Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 301/ШШ2025/00049

 

 

 

 

                                                                             

 

 

                                                                                        301/ШШ2025/00049

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: А аймгийн Э сумын .. дугаар баг .. дугаар байрны .. тоотод оршин суух, Х овогт Нийн Хы хүсэлттэй,

 

            “Цэргийн алба хаасан болон ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Н.Х нь “Цэргийн алба хаасан болон ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.  

 

1. Хүсэлт гаргагч Н.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие энэ жил өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч байгаа. Намайг Нийн Х гэдэг. Гэтэл цэргийн батлах, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт миний нэрийг Х гэж иргэний үнэмлэхэд бичигдсэнээс зөрүүтэй бичигдсэн байдаг юм. Үүнээс болоод дээрх бичиг баримтууд  зөрчилтэй болж, архиваас лавлагаа автал архивын лавлагаа мөн Х гэсэн нэрээр гарч ирсэн тул цэргийн алба хаасан болон ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд миний Ардын армийн .../.../ дугаар ангид  1982 оны 06 сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 сарын 18-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан, Т эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Ц э хй т тны б утын тийн Бны районы цахилгаан шугам сүлжээний барилга угсралтын конторт 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл монтёроор, 1986 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор, Ө аймгийн Х сумын Хүнсний үйлдвэрт 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор, Өвөрхангай аймгийн Эхүчний нэгдсэн үйлдвэрийн Хны дулааны станцад 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл  жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч Н.Х шүүхэд гаргасан тайлбартаа: “...Би .. оны .. сарын ..-нд төрсөн. Миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхэд Нийн Х гэж бичигдсэн байдаг. Гэтэл багаасаа Х гэж нэрлэгдэж байснаас цэргийн батлах, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт миний нэрийг Х гэж иргэний үнэмлэхэд бичигдсэнээс зөрүүтэй бичигдсэн байдаг. Би 1982 оны 06 дугаар сарын 15-нд цэргийн албанд татагдаж, Ардын армийн ... районы ... дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдаж ирээд Тэрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Цахилгаан эрчим хүчний техник туслалцааны барилга угсралтын трестийн Бны районы цахилгаан шугам сүлжээний барилга угсралтын конторт 1985 оны 07 дугаар сарын 01-нээс  1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл монтёроор,  1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ЗИЛ-131 маркийн машины жолоочоор ажиллаж байгаад 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Ө аймгийн Х сумын Хүнсний үйлдвэрт 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс спиртийн тэрэгний жолоочоор ажиллах болсон ба Ө аймгийн Засаг даргын Тамгын газрын шийдвэрээр Спиртийн цех Ө аймгийн Эүйлдвэрийн Хны дулааны станцад шилжсэнтэй холбоотой 1994 оны 11 дүгээр сарын 01-нээс Ө аймгийн Эүйлдвэрийн Хны дулааны станцад спиртийн тэрэгний жолоочоор 2001 оны 06 сарын 01-н хүртэл ажилласан юм. Гэтэл миний цэргийн батлах, хөдөлмөрийн дэвтэрт миний нэр Х гэж бичигдсэн, архивын лавлагаа автал лавлагаанууд Х гэсэн нэрээр гарч ирснээс болоод миний цэргийн алба хаасан хугацаа, ажилласан байдал улсад ажилласан хугацаанд орж тооцогдохгүй болоход хүрээд байна. Миний Ардын армийн ... /.../ дүгээр ангид  1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан хугацааг мөн Т үйлдвэрийн яамны харьяа Цтрестийн Бны районы цахилгаан шугам сүлжээний барилга угсралтын конторт 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл монтёроор,  1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор,  Ө аймгийн Х сумын Х үйлдвэрт 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор, Ө аймгийн Эүйлдвэрийн Хны дулааны станцад 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл  жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэв.

            2. Хэрэгт дараах

            Иргэний үнэмлэхийн лавлагаа “...Регистрийн дугаар ..., овог Х, Эцэг /эх/-ийн нэр Н, өөрийн нэр Х...” гэсэн,

Бхамгаалахын төв  архивын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08/1527 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”-аар “...Нийн Х БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Ө аймгаас 1982.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн ... /.../ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1985.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985.06.18-ны өдөр 516431 дугаарын цэргийн батлахтай халагдсан...” гэсэн,

Аын Ерөнхий газрын Үархивын “хуулбар үнэн” баталгааны тэмдэг бүхий “Түйлдвэрийн яамны харьяа Цтрестийн Бны районы цахилгаан шугам сүлжээний барилга угсралтын контор”-ын даргын 1985 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаартай “Ажилд авах тухай” тушаалд “...Н овогтой Х 1985 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн монтёроор авч ажиллуулсугай...” гэсэн,

Аын ерөнхий газрын Ү архивын “хуулбар үнэн” баталгааны тэмдэг бүхий “Т үйлдвэрийн яамны харьяа Цтрестийн Бны районы цахилгаан шугам сүлжээний барилга угсралтын контор”-ын даргын 1986 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай “Ажилд авах тухай” тушаалд “...монтёроор ажиллаж байсан Н овогтой Хыг 1986 оны 01 дүгээр сарын 20-ноос Зил-131 машины жолоочоор ажиллуулсугай...” гэсэн,

Аын газрын Үархивын “хуулбар үнэн” баталгааны тэмдэг бүхий “Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Цтуслалцааны барилга угсралтын трестийн Х дахь цахилгаан шугам сүлжээний барилга угсралтын контор”-ын даргын 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 108 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “...Н овогтой Х нь ар гэрийн гачигдлын учир өөр газар шилжих болсон тул  жолоочийн ажлаас 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Хны Хүнсний үйлдвэрийн боловсон хүчний мэдэлд шилжүүлсүгэй...” гэсэн,

Ө аймгийн Аын тасгийн “хуулбар үнэн” баталгааны тэмдэг бүхий “Ө аймгийн Хны Хүйлдвэрийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 92 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “...Спирт тээврийн Зил 130 машины жолоочоор н.Хыг 1989 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн томилсугай...” гэсэн,

Ө аймгийн Аын тасгийн “хуулбар үнэн” баталгааны тэмдэг бүхий “Ө аймгийн Эүйлдвэрийн Хны дулааны станцын даргын 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 78 дугаартай “Ажилтнуудыг шилжүүлэн авч ажиллуулах тухай” тушаалд “...1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Хавсралт” №01-д нэх заагдсан ажилтан, ажилчдыг Дулааны станцын Спирт цехийн ажилтан, ажилчнаар шилжүүлэн авч ажиллуулсугай...” 78-р тушаалын Хавсралт №01 “...26 дугаарт Н.Х...” гэсэн,

№516431 дугаартай цэргийн батлах, №138704 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, №143417 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтууд авагдсан.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч Н.Хы  Ардын армийн ... /.../ дугаар ангид  1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоолгох,

Түйлдвэрийн яамны харьяа Цатрестийн Бны районы цахилгаан шугам сүлжээний барилга угсралтын конторт 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл монтёроор, 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор,  Ө аймгийн Х сумын Х үйлдвэрт 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор, Ө аймгийн Э үйлдвэрийн Хны дулааны станцад 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл  жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтүүдийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын иргэн болох иргэний баримт бичигт иргэний цээж зураг, овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар, хүйс, олгосон байгууллагын нэрийн мэдээл байх бөгөөд хүсэлт гаргагч Н.Хы дээрх мэдээллүүд иргэний үнэмлэхийн лавлагаагаар хүсэлт гаргагчийн цэргийн алба хаасан болон ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтэд хавсаргасан баримтуудад дурдсан мэдээлэл нь Монгол Улсын Иргэний үнэмлэхийн дүрэмд заасан шаардлага бүхий мэдээлэл хангагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан:

            Иргэний үнэмлэхийн лавлагаа, Б хамгаалах яам Бхамгаалахын төв  архивын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08/1527 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”, Т үйлдвэрийн яамны харьяа Ц угсралтын трестийн Бны районы цахилгаан шугам сүлжээний барилга угсралтын конторын даргын 1985 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Цахилгаан эрчим хүчний техник туслалцааны барилга угсралтын трестийн Бны районы цахилгаан шугам сүлжээний барилга угсралтын конторын даргын 1986 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, Эяамны харьяа Цугсралтын трестийн Х дахь цахилгаан шугам сүлжээний барилга угсралтын конторын даргын 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 108 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Ө аймгийн Хны Х үйлдвэрийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 92 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Ө аймгийн Эүйлдвэрийн Хны дулааны станцын даргын 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 78 дугаартай “Ажилтнуудыг шилжүүлэн авч ажиллуулах тухай” тушаал, №516431 дугаартай цэргийн батлах, №138704 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Н.Х нь Ардын армийн 126 /131/ дугаар ангид  1982 оны 06 сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 сарын 18-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан, Түйлдвэрийн яамны харьяа Ц трестийн Бны районы цахилгаан шугам сүлжээний барилга угсралтын конторт 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл монтёроор,  1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор, Ө аймгийн Х сумын Х үйлдвэрт 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор, Ө аймгийн Эүйлдвэрийн Хны дулааны станцад 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл  жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна. 

 

          Иймд хүсэлт гаргагч Х овогт Нийн Х /РД:../-ы Ардын армийн ... /.../ дугаар ангид 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг, Т үйлдвэрийн яамны харьяа Ц трестийн Бны районы цахилгаан шугам сүлжээний барилга угсралтын конторт 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл монтёроор,  1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор,  Ө аймгийн Х сумын Х үйлдвэрт 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор, Ө аймгийн Эүйлдвэрийн Хны дулааны станцад 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл  жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Н.Хы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.       

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Х овогт Нийн Х /РД:.../-ыг Ардын армийн ... /.../ дугаар ангид 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Нийн Хы /РД:../ Түйлдвэрийн яамны харьяа Ц трестийн Бны районы цахилгаан шугам сүлжээний барилга угсралтын конторт 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл монтёроор, 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор, Ө аймгийн Х сумын Хний үйлдвэрт 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор, Ө аймгийн Э үйлдвэрийн Хны дулааны станцад 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл  жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Хы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ДОНИДДОЛГОР