Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2024/01570

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2024/01570

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* онд төрсөн, ******* настай, Орхон аймаг ******* сум, ******* баг ******* оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:/-ийн хүсэлттэй ******* эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Б.******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан.

2.Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* одоогоос 2019 онд хивсэнд мах нийлүүлдэг байсан. Хивсний тогооч мөнгө төгрөгөө өгч авч байснаа 10,000,000 төгрөгийн үлдэл үлдсэн. Энэ мөнгөө сар болгон бага багаар нь төлж дуусгана гэж байгаад 600,000 үлдсэн мөнгөө өгөхгүй хивснээс гараад явсан. Одоо хаана оршин суугаа хаяггүй. Иймд гэдэг хүнийг сэрэн сурвалжилж өгнө үү. Их залуу багийн хажууд Дархан нэхий үйлдвэрийн Уянга цайны газарт ажилласан байсан. гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.*******гийн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-д хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.3.-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасан.

3.Б.******* т бараа бүтээгдэхүүн зээлээр өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

4.Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон байх тул Б.*******гийн нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар ******* / утас:99901974/-ийг эрэн сурвалжилсугай.

2.Шүүхийн шийдвэрийн дагуу ******* эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, оршин суугаа хаягийг тогтоон нэхэмжлэгч Б.******* //-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН