Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 315/ШШ2025/00027

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багт байрлах ******* Сүхбаатар ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2-р багт байрлах ******* ******* ХХК-д холбогдох,

 

“Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 23,511,435.4 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* Сүхбаатар ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг 30 хоногт багтаан төлөх үүрэгтэй. Бараа бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш хүлээн авагч тал төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөлгүй, одоогийн байдлаар нийт 18,070,100 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна. Иймд ******* ******* ХХК-аас үлдэгдэл төлбөр 18,070,100 төгрөг, алданги 5,441,335.38 төгрөг, нийт 23,511,435.4 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* Сүхбаатар ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-аас 23,511,435.4 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч тал 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөг, алданги 5,441,335.38 төгрөгийг тус тус хасаж, 17,070,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч 2025 оны 01-р сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 25-ны өдөр 5,356,700 төгрөг; 2025 оны 03-р сарын 25-ны өдөр 5,356,700 төгрөг; 2025 оны 04-р сарын 25-ны өдөр 5,356,700 төгрөгөөр төлөхөөр, хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн төлбөрийг алдангийн хамт 22,511,435.4 төгрөгөөр төлүүлэхээр зохигч талууд харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* Сүхбаатар ХХК  нь ******* ******* ХХК-д холбогдуулан “худалдах, худалдан авах гэрээний үүрэг 23,511,435.4 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч ******* Сүхбаатар ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-аас 23,511,435.4 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч тал 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 5,441,335.38 төгрөгийг тус тус хасаж, 17,070,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч 2025 оны 01-р сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 25-ны өдөр 5,356,700 төгрөг; 2025 оны 03-р сарын 25-ны өдөр 5,356,700 төгрөг; 2025 оны 04-р сарын 25-ны өдөр 5,356,700 төгрөгөөр төлөхөөр, хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн төлбөрийг алдангийн хамт 22,511,435.4 төгрөгөөр төлүүлэхээр эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,507 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 275,507 төгрөгийн тал хувь болох 137,735.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, зохигчид эвлэрсэн үнийн дүн 17,070,100 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 273,300 төгрөгийн тал хувь буюу 121,650 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч ******* Сүхбаатар ХХК-д олгохоор шийдвэрлэв.

        

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2,  75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.  ******* Сүхбаатар ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-аас 23,511,435.4 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч тал 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 5,441,335.38 төгрөгийг тус тус хасаж, 17,070,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч 2025 оны 01-р сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 25-ны өдөр 5,356,700 төгрөг; 2025 оны 03-р сарын 25-ны өдөр 5,356,700 төгрөг; 2025 оны 04-р сарын 25-ны өдөр 5,356,700 төгрөгөөр төлөхөөр, хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн төлбөрийг алдангийн хамт 22,511,435.4 төгрөгөөр төлүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,507 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 275,507 төгрөгийн тал хувь болох 137,735.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, зохигчид эвлэрсэн үнийн дүн 17,070,100 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 273,300 төгрөгийн тал хувь буюу 121,650 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч ******* Сүхбаатар ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                          П.БОЛОРМАА