианы дэглэм батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралт “Сэлгээний ажлын үеийн өртөөний жижүүр /найруулагч/, зүтгүүр машинч хоорондын албан ярианы дэглэм”-ээр найруулагчийн бригад бүрэлдэхүүнд ивүүр авах, тоормосны зөөлөн хоолой холбох, вагон салгах тохиолдолд /зүтгүүр вагон/ хоорондын зайд орох үед, сэлгээний зүтгүүрийн бүрэлдэхүүнд холбохын өмнөх машинч, найруулагчийн бригадын албан ярилцлага, найруулагчийн бригадын дохио машинчид харагдахгүй болсон үеийн ярилцлага болон үйлдэл гэж тусгаж өгсөн ба өмнө мөрдөгдөж байсан 2005 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/97 дугаар “Журам батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралт “Сэлгээний ажлын үеийн өртөөний жижүүр, машинчийн хоорондын албан ярианы дэглэм хэрэгжүүлэх журам”-д дээрх зохицуулалтууд тусгагдаагүй байсан байна.
Улаанбаатар төмөр замын Хяналтын албаны даргаас Хөдөлгөөн зохион байгуулалт, зүтгүүрийн аж ахуйн албанд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сэлгээний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах тухай” албан бичигт дурдагдсан үүрэг чиглэл нь Улаанбаатар төмөр зам дотооддоо дагаж мөрдөх үүрэг чиглэл байна... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 21-22 дугаар хуудас/
1.19. Шинжээч Н.Өлзийхишиг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
...Би эрүүгийн 201724000035 дугаартай хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргахдаа хавтаст хэргийн материалыг бүхэлд нь болон “Төмөр замын тээврийн тухай хууль”, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар Дүрэм, журам батлах тухай тушаалаар батлагдсан “Төмөр замын техник ашиглалтын дүрэм”, “Төмөр замын дохиоллын журам”, “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам” нэмэлтээр Улаанбаатар төмөр замын даргын 2005 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/97 дугаар “Журам батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралт “Сэлгээний ажлын үеийн өртөөний жижүүр, машинчдын хоорондын албан ярианы дэглэм хэрэгжүүлэх журам”, Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/35 дугаар “Албан ярианы дэглэм батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралт “Сэлгээний ажлын үеийн өртөөний жижүүр /найруулагч/, зүтгүүрийн машинч хоорондын албан ярианы дэглэм”, Улаанбаатар төмөр замын Тээврийн хяналтын албаны вагоны техникийн байдал байцаагч Ц.Т-ийн албан тайлбар, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 10/3868 дугаартай албан бичиг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 12/6848 дугаартай албан бичиг зэргийг шинжлэн судласны үндсэн дээр шинжээчийн дүгнэлтээ гаргасан юм.
Улаанбаатар төмөр замын Чойр өртөөний дарга Ц.Тх нь “Төмөр замын тээврийн тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, “Төмөр замын техник ашиглалтын дүрэм”-ийн 2.14, Зам, тээврийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 271 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Төмөр замын мэргэжлийн ажилтан ажиллах албан тушаалын жагсаалт”-ын 3 дахь хэсэг зэргийг зөрчиж төмөр замын мэргэжлийн бус осолдогч Б.Б-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан туслах найруулагчийн буюу галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилд томилсон.
Шивээ-Овоо өртөөний галт тэрэгний найруулагч З.С нь “Төмөр замын техник ашиглалтын дүрэм”-ийн 16.17г, “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-ын 10.26г заалтуудыг зөрчиж өөрийн үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй.
Шивээ-Овоо өртөөний галт тэрэгний туслах найруулагч Б.Б нь “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-ын10.30д заалтыг зөрчсөн.
Сайншанд татах хэсгийн Чойр солилцох тасгийн машинч А.Б, Э.Э нартай холбоотой асуултуудад тусгай мэргэжлийнхээ дагуу хариулт өгсөн шинжээч Х.Итгэлт тайлбарлана. Миний хувьд машинч, туслах машинч нартай холбоотой асуултуудад хариулаагүй болно.
Уг осол болсоноос хойш Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/35 дугаар “Албан ярианы дэглэм батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралт “Сэлгээний ажлын үеийн өртөөний жижүүр /найруулагч/, зүтгүүр машинч хоорондын албан ярианы дэглэм”-ээр найруулагчийн бригад бүрэлдэхүүнд ивүүр авах, тоормосны зөөлөн хоолой холбох, вагон салгах тохиолдолд /зүтгүүр вагон/ хоорондын зайд орох үед, сэлгээний зүтгүүрийн бүрэлдэхүүнд холбохын өмнөх машинч, найруулагчийн бригадын албан ярилцлага, найруулагчийн бригадын дохио машинчид харагдахгүй болсон үеийн ярилцлага болон үйлдэл гэж тусгаж өгсөн ба өмнө мөрдөгдөж байсан 2005 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/97 дугаар “Журам батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралт “Сэлгээний ажлын үеийн өртөөний жижүүр, машинчийн хоорондын албан ярианы дэглэм хэрэгжүүлэх журам”-д дээрх зохицуулалтууд тусгагдаагүй байсан байна.
Улаанбаатар төмөр замын Хяналтын албаны даргаас Хөдөлгөөн зохион байгуулалт, зүтгүүрийн аж ахуйн албанд 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн “Сэлгээний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах тухай” албан бичигт дурдагдсан үүрэг чиглэл нь Улаанбаатар төмөр зам дотооддоо дагаж мөрдөх үүрэг чиглэл байна гэсэн мэдүүлэг. /5-р хх-ийн 23-24-р хуудас/
1.20. Шинжээч Х.Итгэлт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би эрүүгийн 201724000035 дугаартай хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргахдаа хавтаст хэргийн материалыг бүхэлд нь болон “Төмөр замын тээврийн тухай хууль”, Зам, тээвар аялал жуулчлалын сайдын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаартай дүрэм, журам батлах тухай тушаалаар батлагдсан “Төмөр замын техник ашиглалтын дүрэм”, “Төмөр замын дохиоллын журам”, “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам” зэргийг шинжлэн судласны үндсэн дээр шинжээчийн дүгнэлтээ гаргасан юм.
Улаанбаатар төмөр замын Чойр өртөөний дарга, Шивээ-Овоо өртөөний галт тэрэгний найруулагч нартай холбоотой асуултуудад тусгай мэргэжлийнхээ дагуу хариулт өгсөн шинжээч Б.Батнасан, Н.Өлзийхишиг нар тайлбарлана. Миний хувьд Чойр өртөөний дарга, Шивээ-Овоо өртөөний галт тэрэгний найруулагч нартай холбоотой асуултуудад хариулаагүй болно.
Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн Чойр солилцох тасгийн машинч А.Б, туслах машинч Э.Э нар нь Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар Дүрэм, журам батлах тухай тушаалаар батлагдсан “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-ын 10.34б, 10.34в, 10.35 дугаар зүйлүүдийг зөрчиж сэлгээний ажлыг гүйцэтгэсэн. Энэ талаар шинжээчийн дүгнэлтийн 4, 5 дугаар хэсэгт далгэрэнгүй байдлаар нь тусгасан байгаа.
Улаанбаатар төмөр замын Хяналтын албаны даргаас Хөдөлгөөн зохион байгуулалт, зүтгүүрийн аж ахуйн албанд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сэлгээний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах тухай” албан бичигт дурьдагдсан үүрэг чиглэл нь Улаанбаатар төмөр зам дотооддоо дагаж мөрдөх үүрэг чиглэл байна... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 4-5-р хуудас/
1.21. Гэрч Л.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
…Шивээ-Овоо өртөөний туслах найруулагч Б.Б нь туслах найруулагчаар жинхлээгүй дагалдангаар ажиллаж байхдаа надтай нэг бригад болж сэлгээний ажил хийж байсан юм. Би өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан 2016 оны 11 дүгээр сард би илчит тэрэгний машинчаар, туслах машинчаар Хүслэн, найруулагчаар Т, туслах найруулагчаар Ц нар ажиллахаар ирэхэд дагалдан найруулагч гээд Б.Б хамт ирээд бид нар нэг бригад болж сэлгээний ажил хийсэн юм. Ингээд манай бригад илчит тэргээрээ уурхайгаас ачаатай вагон авах гээд уурхайн амны наад талд байдаг замруу шилжүүлдэг сум руу дөхөөд 5 орчим км цагийн хурдтай явж байтал манай туслах машинч зогсоорой гэж хэлэхээр нь юу болов оо яасан бэ гэж асуухад манай туслах машинч Х найруулагчийн дагалдангаар ажиллаж байгаа Б.Б миний талаар галт тэрэг явж байхад илчит тэрэгнээс үсэрч буух гэж зангаснаа намайг зогсоорой гэхэд больчихлоо гэсэн ба цааш илчит тэрэг яваад зам шилжүүлдэг суманд дөхөж ирээд зогсох гээд хөдөлгөөн бүрэн зогсоогүй байхад илчит тэрэгнээс үсэрч буугаад илчит тэрэгний урдуур гүйгээд зам шилжүүлэх сум руу очсон. Тэгэхээр нь би дагалдан хийж байсан Б.Б-ыг дуудаж ирээд загнаад, чи ийм байдлаар ажиллах юм бол илчит тэргэн доогуур орж дайруулж үхэх юм байна, би чамтай ажиллахгүй, чамтай хамт сэлгээний ажил хийхгүй, чи ажлаас буу гэж хэлээд өртөөний дарга Т.Д луу утсаар ярьж болсон асуудлын талаар хэлээд энэ хүнтэй чинь сэлгээний ажил хийхгүй, ажлаас нь буулгамаар байна гэхэд дарга нь ажлаас буулганаа гэж хэлж байсан юм... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 10 дугаар хуудас/
1.22. Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
…Би өдрийг нь сайн санахгүй байна. 2016 оны 11 дүгээр сард юмдаг илчит тэрэгний машинчаар Л.Э, би туслах машинчаар, найруулагчаар Т, туслах найруулагчаар Ц нар болон тэр 2-г дагалдаж байгаа гээд Б.Б хамт ирээд бид нар хамт нэг бригад болж сэлгээний ажил хийсэн юм. Ингээд манай бригад илчит тэргээрээ уурхайгаас ачаатай вагон авах гээд уурхайн амны наад талд байдаг зам шилжүүлдэг сум руу дөхөөд 5 орчим км цагийн хурдтай явж байтал найруулагчийн дагалдангаар ажиллаж байгаа Б.Б миний талаар илчит тэрэг явж байхад үсэрч буух гээд зангаснаа намайг зогсоорой гэж гэж хэлэхэд больчихлоо гэж хэлсэн ба цааш илчит тэрэг яваад зам шилжүүлдэг суманд дөхөж ирээд зогсох гээд хөдөлгөөн бүрэн зогсоогүй байхад илчит тэрэгнээс үсэрч буугаад илчит тэрэгний урдуур гүйгээд зам шилжүүлэх сум руу очсон ба илчит тэргийг зогсоосон байсан ба цааш хөдлөж уурхайд байгаа ачаатай вагонуудаас 10 орчим метрийн зайтай зогсоод найруулагч, туслах найруулагч нар бууцгаагаад аюулгүй байдлаа шалгачихаад дагалдан хийж байгаа Б.Б-аар вагонтойгоо холбогдож болно урагшаа гэсэн дохио шар дарцагаар өгүүлэхээр нь би машинчдаа хэлээд хөдөлгөөн эхлүүлж байтал дагалдан Б.Б нь илчит тэрэгний урдуур гүйхээр нь би зогс гэж машинчдаа хэлээд илчит тэргийг зогсоосон. Тэгээд машинч Л.Э, дагалдан Б.Б болон найруулагч Т, туслах найруулагч Ц нарыг дуудаж ирүүлээд дагалдан чинь хөдөлгөөн үйлдэж байгаа илчит тэрэгний урдуур гүйж байна гэдгийг нь хэлээд ийм байдлаар ажил хийж болохгүй гэж загнаад дагалдан Б.Б-тай сэлгээний ажил хийхгүй ажлаас нь буулга гээд болсон асуудлын талаар өртөөний дарга Т.Д-т утсаар ярьж хэлсэн… гэх мэдүүлэг /5-р хх-ийн 11-12 дугаар хуудас/
1.23. Гэрч Э.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан 2016 оны 11 дүгээр сард Б нь галт тэрэгний туслах найруулагчаар дагалдан хийж байхдаа надтай хамт ажилд гараад бид бид уурхайн амнаас ачаатай вагон авах гээд залгах үйлдэл хийх үед илчит тэрэгний машинч Л.Э надад станцаар яриад танай дагалдангаар ажиллаж байгаа Б.Б чинь сэлгээний ажил буюу илчит тэрэг вагон залгаж авах гээд хөдөлгөөн үйлдэж байхад дундуур нь гүйлээ, энэ хүнээ ав би энэ хүнтэй чинь сэлгээний ажил хийж чадахгүй, ажлаас нь буулга гэж хэлэхээр нь би шууд явж очоод машинч Л.Э ахтай очиж уулзаад энэ асуудлын талаар өртөөний даргад мэдэгдэнэ. Харин дараа дараагийн сэлгээний ажилд оролцуулахгүй зайнаас харуулах байдлаар дадлагажуулна гэж хэлээд Б.Б-ыг аваад дараа дараагийн сэлгээний ажил хийхэд оролцуулаагүй тодорхой хэмжээний зайнаас харуулж дадлагажуулсан юм... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 15-16 дугаар хуудас/
1.24. Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
…Ажлаа авчихаад байж байтал найруулагч З.С, туслах найруулагч Б.Б нар орж ирэхээр нь өртөөний жижүүр Д.Л өртөөний 1 дүгээр замаас хоосон ачааны 5 вагоныг илчит тэргэнд залгаад цааш нь түрээд уурхайн 12 дугаар зам руу оруулах ажлыг нь хэлж өгөхөд 2-уулаа ойлголоо гээд өртөөний жижүүрийн өрөөнөөс гарцгаасан. Ингээд байж байтал 08 цаг 40 минутын орчим жижүүр Д.Л-тай сэлгээний бригадын нэг нь станцаар яриад эмч дуудаарай гэж хэлж байхыг нь сонссон ба Д.Л өртөөний дарга Т.Д-тай утсаар яриад найруулагч эмнэлэг дуудаарай гэж хэлж байна гэж байтал найруулагч З.С өртөөний жижүүрийн өрөөнд орж ирсэн ба юм ярьж чадахгүй шоконд орсон байдалтай байгаад байсан… гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 17-18 дугаар хуудас/
1.25. Гэрч Г.Рд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2016 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 07 цаг 30 минутанд ажил дээрээ очоод өртөөний дарга Т.Д-аас өдөр тутмын зааварчилгаагаа аваад даралт хэмжигчээр даралтаа үзүүлээд 07 цаг 50 минутаас 08 цаг 00 минут хүртэл өмнөх ээлжийн ачаа вагон хүлээлцэгчээс ажлаа хүлээж авсан. Ажлаа авчихаад албан өрөөндөө байж байгаад 09 цагийн орчим осол болсон талаар ажилчдаасаа сонссон юм. Найруулагч З.С, туслах найруулагч Б.Б нар нь ажилд гарахдаа ямар нэгэн байдлаар хэвийн бус байгаагүй, зүв зүгээр байцгаасан. Бид нар хамтдаа өртөөний өдөр тутмын зааварчилгаа авч, даралтаа үзүүлсэн юм. Бид нарыг ажилд гарахаас өмнө манай Шивээ-Овоо өртөөний дарга Т.Др нь өөрөө биечлэн амаар болон бичгээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан мөн бид нараар өөрсдөөр маань эрсдэлийн үнэлгээ хийлгүүлж гарын үсэг зуруулсан, ажилчдын даралтыг үзэж тэмдэглэгээ хийсэн… гэх мэдүүлэг /5-р хх-ийн 19-20 дугаар хуудас/
1.26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Б-ын цогцост хийсэн задлан шинжилгээгээр цээж хэвлийн дарагдалт, цээжинд өвчүү хавиргатай нийлэх хэсгийн хугарал, салалт, баруун талын 1,2,3,4,5,6,7,8,9,10-р хавирганы бяцарсан хугарал, зүүн талын 1,2,3,4,5,6,7,8,9,10-р хавирганы бяцарсан хугарал, хавирга завсрын зөөлөн эдийн тархмал няцрал, урагдал, цус хуралт, зүүн далны их биеийн хугарал, нурууны Т2-Т3-р нугалам салсан зөрүүтэй хугарал, нугасны тасрал, нурууны Т8-р нугалмын их биеийн хугарал, өрцний урагдал, цоорол, дотор эрхтний тархмал бяцрал, тасрал, зүрх, уушиг, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, элэг, цөсний хүүдий, дэлүү, гэдэс, сэмж чацархайн бяцрал, урагдал, тасрал, залгиурын цус хуралт, зүүн мөр болон суганы хооронд урагдаж хууларсан шарх, нуруунд баруун далнаас бүсэлхийн баруун дээд хэсэг хүртэл, баруун далны орчим, нуруугаар нилэнхүйдээ, зүүн даланд тус тус хар хүрэн өнгийн цус хуралт, зүүн хацарт, доод урууланд, хүзүүний урд дээд хэсгээс доош өвчүүний доод хэсэг хүртэл, аюулхай баруун хавирганы нумаар тус тус дарагдалт зулгаралт, цээжинд тархмал, баруун мөрөнд, зүүн мөрөнд тус тус цус хуралт гэмтлүүд учирчээ.
2. Дээрх учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн дарах, шахах үйлчлэлээр, нэг цаг хугацаанд зэрэг үүссэн байх боломжтой.
3. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.
4. Б.Баатаржаргал нь Оав /I/ бүлгийн харъяалалтай цустай байна.
5. Талийгаачид урьд нь шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. Б.Баатаржаргал нь амьдрах боломжгүй, олон хавсарсан гэмтлийн
улмаас нас баржээ.
7. Дээрх гэмтлүүд нь үүссэн даруйд нас барах учир эмнэлгийн тусламж
үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. Шинжээч эмч а/д Л.Жаргалтогтох гэжээ. / 1-р хх-ийн 128-131-р хуудас/
1.27. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарны 03-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтэнд:
1.28. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарны 03-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтэнд:
1.29. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарны 03-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтэнд:
1.30. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-10-р хуудас/
1.31. Цогцосны гадна хувцасанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-13 дугаар хуудас/
1.32. Илчит тэргэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 83-87 дугаар хуудас/
1.33. Согтолтын зэрэг тогтоосон тухай тумдэглэл /1-р хх-ийн 110 дугаар хуудас/
1.34. Монгол-Оросны хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А-02 дугаартай “Монгол-Оросны хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”-ийн хуулбар /2-р хх-ийн 206-226 дугаар хуудас/
1.35. Монгол улсын Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тушаалаар батлагдсан “Төмөр замын техник ашиглалтын дүрэм, галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам, Төмөр замын дохиоллын журам”-уудын хуулбар /2-р хх-ийн 229-250, 3-р хх-ийн 1-108 дугаар хуудас/
1.36. Оршуулгын зардалд нэхэмжилсэн, төлсөн баримтууд /4-р хх-ийн 44-66 дугаар хуудас/
Тээврийн прокурорын газраас шүүгдэг Ц.Т, А.Ба, Э.Э, З.С нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Т нь Улаанбаатар төмөр замын Чойр өртөөний даргаар ажиллаж байхдаа буюу төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдлын журам болох Төмөр замын тээврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан “Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй холбоотой ажилд зохих сургалтанд хамрагдаж, тухайн ажлыг гүйцэтгэх эрх авсан, эрүүл мэндийн хувьд тэнцсэн, 18 насанд хүрсэн иргэнийг ажиллуулна”, Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 2.14-д заасан “Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтан нь тогтоосон журмаар мэргэжлийн сургалтанд хамрагдаж мэргэжил дээшлүүлж, шалгалт өгч тэнцсэн байх”, Зам тээврийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 271 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт “Төмөр замын мэргэжлийн ажилтан ажиллах албан тушаалтны жагсаалт”-ын 3 дахь хэсэгт “Төмөр замын байгууллага, түүний салбар нэгжийн дараах албан тушаалд мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад төмөр замын тээврийн, үйлчилгээний, үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшсэн иргэн ажиллана. Үүнд: 3.6 Галт тэрэгний найруулагч, туслах найруулагч” гэсэн заалтуудыг зөрчиж төмөр замын мэргэжлийн бус Б.Б-ыг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр туслах найруулагчаар томилон ажиллуулсанаас 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутын орчим Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа Чойр өртөөний солилцох тасгийн машинч А.Б, туслах машинч Э.Э нар нь сэлгээний М62УМ-001 дугаартай илчит тэргээр Говьсүмбэр аймгийн Шивээговь суман дахь Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагон залгаж авах үйлдэд хийж байхад нь туслах найруулагч Б.Б нь авто угсраанд хавчуулагдаж хүний амь нас хохирсон гэм буруутай,
Шүүгдэгч З.С нь Улаанбаатар төмөр замын Чойр хэсэглэлийн Шивээ-Овоо өртөөнд галт тэрэгний найруулагчаар ажиллаж байхдаа буюу төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журам болох Төмөр замын техник ашаглалтын дүрмийн 16.17-д заасан “Галт тэрэг найруулагчийн үүрэг: г/Сэлгээний ажил гүйцэтгэж буй ажилтаны болон хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, ачаа ба хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангасан байхаар сэлгээний ажлыг зохион байгуулна”, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.26-д заасан “Галт тэрэгний найруулагчийн үүрэг: г/Сэлгээний ажилд оролцож байгаа ажилтаны хөдөлмөр хамгаалал, хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, ачаа ба хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангасан байхаар сэлгээний ажлыг зохион байгуулах” гэсэн заалтуудыг зөрчиж туслах найруулагч Б.Б-ын ажил үүрэгт нь хяналт тавьж ажиллаагүйгээс 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутын орчим Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа Чойр өртөөний солилцох тасгийн машинч А.Б, туслах машинч Э.Э нар нь сэлгээний М62УМ-001 дугаарын илчит тэргээр Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагон залгаж явах үйлдэл хийж байхад нь туслах найруулагч Б.Б нь авто угсраанд хавчуулагдаж хүний амь нас хохирсон гэм буруутай,
Шүүгдэгч Э.Э нь Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа “Чойр” солилцох тасгийн туслах машинчаар ажиллаж байхдаа буюу төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журам болох Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34б-д заасан “Өгөгдөж байгаа дохиог анхааралтай ажиглаж дохионы заалтыг тухай бүр биелүүлж байх”, 10.34в-д заасан “Зам дээр байгаа хүмүүс, сумны байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглаж байх”, мөн журмын 10.35-д заасан “машинч зүтгүүр хөдөлгөөнд оруулахын өмнө өгөгдөж байгаа дохио, радио холбоо, паркын 2 талын яригчийн холбоогоор товч давтан батална. Хэрэв машинч дохио ба захирамж зөв эсэхэд эргэлзсэн, сэлгээний ажлын төлөвлөгөөг мэдээгүй байгаа бол бүрэн тодруулж, магадласны дараа хөдөлгөөнд орно. Машинч сэлгээний ажил удирдагчийн тушаалыг радио холбоо, паркын 2 талын чанга яригчийн холбоогоор аваагүй, гар дохионы хэрэгслээр өгч байгаа дохио харагдаагүй нөхцөлд зүтгүүрийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутын орчим сэлгээний М62УМ-001 дугаарын илчит тэргээр Говьсүмбэр аймгийн Шивээ-Говь суман дахь Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагон залгаж авах үйлдэл хийж байхад нь туслах найруулагч Б.Б нь авто угсраанд хавчуулагдаж хүний амь нас хохирсон гэм буруутай,
Шүүгдэгч А.Б нь Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа “Чойр” солилцох тасгийн машинчаар ажиллаж байхдаа буюу төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журам болох Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34б-д заасан “Өгөгдөж байгаа дохиог анхааралтай ажиглаж дохионы заалтыг тухай бүр биелүүлж байх”, 10.34в-д заасан “Зам дээр байгаа хүмүүс, сумны байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглаж байх”, мөн журмын 10.35-д заасан “машинч зүтгүүр хөдөлгөөнд оруулахын өмнө өгөгдөж байгаа дохио, радио холбоо, паркын 2 талын яригчийн холбоогоор товч давтан батална. Хэрэв машинч дохио ба захирамж зөв эсэхэд эргэлзсэн, сэлгээний ажлын төлөвлөгөөг мэдээгүй байгаа бол бүрэн тодруулж, магадласны дараа хөдөлгөөнд орно. Машинч сэлгээний ажил удирдагчийн тушаалыг радио холбоо, паркын 2 талын чанга яригчийн холбоогоор аваагүй, гар дохионы хэрэгслээр өгч байгаа дохио харагдаагүй нөхцөлд зүтгүүрийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутын орчим сэлгээний М62УМ-001 дугаарын илчит тэргээр Говьсүмбэр аймгийн Шивээ-Говь суман дахь Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагон залгаж авах үйлдэл хийж байхад нь туслах найруулагч Б.Б нь авто угсраанд хавчуулагдаж хүний амь нас хохирсон гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Харин шүүгдэгч Ц.Т-н өмгөөлөгч Ц.Галбадар нь шүүх хуралдаанд “...Ц.Т-ийн үйлдэл нь энэ асуудалтай шууд шалтгаант холбоо байхгүй, Ц.Т-ийн асуудал зөвхөн боловсон хүчний нөөцийн бүрдэлтийн асуудал юм. Ц.Т нь осолдогчийг ажилд авч хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйлдэл нь осол гарахад шууд шалтгаант холбоо байхгүй... Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдахгүй байна. Мөн осолдогчийн боловсрол мэргэжилтэй байсан, мэргэжилгүй байсан гэдэг нь осол гарахад шууд шалтгаан нөхцөл болсон зүйл байхгүй. Тиймээс Ц.Т-д холбогдох хэргийг цагаатгаж шийдэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна” гэх хүсэлтийг,
шүүгдэгч А.Б, Э.Э нарын өмгөөлөгч Д.Тунгалаг нь шүүх хуралдаанд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үзэхээр хуулийн агуулга нь Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гэж байгаа. Тэгэхээр сахин хангуулах үүрэг бүхий субьект нь миний 2 үйлчлүүлэгч болох Э.Э, А.Бнар мөн үү биш үү гэдэг нь эргэлзээ төрж байгаа. Тухайн осол гарах өдөр А.Б нь машинистаар, Э.Э нь туслах машинистаар ажилд гарсан... Аюулгүй ажиллагааг сахиулах үүрэг бүхий субьектууд нь миний 2 үйлчлүүлэгч бол биш. Энэ хоёр харин сахин биелүүлэх үүрэг бүхий хүмүүс юм... шүүгдэгч нарын гэм буруугийн зүйлчлэл бол буруу байна. Яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зүйл хавтаст хэрэгт авагдсан. Тиймээс шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг,
шүүгдэгч З.С-ын өмгөөлөгч Ц.Майбаяр нь шүүх хуралдаанд “...З.С-ын үйлдэл шинжээч нарын дүгнэлтээр хангалттай нотлогдохгүй байгаа... З.С нь тухайн үед хуульд заасан дүрэм журмаа биелүүлсэн. Тиймээс түүний үйлдэл, эс үйлдэхүйд шалтгаант холбоо байхгүй байна... энэ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон өнөөдөр шинжээч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байгаа тул миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү?” гэх хүсэлтийг тус тус гаргасан боловч шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Шүүгдэгч Ц.Т нь Улаанбаатар Чойр өртөөний даргаар ажиллаж байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр 164 тоот тушаалаар төмөр замын мэргэжлийн бус хүн болох талийгаач Б.Б-ыг туслах найруулагчийн ажилд авсан болох нь гэрч Б.Т-ын “...Би Б-ыг төмөр замын мэргэжлийн бус хүн байна гэж мэдсэн. Энэ талаар өртөөний дарга Ц.Т-д танилцуулсан бөгөөд дарга өөрөө ч мэдэж байсан шүү дээ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн “...Дундговь аймгийн 10 жилийн сургуульд орж суралцан 2008 онд сургуулиа төгсөөд тэр жилдээ Үндэсний биеийн тамирын дээд сургуульд элсэн орж 2012 онд эрүүл мэнд, биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас/, Улаанбаатар төмөр замын Чойр өртөөний даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183 дугаартай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн бакалаврын дипломын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/, Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №1 дугаартай дүгнэлтийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус нотлогдож байна.
Мөн Төмөр замын тээврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилд зохих сургалтад хамрагдаж, тухайн ажлыг гүйцэтгэх эрх авсан, эрүүл мэндийн хувьд тэнцсэн, 18 насанд хүрсэн иргэнийг ажиллуулна.” гэж ерөнхий байдлаар зохицуулсан байна. Харин Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 271 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтын 3-т “Төмөр замын байгууллага, түүний салбар нэгжийн дараах албан тушаалд мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад төмөр замын тээврийн үйлчилгээний, үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшсэн иргэн ажиллана. Үүнд: 3.6. Галт тэрэгний найруулагч, туслах найруулагч” гэж нарийвчлан заасан бөгөөд энэ нь Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажлын чиглэлээр сургуулийг нь төгсөж, мэргэжил эзэмшсэн хүнийг ойлгохоор зохицуулсан байна.
Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт ““мэргэжлийн боловсрол” гэж тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг” ойлгохоор хуульчилсан бөгөөд төмөр замын байгууллагын хувьд уг боловсролыг төмөр замын чиглэлээр дагнасан сургалт явуулж тусгай боловсрол олгох эрх бүхий сургуульд суралцаж төгссөн хүнийг ойлгох зохицуулалт юм.
Төмөр замын тээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлд төмөр замын нийтлэг багц дүрэм гэж 16 дүрэм байхаар хуульчилсан. Харин уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь төмөр замын тээврийн үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан. Тэгэхээр энэ хуультай нийцүүлэн гаргасан дүрэм журамаар тодорхойлогдсон этгээдүүд төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг хүлээсэн хүн мөн юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Т/Улаанбаатар Төмөр замын Чойр өртөөний дарга/, А.Б /машинч/, Э.Э /туслах машинч/, З.С /найруулагч/ нар нь ажлын байрны тодорхойлолт, Төмөр замын тээврийн тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмаар тодорхойлсон төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн мөн гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч А.Б/машинч/, Э.Э/туслах машинч/ нар нь төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б /машинч/, Э.Э /туслах машинч/ нар нь зөвхөн найруулагчийн өгч байгаа дохиог биелүүлэх үүрэгтэй байтал туслах найруулагчийн дохиогоор зүтгүүрийг хөдөлгөөнд оруулж Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34б, 10.34в, 10.35 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж талийгаач Б.Б-ын амь насыг хохироосон болох нь шүүгдэгч Э.Э-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...машинч Бнайруулагч, туслах найруулагч 2-т хандаад бууж дохио өг гэж хэлсэн чинь туслах найруулагч кабинаас буугаад машинч талд очоод дэлгэсэн шар дарцагаар урагшаа холбоё гэсэн дохио өгөхөөр нь би дохиог харж найруулагч холбоё гэсэн дохио өгч байна холбоё гэж албан ярилцлага хийсэн...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 190-191 дүгээр хуудас/, шүүгдэгч А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...энэ үед би туслах найруулагч, найруулагч 2-т хандан бууж дохио өг гэж хэлсэн чинь туслах найруулагч буугаад вагон дээрээ очоод шар дарцгаараа урагшаа гэсэн дохио өгсөн...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 195-197 дугаар хуудас/, Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №1 дугаартай дүгнэлтийн 4, 5 дахь заалт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.
Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 16.17-д заасан “Галт тэрэг найруулагчийн үүрэг: г/Сэлгээний ажил гүйцэтгэж буй ажилтаны болон хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, ачаа ба хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангасан байхаар сэлгээний ажлыг зохион байгуулна”, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.26-д заасан “Галт тэрэгний найруулагчийн үүрэг: г/Сэлгээний ажилд оролцож байгаа ажилтаны хөдөлмөр хамгаалал, хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, ачаа ба хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангасан байхаар сэлгээний ажлыг зохион байгуулах” гэж заасан ба шүүгдэгч З.С /найруулагч/ нь дээрх үүргээ гүйцэтгээгүй болох нь шүүгдэгч З.С-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Сэлгээний ажил хийх үед туслах найруулагчийн хамт зүтгүүрээс цуг бууж би өөрөө холболтыг шалгаж хөдөлгөөнд саад учруулах зүйл байгаа эсэхийг шалгаж сүүлийн вагоны хажууд очоод зөөлөн хоолойг холбосон эсэхийг вагоны бэхэлгээ ивүүрийг авсан эсэхийг туслах найруулагчаас асуух ёстой байсан боловч зүтгүүрээс хамтдаа буугаагүй юмаа, зүтгүүр вагон холбогдсоны дараа буухад ийм осол гарчихсан юмаа. Найруулагчийн хувьд туслах найруулагчийн ажил үүрэгт байнгын хяналт тавих үүрэгтэй...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 209-210 дугаар хуудас/, Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №1 дугаартай дүгнэлтийн 6 дахь заалт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Т, А.Бг, Э.Э, З.Снар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, илчит тэргэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцосд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №1 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч С.Г нар нь 30 146 626 /гучин сая нэг зуун дөчин зургаан мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөг нэхэмжилж энэ талаархи баримтаа шүүхэд гаргаж өгсөн боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хийгдсэн, тэтгэврийн зээлийн гэрээ нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн, өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсаны дараа гэрээнүүд хийгдсэн, мөн Д.Б гэх хүний тодорхойлолт байх боловч уг хүнээс мөрдөн байцаалтын шатанд гэрчийн мэдүүлэг аваагүй байх тул шүүхээс нэхэмжлэлийг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Т-ийг төмөр замын, тээврийн ба хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч А.Б-ийг төмөр замын, тээврийн ба хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Э.Э-ыг төмөр замын, тээврийн ба хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч З.С-ыг төмөр замын, тээврийн ба хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Ц.Т, А.Б, Э.Э, З.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:
2.1. Гэрч М.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
З.С нь миний гэр бүлийн хүн хүн бөгөөд бид 1988 онд гэр бүл болоод 2 хүүхэдтэй болж одоог хүртэл амьдарч байна. Гэр бүлийн хүн болох З.С нь 1969 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн бөгөөд бага насаа эцэг эхийн гар дээр хөдөө мал маллаж хүмүүжин өнгөрөөгөөд 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянжаргалан сумынхаа 8 жилийн дунд сургуульд орж суралцан 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд тэр жилээ Улаанбаатар төмөр замын техник мэргэжлийн дунд сургуулийн төмөр замын замчингийн ангид элсэн орж суралцаж 1988 онд төгссөн бөгөөд бид 2 нэг ангид хамт суралцаж байсан юм. Ингээд 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар төмөр замын 3 дугаар ангид замчинаар томилогдон очиж ажиллаж байгаад 1993 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс Шивээ-Овоо өртөөнд ачаа хүлээлцэгчээр, 2005-2007 оны хооронд түр ажлаасаа гарч хувиараа ажил эрхэлж байгаа эргээд 2007 оны 07 дугаар сард ажилдаа орж Олон-Овоо өртөөнд ачаа вагон хүлээлцэгчээр ажиллаж байгаад 2009 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс Шивээ-Овоо өртөөнд галт тэрэгний туслах найруулагч 2013 оноос галт тэрэгний найруулагч болон одоог хүртэл ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сард ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа юм. Нөхрийн маань аав ээж нь одоо байхгүй нас барчихсан ба аав ээж нь З.С-ыг өргөж авсан хүмүүс байсан ба айлын ганц өргөмөл хүүхэд юм. Нөхөр маань эелдэг зөөлөн, даруухан, үг дуу цөөтэй, буруу муу зуршил байхгүй, томоотой тохьтой, ах дүү төрөл садандаа нэр хүндтэй, ажлын хамт олонтойгоо эвсэг, хүнтэй маргаж муудаад байдаггүй, гэнэн цайлган шудрага дөлгөөн тайван, өөрийн хариуцсан ажилдаа эзэн болж чаддаг гэр бүлээ сайхан авч явдаг хүн юм. Шатар тоглох сонирхолтой бөгөөд техникт ч гэсэн сонирхолтой зав л гарвал машин тэрэг ухаад, засаж янзлаад явдаг юм. Төмөр замын байгууллагад ажиллаж байхдаа Чойр өртөөний аврага, онц хөдөлгөөнчин зэрэг шагналууд авч байсан...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 109 дүгээр хуудас/
2.2. Гэрч Б.Дамөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
З.С нь миний төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. З.С нь 1969 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн бөгөөд дүүгийн маань аав ээж нь нас барсан, айлын ганц өргөмөл хүүхэд байсан юм. Дүү маань эелдэг зөөлөн, даруухан үг дуу цөөтэй, буруу муу зуршил байхгүй, тохьтой томоотой, ах дүү төрөл садандаа нэр хүндтэй, ажлын хамт олонтойгоо эвсэг, хүнтэй маргаж муудаад байдаггүй, гэнэн цайлган шудрага дөлгөөн тайван, өөрийн хариуцсан ажилдаа эзэн болж чаддаг гэр бүлээ сайхан авч явдаг хүн юм... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 110 дугаар хуудас/
2.3. Гэрч Б.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Э.Э нь миний төрсөн хүү бөгөөд ганц хүү маань байгаа юм. Хүү маань 1989 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжээд 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 10 жилийн сургуульд орж суралцсан. Манайх Дорнод аймгийн Халхгол сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум руу шилжин ирснээр хүү маань 2001 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд 4 дүгээр ангидаа шилжин ирж суралцаад 2008 онд 10 дугаар ангиа төгссөн юм. Төгссөн жилээ тээврийн дээд сургуулийн мэргэжил үйлдвэр сургалтын төвд илчит тэрэгний туслах машинчийн ангид орж 1 жил сураад 2009 онд туслах машинчаар төгсөөд төмөр замын Сайншанд татах хэсгийн Чойр солилцох тасагт илчит тэрэгний туслах машинчаар ажилд ороод тасралтгүй ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сард ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа юм. Хүү Энхбаатар маань 2013 онд Г.У гэдэг эмэгтэйтэй гэр бүл болоод 2 нас 6 сартай хүүтэй, 1 ой 3 сартай хүү гэсэн бага насны 2 хүүхэдтэй болоод амьдарцгааж байна. Ааш зангийн хувьд эвдрээгүй хүүхдээрээ, эелдэг зөөлөн, даруухан, буруу муу зуршил байхгүй, ах дүү төрөл садандаа нэр хүндтэй, ажлын хамт олонтойгоо эвсэг, хүнтэй маргалдаж муудаад байдаггүй, гэнэн цайлган худлаа ярьж чаддаггүй, шудрага, дөлгөөн тайван хүн байгаа юм... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 112 дугаар хуудас/
2.4. Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Э.Э нь миний ээж Б.Д-ын төрсөн дүү Б.Ч-ын хүүхэд бөгөөд эхээс ганцаараа байдаг юм. Э.Э бид нар багаасаа хамт нэг дор өсөцгөөсөн. Э.Э нь 10 жилийн сургуульд суралцаж байхдаа үндэсний бөхөөр хичээллэж байсан бөгөөд багаасаа найз нөхөдтэйгөө их дуу цөөтэй, гэнэн цайлган худлаа ерөөсөө ярьж чаддаггүй байсан нь одоо ч хэвээрээ байгаа ба шудрага, дөлгөөн, тайван хамт олондоо нэр хүндтэй хүн байгаа юм... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 113 дугаар хуудас/
2.5. Гэрч А.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
А.Б нь миний төрсөн ах бөгөөд бид нар эхээс долуулаа, Б ах маань дээрээс 2 дахь ах минь байгаа юм. Ах Б нь 1974 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн. Бага насаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүбмэр сумын 1 дүгээр сургуульд сургуульд орж суралцаад 1992 онд төгсөөд тэр жилээ Дархан-Уул аймагт байдаг барилгын коллежид суралцаж байгаад төгсөж амжилгүй 1994 онд цэрэгт явж ардын армийн 311 дүгээр ангид цэргийн албаа хаагаад 1995 онд халагдаж ирсэн. Цэргээс ирснийхээ дараа хувиараа ажил эрхэлж байгаад жолооч болоод 1998 оноос Сэргээн Босголт банкинд жолооч, харуулаар ажилласан. Төмөр замын сургуулийн илчит тэрэгний машинчийн курст 2001 онд элсэн орж суралцаж төгсөөд Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсэгт туслах машинчаар ажиллаж байгаад 2004 онд Чойр солилцох тасагт үндсэн машинчаар томилогдоод тасралтгүй ажиллаж байгаад 2017 оны 01 сарын 19-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд Төмөр замын байгууллагад ажиллаж байх хугацаандаа өөрийн эрхэлсэн ажилдаа эзэн болж маш сайн ажилласан бөгөөд цехийн аврага, цувааны аваргаар шалгарч байсан. Төрсөн ах А.Б маань 2005 онд Д.Б гэх эмэгтэйтэй гэр бүл болоод одоо 10 настай 1 хүүхдийн хамтаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд амьдарч байгаа юм. Ааш зангийн хувьд ерөнхийдөө манайхан дуу муутай, даруухан хүмүүс байдаг учраас ах маань ч ялгаагүй зөөлөн даруу ааштай, их ажилсаг, олон дүү нараа өсгөж хүмүүжүүлэн амьдралд нь хүргэсэн, шудрага дөлгөөхөн, үг дуу цөөтэй бөгөөд тийм муухай ааштай гээд хэлчихээр зүйл байхгүй хүн байгаа юм... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 114 дүгээр хуудас/
