| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00018И |
| Дугаар | 315/ШШ2025/00025 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2025/00025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 16-р хороо, ******* 90-*******в тоотод оршин суух, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1988-1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын САА-н хадлан бригадад тракторчнаар ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүйн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг 1988-1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын САА-д тракторчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/284 дугаартай лавлагаа, Г.*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сангийн аж ахуйн даргын 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 111 дугаартай “ажилд томилох” тухай тушаал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сангийн аж ахуйн даргын 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 148 дугаартай “ээлжийн амралт олгох” тухай тушаал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сангийн аж ахуйн даргын 1991 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 118 дугаартай “ээлжийн амралт олгох” тухай тушаал,Сүхбаатар аймгийн Түмэнцогт сангийн аж ахуйн даргын 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 105 дугаартай “ээлжийн амралт олгох” тухай тушаал, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь 1988-1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын САА-д тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Хүрэлүүд овогт ******* ******* нь 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын САА-д тракторчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Г.*******гийн 1986-1987 онуудад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйд тракторчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий 11/284 дугаартай архивын лавлагаа, (хх-5х), Г.*******г 1981-1992 онуудад ажилд томилж, чөлөөлж байсан бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, (хх-6х), Г.*******г тракторчнаар ажилд томилсон Түмэнцогт сумын Сангийн аж ахуйн даргын 111 дугаартай тушаал, (хх-10х), Г.*******д ээлжийн амралт олгосон Түмэнцогт сумын Сангийн аж ахуйн даргын 1989, 1991,1992 онуудын 148,118,105 дугаартай тушаалууд, (хх-8-11х)
5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “....******* нь Дорнодын ТМС төгсөж ирээд 1984 оноос САА-д тракторчнаар 1 жил гаруй ажиллаад цэрэгт татагдсан. Цэргээс халагдаж ирээд 1988-1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын САА-н хадлан бригадад тракторчнаар ажиллаж байсан. Би 1979-1995 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын САА-н хадлан бригадад тракторчнаар ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан болохоор Г.*******гийн ажиллаж байсан талаар нь сайн мэднэ” гэх мэдүүлэг,
6. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “....Г.******* нь цэргээс халагдаж ирээд 1988-1995 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын САА-н хадлан бригадад тракторчнаар ажиллаж байсан. Зун нь хадланд гараад өвөл нь худгийн мотор асаадаг байсан. Би 1984-1998 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын САА-н хадлан бригадад тракторчнаар ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд Хүрэлүүд овогт ******* *******гийн 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйд тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* *******гийн 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйд тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА