| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/02030/И |
| Дугаар | 142/ШШ2024/01572 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 142/ШШ2024/01572
| 2024 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 142/ШШ2024/01572 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* онд төрсөн, ******* настай, Орхон аймаг Баян-Өндөр сум, ******* баг ******* ******* оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн хүсэлттэй эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Т.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан.
2.Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.******* нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэдэг хүнээс гранд марк 2 маркийн дугаартай тээврийн хэрэгслийг 2,800,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үед хөдөөр ажлаар яваад машины гэрчилгээг нэр дээрээ шилжүүлээгүй юм. 2020 оны 05 сарын 11-ний өдөр гэдэг залуу гранд марк 2 дугаартай машиныг жижиг машин болгож өгье гээд аваад явсан. Олон дахин утасдаж байж нэг удаа 300,000 төгрөг авсан. Одоо 4 жил болж байна. Өөрийн цалингийн зээлээр авсан. Одоо энэ хүнээс 2,500,000 хүүтэй нь олж авмаар байна. Одоо энэ хүний хаяг тодорхойгүй байгаа учраас эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү. гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Т.*******ын хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-д хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.3.-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасан.
3.Т.*******ын тээврийн хэрэгслийг авч явсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
4.Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон байх тул Т.*******ын нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар Энхтуяагийн Даваажанцанг эрэн сурвалжилсугай.
2.Шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, оршин суугаа хаягийг тогтоон нэхэмжлэгч Т.******* /993*******092,/-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН