Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2024/01577

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2024/01577

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн би даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1985 онд төрсөн, ******* настай, Орхон аймаг, ******* сум, ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг ажиллаж байсныг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Г.******* нь 2004 оны 10 дугаар сарын сарын 01-ний өдрөөс 2006 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Орхон аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасагт дадлагажих ажилтнаар тасралтгүй ажиллаж байсан. Одоо Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох болон Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хугацаагаа бүрэн тогтоолгоход дээрх үеийн зарим тушаал, лавлагаанууд олдохгүй байгаа болно. Цагдаагийн Ерөнхий газрын Архивын 27-08/1298 дугаартай лавлагаанаас үзэхэд Г.******* намайг Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2004 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/106 дугаартай тушаалаар, 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс туслах ажилтны үүрэгт ажлаас чөлөөлсөн лавлагаа байх бөгөөд анх 2004 оны 10 дугаар сард ажилд томилсон тушаал нь архивд байхгүй. Мөн лавлагаанаас үзэхэд намайг Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/107 дугаартай тушаалаар 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс дадлагажих ажилтнаар томилсон байх бөгөөд миний бие 2006 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл тасралтгүй дадлагжих ажилтнаар ажилласан болно. 2006 оны 03 дугаар сарын 31 -ний өдрийн 1 /22 дугаартай тушаалаар 2006 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс Хэв журмын тасгийн цагдаагаар томилогдож дэд ахлагч цол олгогдсон юм. Иймд: Г.******* миний 2004 оны 10 дугаар сарын сарын 01-ний өдрөөс 2006 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Орхон аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасагт дадлагажих ажилтнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү.. гэжээ.

2.Хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, Орхон аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4/4793 дугаартай албан бичиг /хх-4/, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 28-05/1298 дугаартай албан бичиг /хх-5/, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 28-05/1112 дугаартай албан бичиг /хх-6/, гэрч тодорхойлолт /хх-7/, гэрч тодорхойлолт /хх-8/, гэрч Б.Ганзориг тодорхойлолт /хх-9/, фото зураг /хх-10-12/ зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Г.*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. Хүсэлт гаргагч Г.******* нь 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Орхон аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасагт дадлагажих ажилтнаар улсад ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна.

3. Хүсэлт гаргагч нь 2004 оны 10 дугаар сарын сарын 01-ний өдрөөс 2006 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Орхон аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасагт дадлагажих ажилтнаар улсад ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: Орхон аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4/4793 дугаартай албан бичиг /хх-4/, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 28-05/1298 дугаартай албан бичиг /хх-5/, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 28-05/1112 дугаартай албан бичиг /хх-6/, гэрч тодорхойлолт /хх-7/, гэрч тодорхойлолт /хх-8/, гэрч Б.Ганзориг тодорхойлолт /хх-9/, фото зураг зэрэг баримтаар тогтоогдож байна.

4.Хүсэлт гаргагч Г.*******ын шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нотариатаар гэрчлэгдсэн, эх хувиар авагдсан хэрэгт хамрааралтай, ач холбогдолтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

5.Иймд дээрхи баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Г.*******ыг 2004 оны 10 дугаар сарын сарын 01-ний өдрөөс 2006 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Орхон аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасагт дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг ажилласан жилд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Орхон аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасагт дадлагажих ажилтнаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.******* улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН