| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/01939/И |
| Дугаар | 142/ШШ2024/01575 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 142/ШШ2024/01575
| 2024 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 142/ШШ2024/01575 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг ******* Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багт байрлах, ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багт байрлах Орхон аймаг ******* ******* ******* ******* /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ******* албанаас захиалсан хөрөнгийн дахин үнэлгээг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгч: ,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгч: /цахим/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Орхон аймаг ******* ******* ******* ******* д холбогдуулан ******* ******* ******* албанаас захиалсан хөрөнгийн дахин үнэлгээг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Орхон аймаг ******* зах зээлд борлуулагдаж байгаа ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнээс хит өндөр үнэлсэн үндэслэлгүй гэж үзэж байна. 2023 онд Орхон аймаг Баян-Өндөр сум баг 15-р гудамж 01 тоот хаягт байршилтай хашаа байшин, дэлгүүрийн болон агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 140-120 сая төгрөгөөр зарахаар зээлдэгчийн зүгээс удаа дараа зар тавьж борлуулах гэсэн боловч зарагдаагүй. Тус үл хөдлөх хөрөнгүүдийн хувьд ашиглалтанд ороод удсан цаашид насжилт богино хөрөнгө юм. Мөн дэлгүүрийн зориулалттай гэх боловч дэлгүүр нь ажиллахгүй бараа тоног төхөөрөмж байхгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан учир авах худалдан авч олдохгүй байдалтай байдаг. Иймд ******* гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч Орхон аймаг ******* ******* ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орхон аймаг ******* сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 10-ний өдрийн 142/ шүүхийн *******, Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 16-ны өдрийн магадлал, улсын дээд шүүхийн 2023 оны 05 сарын 23-ны өдрийн тай тогтоолоор , нараас 110,187,405.80 төгрөгийг гаргуулан ******* *******-д олгохоор *******лэсэн. ******* ******* ******* ажиллагааны явцад төлбөр төлөгч гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 08 сарын 28-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдэж, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоолыг үйлдэн, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 52/02 тай шинжээч томилох тухай тогтоолоор ХХК шинжээч томилогдон 2024 оны 10 сарын 02-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. Үнэлгээтэй холбогдсон нэхэмжлэлийг тус газар хариуцахгүй бөгөөд ******* ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон *******лэж өгнө үү. гэжээ
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-7/, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-8/, ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-11-36/, ******* ******* ХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 24/311 тай албан бичиг /хх-37/, , нарын хүсэлт /хх-38/ зэрэг баримтыг өгсөн.
3.2. Хариуцагч Орхон аймаг ******* ******* ******* ******* ас Орхон аймаг ******* сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 17-ны өдрийн 666 тай ******* хуудсын хуулбар /хх51/, ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-52-75/ зэрэг баримтыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Орхон аймаг ******* ******* ******* ******* д холбогдуулан шүүхийн ******* ******* ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ
Нэхэмжлэгч нь Орхон аймаг ******* зах зээлд борлуулагдаж байгаа ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнээс хэт өндөр үнээр үнэлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тус үл хөдлөх хөрөнгүүдийн хувьд ашиглалтанд ороод удсан цаашид насжилт богино хөрөнгө юм. Мөн дэлгүүрийн зориулалттай гэх боловч дэлгүүр нь ажиллахгүй бараа тоног төхөөрөмж байхгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан учир авах худалдан авагч олдохгүй байдалтай байдаг. Иймд ******* гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү. гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд 2024 оны 09 сарын 09-ний өдрийн 52/02 тай шинжээч томилох тухай тогтоолоор ХХК шинжээчээр томилогдон 2024 оны 10 сарын 02-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан, Үнэлгээтэй холбогдсон нэхэмжлэлийг тус газар хариуцахгүй бөгөөд ******* ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон *******лэж өгнө үү гэж тайлбарлаж байна.
Орхон аймаг ******* сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2023/00089 шүүхийн *******, Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 16-ны өдрийн 207 /МА2023/00023 магадлал,улсын дээд шүүхийн 2023 оны 05 сарын 23-ны өдрийн 001/ХТ2023/00094 тай тогтоолоор , нараас 110,187,405.80 төгрөгийг гаргуулан ******* *******инд олгож, Булган аймгийн Бугат сумын 1-р баг хөтөл 3-р гудамж 17 тоот хаягт байршилтай 178.6 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-0402000108 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар,бараа материал, Орхон аймгийн Баян-Өндөр сум, баг 15-р гудамж 01 тоотод байрлах 50 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай амины орон сууц, мөн хаягт байрлах 56 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн тоот бүртгэлтэй хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 91.27 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101019267 тоот бүртгэлтэй агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 642 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-2101004172 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар Баян-Өндөр сум, Рашаант баг, 7-р гудамж, 18 тоотод байршилтай, 750 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2101012154 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар, зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг ******* ******* ******* ******* д даалгаж *******лэжээ. Энэхүү шүүхийн *******,магадлал,тогтоолын дагуу 2023-08-27-ны өдөр 666 тай ******* хуудас бичигдэж хариуцагчид хүргүүлсэн байна.
Хариуцагч нь ******* ******* ажиллагааны явцад төлбөр төлөгч гийн үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 08 сарын 28-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх 2024 оны 09 сарын 04-ний өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоолыг үйлдэх, талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнийн санал авах зэрэг ажиллагааг явуулжээ.
Талуудаас үнийн санал авахад нэхэмжлэгч ******* 2024-09-04-ний өдрийн № 24/311 тай Үнийн санал хүргүүлэх тухай албан бичгээр Орхон аймгийн Баян-Өндөр сум , баг 15-р гудамж 01 тоотод байрлах 50 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн тоот бүртгэлтэй амины орон сууцыг 15,000,000 төгрөг, улсын бүртгэлийн тай хүнсний дэлгүүрийг 10,000,000 төгрөг, 91.27 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101019267 тай агуулахыг 12,500,000 төгрөг, 642 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-2101004172 тай гэр бүлийн хэрэгцээний газрыг 2,500,000 төгрөг, Баян-Өндөр сум, Рашаант баг, 7-р гудамж, 18 тоотод байршилтай, 48 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2101012154 тай гэр бүлийн хэрэгцээний газрыг 3,000,000 төгрөгөөр буюу барьцааны гэрээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнээр худалдан борлуулах хүсэлтэй байна гэж санал ирүүлжээ.
Харин төлбөр төлөгч , нар Орхон аймгийн Баян-Өндөр сум, баг 15-р гудамж 01 тоотод байрлах 50 м.кв талбайтай улсын бүртгэлийн тай амины орон сууцыг 50,000,000 төгрөг, улсын бүртгэлийн тай хүнсний дэлгүүрийг 65,000,000 төгрөг, 91.27 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101019267 тай агуулахыг 30,000,000 төгрөг, 642 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-2101004172 тай гэр бүлийн хэрэгцээний газрыг 50,000,000 төгрөгөөр Баян-Өндөр сум, Рашаант баг,7-р гудамж, 18 тоотод байршилтай,48 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2101012154 тай гэр бүлийн хэрэгцээний газрыг 3,000,000 төгрөгөөр худалдан борлуулах хүсэлтэй байна гэж санал ирүүлжээ.
Ийнхүү Иргэний хуулийн 177 зүйлийн 177.1-д зааснаар талууд үнийн талаар тохиролцоогүй тул Шийдвэр гүйцэтгэгч ******* ******* ******* тухай хуулийн 55 зүйлийн 55.2.2-д заасныг баримтлан 2024 оны 09 сарын 09-ний өдрийн 52/02 тай тогтоолоор ХХК-ийг шинжээчээр томилсон,шинжээч үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлж зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 10 сарын байдлаар нийт 240,301,499 төгрөгөөр тогтоосон байна. Ийнхүү хариуцагч Орхон аймаг ******* ******* ******* ******* үнэлгээ тогтоогоогүй, үнэлгээний талааарх гомдолд хамааралгүй, шүүхийн ******* ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж *******лэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 зүйлийн 115.2.3,116,118 зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 177 зүйлийн 177.1,******* ******* ******* тухай хуулийн 55 зүйлийн 55.7-д заасныг баримтлан ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймаг ******* ******* ******* ******* д холбогдох шүүхийн ******* ******* ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү ******* нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү *******ийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор *******ийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН