Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2024/01576

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2024/01576

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн би даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1968 онд төрсөн, ******* настай, Орхон аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:/-ийг ажиллаж байсныг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Б. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б. нь *******.08.28 нд төрсөн. 1989 оны 11 сард анх аймгийн сумын зориг нэгдэл-д мужаанаар анх ажилд орж , 1990 оны 10 сарын 01 -нд Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэрт Халаагч жолоочоор Геологийн яамны харьяа аймаг дахь нүүрсний уурхайн даргын 1990.10.18 -ны 110 -р тушаалаар ажилд шилжин орсон. Мөн жил хүрэлгүй Геологийн яамны харьяа аймаг дахь нүүрсний уурхайн даргын 1991.05.23 -ны 45-р тушаалаар 1991.05.17-ны өдрөөс Кразын жолоочоор тус байгууллагадаа ажиллах болсон. 1995 онд Геологийн яамны харьяа аймаг дахь нүүрсний уурхайн даргын 1995.04.10 -ны 38-р тушаалаар Өрмийн туслах машинст аар ажиллах болсон. 1995.09.15 наас УАЗ -469 автотээврийн хэрэгслийн жолоочоор түр ажиллах болж, 1996 оны 02 сарын 01 ны өдрийн тушаалаар Краз автомашины жолооч оор ажиллах болсон. Гэтэл Архиваас энэхүү тушаал гарч ирэхгүй байгаагаас Краз автомашины жолоочоор ажилласан байдал нотлогдохгүй болсон юм .Учир нь би хүнд нөхцлөөр тэтгэвэрт гарах нас болсон боловч дээрх тушаал олдохгүй байгаатай холбоотойгоор ажилласан жил тогтоолгох шаардлагатай болсон юм. Харин архиваас Уаз -469 , кразын жолоочоор хавсран ажиллаж байсан гэх агуулгатай гол Хувьцаат компанийн захирлын 2001.10.01-ний өдрийн 23 тоот тушаал олдсон. Тухайн байгууллагаас 2001.10.01 ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. Би 1996.02.01- 2001.10.01- ны хүртэл Кразын жолоочоор тасралтгүй ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна. Мөн 2007.09.13 наас ХХК-ийн хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж эхэлж, 2018.08.13 ны өдөр хүртэл уг ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймд 1989.11.03 - 1990.10.01 хүртэл Завхан аймгийн сумын зориг нэгдэл-д мужаанаар , нийт 10 сар 29 хоног ажилласныг тогтоолгох, Улсад 23 жил 8 сар 19 хоног ажилласнаас Хөдөлмөрийн хүнд нөхцөлд 21 жил 10 сар 8 хоногоор буюу Геологийн яамны харьяа аймаг дахь нүүрсний уурхайн даргын 1991.05.23 -ны 45-р тушаалаар 1991.05.17-ны өдрөөс Кразын жолоочоор ажиллаж, 1995.04.01 -нээс чөлөлөлөгдаж, 3 жил 10 сар 13 хоног хөдөлмөрийн хүнд нөхцлөөр Кразын жолоочоор ажилласныг, Геологийн яамны харьяа аймаг дахь нүүрсний уурхайн даргын 1995.04.10-ны 38-р тушаалаар Өрмийн туслах машинст аар ажиллаж, 1995.09.15-наас чөлөөлөгдөж , нийт 4 сар 25 хоног хөдөлмөрийн хүнд нөхцлөөр Өрмийн туслах машинстаар ажилласныг, Геологийн яамны харьяа аймаг дахь нүүрсний уурхайн даргын 1996.02.01-ний өдрийн тушаалаар Кразын жолоочоор ажиллах болж, 2001.10.01-ний өдрөөс чөлөөлөгдөж, нийт 5 жил 8 сар Кразын жолоочоор хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласныг , ХХК-ийн захирлын 2007.09.13-ны өдрийн 249 тоот тушаалаар 2007. 09.13 наас ХХК-ийн хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж эхэлж, 2018.08.13-ны өдөр ажпаасаа чөлөөлөгдснийг буюу нийт 10 жил 11 сар Хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочоор Хөдөлмөрийн хүнд нөхцөлд 21 жил 10 сар 8 хоногоор ажилласныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, Б.ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-5/, өвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1/916 тоот тодорхойлолт, /хх-6/, 327826 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-7/, аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11/901 дугаартай албан бичиг /хх-8/, 063758 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-9-11/, Геологийн яамны харьяа аймаг дахь нүүрсний уурхайн даргын 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 110 дугаартай тушаалын хуулбар /хх-12/, Завхан аймгийн зориг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 10дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаартай тушаалын хуулбар /хх-13/, Завхан аймгийн зориг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 10дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаартай тушаалын хавсралт /хх-14/, Геологийн яамны харьяа аймаг дахь нүүрсний уурхайн даргын 1991 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаартай тушаалын хуулбар /хх-15/, Геологийн яамны харьяа аймаг дахь нүүрсний уурхайн даргын 1995 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 38 дугаартай тушаалын хуулбар /хх-16/, Геологийн яамны харьяа аймаг дахь нүүрсний уурхайн даргын 1995 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 95 дугаартай тушаалын хуулбар /хх-17/, гол Хувьцаат Компанийн захирлын 1999 оны 04 дүгээр сарын 26-ны 10 дугаартай тушаалын хуулбар /хх-18/, гол Хувьцаат Компанийн захирлын 2001 оны 10 дугаар сарын 01-ний 23 дугаартай тушаалын хуулбар /хх-19/, гол уурхайд кразын жолоочоор ажиллаж байсан цалингийн түүвэр /хх-20/, Завхан аймгийн сумын зориг нэгдлийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 28-ны 34 дугаартай тушаалын хуулбар /хх-21/, ОТК ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ХН/13 албан бичиг /хх-22/, Төв ХХК-ийн захирлын 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 249 дугаартай тушаалын хуулбар /хх-23/, Төв ХХК-ийн захирлын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 110 дугаартай тушаалын хуулбар /хх-24/, Төв ХХК-ийн захирлын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 110 дугаартай тушаалын хавсралт /хх-25/, Төв ХХК-ийн захирлын 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаартай тушаалын хуулбар /хх-26/, Төв ХХК-ийн захирлын 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаартай тушаалын хавсралт /хх-27/, Төв ХХК-ийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 44 дугаартай тушаалын хуулбар /хх-28/, 000264862 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-29-31/, гэрч С.Алтанхуягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-32-34/, гэрч тодорхойлолт, аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 452 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-35-37/, гэрч тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-39-40/, гэрч тодорхойлолт, 957337 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-42/, гэрч тодорхойлолт, 327610, 063764 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-43-46/, гэрч тодорхойлолт, 220824, 171757 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-47-51/, Орхон аймгийн Баян-Өндөр сум, ******* багийн Засаг даргын тодорхойлолт /хх-52/ зэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. Хүсэлт гаргагч Б. нь 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын зориг нэгдэлд мужаан, 1991 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл аймаг дахь нүүрсний уурхайд кразын жолооч, 1995 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл аймаг дахь нүүрсний уурхайд өрмийн туслах машинист, 1996 оны 02 дугаар сарын 01-ний 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл аймаг дахь нүүрсний уурхайд кразын жолооч, 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ХХК-д хүнд даацын машинист жолооч хийж хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

3. Хүсэлт гаргагч 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын зориг нэгдэлд мужаан, 1991 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл аймаг дахь нүүрсний уурхайд кразын жолооч, 1995 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл аймаг дахь нүүрсний уурхайд өрмийн туслах машинист, 1996 оны 02 дугаар сарын 01-ний 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл аймаг дахь нүүрсний уурхайд кразын жолооч, 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ХХК-д хүнд даацын машинист жолооч хийж хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: 327826 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт зориг нэгдэлд мужааны цехэд мужаанаар авч ажиллав, Өөр газар ажиллаж болсон тул мужааны үүрэгт ажлаас чөлөөлөв гэх бичилттэй,

-063758 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт уурхай, туслах өрөмдөгчөөс чөлөөлж мөн өдрөөс УАЗ-469 машины жолоочоор ажиллуулав гэр бичилттэй,

-Геологийн яамны харьяа аймаг дахь нүүрсний уурхайн даргын 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 110 дугаартай тушаалд Халаагч жолоочоор Батчулуун овогтой ийг өөрийн нь хүсэлтийг үндэслэн 1990 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн түр авч ажиллуулсугай. гэх бичилттэй,

-Завхан аймгийн зориг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 10дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаартай тушаалын хавсралтанд Б., мужаан гэх бичилттэй,

-Геологийн яамны харьяа аймаг дахь нүүрсний уурхайн даргын 1991 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаартай тушаалын 2 дахь заалтанд ийг кразын жолоочоор 1991-5-17 ноос томилсугай гэх бичилттэй,

-Геологийн яамны харьяа аймаг дахь нүүрсний уурхайн даргын 1995 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 38 дугаартай тушаалд Кразын жолооч Б. нарыг өрмийн туслах машинстаар гэх бичилттэй,

-Геологийн яамны харьяа аймаг дахь нүүрсний уурхайн даргын 1995 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 95 дугаартай тушаалд туслах өрөмдөгч Б.ийг 09-р сарын 15-наас УАЗ-469 машин жолоочоор тус тус өөрчлөн ажиллуулсугай. гэх бичилттэй,

- гол Хувьцаат Компанийн захирлын 1999 оны 04 дүгээр сарын 26-ны 10 дугаартай тушаалд жолооч Б. гэх бичилттэй,

- гол Хувьцаат Компанийн захирлын 2001 оны 10 дугаар сарын 01-ний 23 дугаартай тушаалд 469,кразын жолоочоор хавсран ажиллаж байсан Б.ийг 2001 оны 10 сарын 01-нээс чөлөөлсүгэй. гэх бичилттэй,

- гол уурхайд кразын жолоочоор ажиллаж байсан цалингийн түүвэрт 1990, 1991, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000, 2001 ондуудад цалингийн бичилттэй,

- Завхан аймгийн сумын зориг нэгдлийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 28-ны 34 дугаартай тушаалын 2 дахь заалтанд Б. өөр газар шилжих болсон тул үндсэн ажлаас нь чөлөөлөв гэх бичилттэй,

- ОТК ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ХН/13 албан бичигт ХХК нь 2013 онд бүтцийн өөрчлөлт хийн техник, тоног төхөөрөмж түрээсийн ОТТТ ХХК барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг ОТК охин компаниудыг үүсгэн байгуулсан бөгөөд энэ чиглэлийн мэргэжлийн ажилчдыг харъяа компани руу шилжүүлсэн болно. ******* нь /РД:/ ХХК-д технологийн зориулалттай хүнд даацын машины жолоочоор 2007.09.13-ны өдрөөс /тушаал №249/ 2013.04.03-ны өдөр хүртэл /тушаал №36/ хүртэл, ОТТТ ХХК-д 2013.04.08- наас /тушаал №01/ 2013.12.09-нийг /тушаал №81/ хүртэл ажиллаж байгаад 2013.11.25-наас/тушаал №110/ ОТК ХХК-д шилжин орж 2018.08.13-ныг/тушаал №44/ хүртэл ажиллаж байсан нь үнэн болно. Энэ ажилласан хугацаа нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12-р сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлийн 4 дүгээр зүйлийн 11 заалтад заалтанд хамаарах хүнд нөхцөлд 10 жил 11 сар технологийн зориулалтын хүнд даацын чирэгч /трейлер/ автомашины жолоочоор ажиллаж байсныг тодорхойлов. гэх бичилттэй,

- Төв ХХК-ийн захирлын 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 249 дугаартай тушаалд ******* ийг автотээврийн хэсэгт Краз-тягачийн жолоочоор ажиллуулсугай. гэх бичилттэй,

- Төв ХХК-ийн захирлын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 110 дугаартай тушаалын хавсралтад 13.Б. трайлерын жолооч гэх бичилттэй,

- Төв ХХК-ийн захирлын 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаартай тушаалын хавсралтад 21.Б. трайлерийн жолооч гэх бичилттэй,

- Төв ХХК-ийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 44 дугаартай тушаалд Тусгай зориулалтын хүнд даацын автомашины жолооч ******* ийн өөрийн хүсэлтийг харгалзан 2018.08.13-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсугай. гэх бичилттэй,

-Гэрч С.Алтанхуягийн С.Алтанхуяг миний бие аймгийн сумын АЗ нэгдэлд ******* тэй мужаан цехэд цуг ажиллаж байсан нь үнэн болно. гэх тодорхойлолт,

-Гэрч Ж.Бямбацогт би аймаг сумын зориг нэгдэлд мужаан цехд мужаанаар ажиллаж байхад Б. нь 1989 оноы 11 сард мужаанаар орж ирж миний туслахаар ажиллаж байсан нь үнэн болно. гэх тодорхойлолт

-Гэрч С.Лхамсүрэн миний бие 1982 оноос 1991 он хүртэл суманд зориг нэгдэлд Рам, мужаан цехийн эрхлэгчээр ажиллаж байсан. Батчулуун овогтой нь 1989-1991 он хүртэл тус мужаан цехэд мужаанаар ажиллаж байсан нь үнэн болно. гэх тодорхойлолт,

-Гэрч П.Цэдэндорж миний бие 1989,12 сараас 2007 оны 08-р сар хүртэл аймгийн Цэцэрлэг сумын нүүрсний уурхайд кразын жолоочоор ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд ******* нь тус уурхайд 1990.10.01-ний өдрөөс 2001 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл кразын жолоочоор ажиллаж байсан нь үнэн болно. гэх тодорхойлолт,

-Гэрч Б.Түвшинжаргал миний бие 1988 оны 10 сарын 1-нээс МГНУ-д 469 автомашины жолоочоор 2008 оны 11 сар хүртэл тус уурхайд кразын жолоочоор ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Б. нь тус уурхайд 1990.10.01 өдрөөс 2001.10.01 өдөр хүртэл кразын жолоочоор ажиллаж байсан үнэн болно. гэх тодорхойлолт,

Гэрч Б.Лхагвасүрэнгийн Б.Лхагвасүрэн миний бие 1985 оны 7 сарын 17-нд уурхайд Уулын мастер ажилд орж 2003 он хүртэл ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд Б. нь тус уурхайд 1996.02 сараас 2001.10.01 өдөр хүртэл кразын жолоочоор ажиллаж байсан үнэн болно. гэх тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

4.Хүсэлт гаргагч Б.ийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нотариатаар гэрчлэгдсэн, эх хувиар авагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэн шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

5.Гэрч С.Алтанхуяг нь 1983-1992 он хүртэл аймгийн сумын зориг нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр,

Гэрч Ж.Бямбацогт 19832-1990 он аймгийн сумын зориг нэгдэлд ажиллаж байсан болох нь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 452 дугаартай шийдвэр,

Гэрч С.Лхамсүрэн 1961-1991 он хүртэл аймгийн сумын зориг нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр,

Гэрч П.Цэрэндорж нь 1989-1994 он хүртэл аймаг уурхайд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр,

 

Гэрч Б.Түвшинжаргал нь 1988 оноос он хүртэл аймаг нүүрсний уурхайд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр,

Гэрч Б.Лхагвасүрэн нь 1985 оноос он хүртэл аймаг уурхайд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн талаар өгсөн тэдний мэдүүлгийг үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

5.Иймд дээрхи баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.ийг 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын зориг нэгдэлд мужаан, 1991 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл аймаг дахь нүүрсний уурхайд кразын жолооч, 1995 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл аймаг дахь нүүрсний уурхайд өрмийн туслах машинист, 1996 оны 02 дугаар сарын 01-ний 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл аймаг дахь нүүрсний уурхайд кразын жолооч, 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ХХК-д хүнд даацын машинист жолооч хийж хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* /РД:/-ийг 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын зориг нэгдэлд мужаан, 1991 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл аймаг дахь нүүрсний уурхайд кразын жолооч, 1995 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл аймаг дахь нүүрсний уурхайд өрмийн туслах машинист, 1996 оны 02 дугаар сарын 01-ний 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл аймаг дахь нүүрсний уурхайд кразын жолооч, 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ХХК-д хүнд даацын машинист жолооч хийж хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН