Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2025/00036

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг ******* орон сууцны *******-р байрны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5-р багт байрлах ******* ******* ******* ХХК-д  холбогдох

 

“Ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 202******* оны 05 дугаар сарын 12-ны өдөр ******* ******* ******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж гагнуурчнаар ажилд орсон. Гэтэл 2024 оны 12 сарын 2*******-ны өдөр Б/41******* дугаартай захирлын тушаалаар удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. 2024 оны 12-р сарын 17-ны өдрөөс ******* хоног ажил тасалсан гэж байгаа боловч тус өдрүүдэд миний бие удирдах албан тушаалтан 2 хоногийн чөлөөг амаар авсан байсан. Иймд үндэслэлгүйгээр халсан 2024 оны 12 сарын 2*******-ны өдрийн Б/41******* тоот тушаалыг хүчингүй болгож,ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь миний бие өөр ажилд орсон тул ******* ******* ******* ХХК-д  холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.******* нь ******* ******* ******* ХХК-д  холбогдуулан “ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн тал хувь *******5,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 12******* дугаар зүйлийн 12*******.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Б.******* нь ******* ******* ******* ХХК-д  холбогдуулан “ажилд эгүүлэн тогтоолгох” тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь *******5,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.

 

            *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         П.БОЛОРМАА