Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 315/ШШ2025/00031

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын  5-р баг, ******* *******  тоотод оршин суух ******* ******* нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багт байрлах ******* ******* ТӨХК-д холбогдох,

 

  “Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,535,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12-р сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2024 оны 10 дугаар сарын 13-ны шөнө  Сүхбаатар аймгийн 3-р багийн нутаг дэвсгэрт 55-63 УКУ дугаартай Приус 20 маркийн машинтайгаа явж байгаад эсрэг урсгалын машины гэрэл гялбаж, ******* дээр асгасан шороог *******ын тэмдэг тэмдэглэгээгүй орхисон байсны улмаас харахгүй мөргөж машины эд ангийг эвдсэн.  Эвдрэл гэмтлийг үнэлүүлэхэд 1,535,000 төгрөгийн хохирол гарсан. Иймд эд хөрөнгөд учирсан хохирол 1,535,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Т.******* нэхэмжилсэн 1,535,000 төгрөгийн шаардлагыг хариуцагч ******* ******* ТӨХК нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны дотор Т.******* эзэмшлийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн рулийн аппаратыг өөрийн зардлаар сольж өгч, бэлнээр 400,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.*******, ******* ******* ТӨХК-д холбогдуулан гаргасан “эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,535,000 төгрөг гаргуулах” тухай хэрэгт нэхэмжлэгч Т.******* нэхэмжилсэн 1,535,000 төгрөгийн шаардлагыг хариуцагч ******* ******* ТӨХК нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны дотор Т.******* эзэмшлийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн рулийн аппаратыг өөрийн зардлаар сольж өгч, бэлнээр 400,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,510 төгрөгийн тал хувь 19,755 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 19,755 төгрөгийг хариуцагч ******* ******* ТӨХК-өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч олгохоор шийдвэрлэлээ.

         

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2,  758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Т.******* нэхэмжилсэн 1,535,000 төгрөгийн шаардлагыг хариуцагч ******* ******* ТӨХК нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны дотор Т.******* эзэмшлийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн рулийн аппаратыг өөрийн зардлаар сольж өгч, бэлнээр 400,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,510 төгрөгийн тал хувь 19,755 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 19,755 төгрөгийг хариуцагч ******* ******* ТӨХК-өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                          ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА