Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 301/ШШ2025/00011

 

                                                           

 

 

 

 

 

 

 

                                                                                    301/ШШ2025/00011

           

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х” /РД:.../ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “С” /РД:.../ ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “7,264,547.1 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Иймд “С” ХХК-иас “Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ”-ний үүргийн төлбөр болох 4,843,031.34 төгрөг, алданги 2,421,515.67 төгрөг, нийт 7,264,547 төгрөг 1 мөнгийг гаргуулж “Х” ХХК-д олгож өгнө үү”  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн зүгээс хариуцагч “С” ХХК-иас 7,264,547 төгрөг 1 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 4,664,547 төгрөг 1 мөнгийг нэхэмжлэхээс татгалзаж, 2,600,000 төгрөгийг хариуцагч тал 2025 оны 02 дугаар сарын дотор багтаан төлж барагдуулахаар зохигч нар эвлэрсэн тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү...” гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эвлэрлийн гэрээгээ дэмжиж байна...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрч байгаа. Сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулсан...” гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн зүгээс хариуцагч “С” ХХК-иас 7,264,547 төгрөг 1 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 4,664,547 төгрөг 1 мөнгийг нэхэмжлэхээс татгалзаж, 2,600,000 төгрөгийг хариуцагч тал 2025 оны 02 дугаар сарын дотор багтаан төлөхийг зөвшөөрч, хариуцагч “С” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч талд 2,600,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сардаа багтаан төлөхийг хүлээн зөвшөөрч бид сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцэж байна. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү. Эвлэрэн хэлэлцсэний үр дагаврыг ойлголоо. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан 7,264,547.1 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “Х” ХХК нь 7,264,547.1 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 4,664,547.1 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч “С” ХХК нь 2,600,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын дотор нэхэмжлэгч “Х” ХХК-д бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,238 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас 65,619 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Захирамжийг хариуцагч “С” ХХК сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, уг захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь 7,264,547.1 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 4,664,547.1 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч “С” ХХК нь 2,600,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын дотор нэхэмжлэгч “Х” ХХК-д бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,238 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас 65,619 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч “С” ХХК сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                П.ДОНИДДОЛГОР