Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 315/ШШ2025/00028

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч П.Болормаа би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* газрын

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн сумын 4 дүгээр баг, ******* ******* гудамжны *******Б тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* холбогдох

 

“сум хөгжүүлэх санд учруулсан хохирол 69,112,200 (жаран есөн сая нэг зуун арван хоёр мянга хоёр зуу) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь Сүхбаатар аймгийн сумын Сум хөгжүүлэх сангаас "Талх, нарийн боов, хэрчсэн гурилын үйлдвэрийн" чиглэлээр 60,000,000 (жаран сая) төгрөгийг жилийн 3%-ийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр 36 сарын хугацаанд 100% эргэн төлөхөөр 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулан авсан боловч зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийгээгүй бөгөөд гэрээ байгуулснаас хойш зээлийн хүүд 2022 онд 600,000 төгрөг, 2023 онд 150,000 төгрөг, 2024 онд 2,000,000 төгрөг нийт 2,750,000 төгрөгийг төлж, үндсэн зээл болон зээлийн хүүгийн үлдэг******* төлбөрийг төлөөгүй бөгөөд 2024 оны 12 сарын байдлаар графикийн дагуу үндсэн зээл, болон 54,612,200 төгрөгийг төлөх ёстой боловч төлөөгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Мөн зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу 2025 онд 14,500,000 төгрөгийн үндсэн зээл нөхөн төлөхөөр байна.

Сүхбаатар аймгийн сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн. хүсэлтэд "...зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн ашиг сонирхлыг хамгаалж прокурор оролцуулж өгнө үү" гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж. ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж тус тус заасны дагуу Прокурор төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ.

Иргэн ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь төрөөс иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ажил хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон зээл эргэн төлөгдөхгүй, цаашлаад дараагийн зээл шаардлагатай иргэдэд зээл олгогдохгүй нөхцөл байдал үүсэх зэргээр төр, нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулж байх тул гэрээг цуцалж, хохирлыг гаргуулахаар ******* нэхэмжлэл гаргаж байна.

******* гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул Сүхбаатар аймгийн сумын засаг дарга, иргэн ******* нарын хооронд байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн "Хоршоо хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ"-ээс татгалзаж, иргэн *******гаас гэрээний дагуу 2024 он хүртэл телех ёстой байсан үндсэн зээл түүний хүү, алданги 54,612,200 төгрөг, 2025 онд графикийн дагуу эргэн төлөгдвөл зохих үндсэн зээлийн 14,500,000 төгрөг, нийт 69,112,200 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн сумын Төрийн сан банкны 100120155406 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Сум хөгжүүлэх сангийн зээл 69,112,200 төгрөгийг хариуцагч ******* нь 2025 оны 1-3 дугаар саруудад сар  бүр 1,000,0000 төгрөг, 2025 оны 4-8 саруудад сар бүр 4,000,000 төгрөг, 2025 оны 9-11 саруудад  сар бүр 10,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сард 16,112,200 төгрөгийг сумын Төрийн сангийн 100120155406 тоот дансанд тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Сүхбаатар аймгийн ******* газрын Б.******* холбогдох “сум хөгжүүлэх санд учруулсан хохирол 69,112,200 (жаран есөн сая нэг зуун арван хоёр мянга хоёр зуу) төгрөг гаргуулах” хэрэгт хариуцагч ******* нь 2025 оны 1-3 дугаар саруудад сар  бүр 1,000,0000 төгрөг, 2025 оны 4-8 саруудад сар бүр 4,000,000 төгрөг, 2025 оны 9-11 саруудад  сар бүр 10,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сард 16,112,200 төгрөгийг сумын Төрийн сангийн 100120155406 тоот дансанд тус тус төлөхөөр эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

 Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 503.511 төгрөгийн тал хувь 251,755.5  төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэлээ.

    

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч ******* нь 2025 оны 1-3 дугаар саруудад сар  бүр 1,000,0000 төгрөг, 2025 оны 4-8 саруудад сар бүр 4,000,000 төгрөг, 2025 оны 9-11 саруудад  сар бүр 10,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сард 16,112,200 төгрөгийг сумын Төрийн сангийн 100120155406 тоот дансанд тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 503.511 төгрөгийн тал хувь 251,755.5  төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                          П.БОЛОРМАА