2.6. Гэрч А.С мөрдөн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Адьяа овогтой Батбилэг нь миний төрсөн ах бөгөөд бид нар эхээс долуулаа, Б ах маань дээрээс 2 дахь ах минь байгаа юм… Ааш зангийн хувьд дуу муутай, даруухан ааштай, их ажилсаг, олон дүү нараа өсгөж хүмүүжүүлэн амьдралд нь хүргэсэн, шудрага дөлгөөхөн, үг дуу цөөтэй бөгөөд тийм муухай ааштай гээд хэлчихээр зүйл байхгүй хүн байгаа юм... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 115 дугаар хуудас/
2.7. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Ц.Т нь миний төрсөн эгч Ц-н хүүхэд бөгөөд би нагац эгч нь байгаа юм. Ц.Т нь 1975 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 7 сартай байхдаа Завхан аймгийн Шилүүстэй суманд өвөө эмээ дээр очиж өсөж торнисон бөгөөд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Шилүүстэй сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд орж суралцаад 10 дугаар ангиа 1992 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын Улаанбаатар төмөр замын дээд сургуульд орж суралцаад 1995 онд төгсөөд Улаанбаатар өртөөнд холбогч найруулагчаар 3-4 жил ажиллаж байгаад хэр удаан ажилласаныг нь мэдэхгүй байна 2004 онд гэр бүлтэй болсон. 2006 онд Чойр өртөөний даргаар томилогдон ирээд саяхныг хүртэл энэ албан тушаалдаа ажиллаж байгаад ажлын байр нь өөрчлөгдсөн гэсэн. Дүү маань анх төмөр замын мэргэжил эзэмшээд хамгийн бага холбогч, найруулагчаас нь эхлүүлээд өртөөний дарга хүртэл төмөр замдаа ажиллаж байгаа ба Төрмөнхийг гэр бүлтэй болоод тусдаа гарахаас нь өмнө би дандаа хамт амьдарч байсан юм. Одоо Ц.Т-ийн ээж аав нь байхгүй, нас барсан бөгөөд надтай л амьдарлынхаа бүх зүйлийг хэлж ярьдаг юм. Дүү маань хөдөө өссөн болохоор ааш зан нь эвдрээгүй, буруу муу зуршилгүй, хүнд их итгэмтгий, хүмүүст их тусархуу, ах дүү төрөл садан болон ойр дотны хүмүүстээ их нэр хүндтэй, ажилдаа их дуртай, ажил гэх юм бол нойр хоолоо хасаад л ажлынхаа төлөө зүтгэчихдэг, төмөр замын байгууллагадаа нэр хүндтэй, Чойр өртөөний даргаар ажилаж байхад Чойр өртөө байнга л тэргүүлж байдаг, төр засгаас олон ч шагнал авч байсан, ажилдаа их сайн хүн байгаа юм... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 120 дугаар хуудас/
2.8. Ял шийтгэлийн тэмдэглэл /1-р хх-ийн 216, 246, 2-р хх-ийн 14, 21, 44-р
хуудас/
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Т, А.Б, Э.Э, З.С нарт “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд зааснаар хорихоос өөр төрлийн эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж заасан бөгөөд энэ нь гэмт хэрэг үйлдсэн хүн мөрдөн байцаалтын шатнаас авхуулаад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох тухай зохицуулалт юм. Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан ба шүүгдэгч Ц.Т, А.Б, Э.Э, З.С нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт шүүхэд ирүүлээгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн боловч уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Харчин овогт Ц.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Мөнхтойн овогт А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Урианхай овогт Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Боржигон овогт З.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, А.Б, Э.Э, З.С нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Т, А.Б, Э.Э, З.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бичлэг бүхий Сиди-г хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бр нь гэм хорын хохиролоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, А.Б, Э.Э, З.С нараас шинжээчийн зардал болох шинжээчийн ажлын хөлс 600 000 /зургаан зуун мянга/ төгрөг, шүүх хуралдаанд ирсэн замын зардал болох 140 000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг буюу нийт 740 000 /долоон зуун дөчин мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж шинжээч нарт олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овогт Ц.Т-г төмөр замын, тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Мөнхтойн овогт А.Б-г төмөр замын, тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Урианхай овогт Э.Э-г төмөр замын, тээврийн ба хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Боржигин овогт З.С-г төмөр замын, тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Харчин овогт Ц.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Мөнхтойн овогт А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Урианхай овогт Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Боржигон овогт З.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, А.Б, Э.Э, З.С нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Т, А.Б, Э.Э, З.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бичлэг бүхий Сиди-г хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь гэм хорын хохиролоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, А.Б, Э.Э, З.С нараас шинжээчийн зардал болох 740 000 /долоон зуун дөчин мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж шинжээч нарт олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т, А.Б, Э.Э, З.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