Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2024/01017

 

 

 

 

 

 

 2024 12 11 151/ШШ2024/01017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоотод оршин суух Ж овогт Д Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Б, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.Б миний бие 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Т аймгийн Б сумын мааньт дахь хөдөлмөр эмчилгээний асрамжийн газарт сувилагчаар тасралтгүй ажиллаж байсан. Одоо энэ газар нь Согтууруулах мансууруулах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар болсон. Одоо тэтгэвэр гарах гэсэн ажилласан жил хүрэхгүй байна. Бүх лавлагаа материал авсан боловч өөр ямар ч бичиг баримт байхгүй, энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд намайг 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөдөлмөр эмчилгээний асрамжийн газарт сувилагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Миний бие Д.Б өөрт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

- Эрүүлийг хамгаалах яамны харьяа хөдөлмөр эмчилгээний газарт 1989 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 199 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг дуустал асрагч, сувилагчаар,

- Сэтгэл мэдрэлийн эмгэг судлалын Тийн хөдөлмөр эмчилгээ асрамжийн газарт 1993 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс Т аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 306 дугаар албан бичиг (хх-2), Т аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар зөвлөмжийн хуудас (хх-4), Д.Б иргэний үнэмлэхийн хуулбар (хх-5), Архивын ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03-08/4628 дугаар албан бичиг (хх-7), Эрүүлийг хамгаалах яамны харьяа хөдөлмөр эмчилгээний газрын даргын 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 77 дугаар тушаалын хуулбар (хх-8), Эрүүлийг хамгаалах яамны харьяа хөдөлмөр эмчилгээний газрын даргын 1990 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 86 дугаар тушаалын хуулбар (хх-9), Сэтгэл мэдрэлийн эмгэг судлалын Тийн хөдөлмөр эмчилгээ асрамжийн газрын орлогч захирлын 1993 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаар тушаалын хуулбар (хх-10), Д.Б хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-11-15), гэрч Д.Өийн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-16-18), Сэтгэцийн өвчтөний хөдөлмөр эмчилгээ асрамжийн газрын даргын 1989 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 121 дүгээр тушаалын хуулбар (хх-19), Сэтгэцийн өвчтөний хөдөлмөр эмчилгээ асрамжийн газрын даргын 2003 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-20-21), гэрч Д.С иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-22-25), Д.Б 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-47) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 27/1096 дугаар албан бичиг (хх-35), Д.Б хүн амын регистрийн картын хуулбар (хх-36), Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 607 дугаар албан бичиг (хх-37), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

5. Шүүхээс гэрч Д.Ө, Д.С нарын иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-40-43) зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Д.Б нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Д.Б нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Миний бие Д.Б нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчлөн шийдвэрлэж өгнө үү. Үүнд:

- Эрүүлийг хамгаалах яамны харьяа хөдөлмөр эмчилгээний газарт 1989 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 199 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг дуустал асрагч, сувилагчаар,

- Сэтгэл мэдрэлийн эмгэг судлалын Тийн хөдөлмөр эмчилгээ асрамжийн газарт 1993 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

- Т аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 306 дугаар албан бичиг (хх-2),

- Т аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар зөвлөмжийн хуудас (хх-4),

- Д.Б иргэний үнэмлэхийн хуулбар (хх-5),

- Архивын ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03-08/4628 дугаар албан бичиг (хх-7),

- Эрүүлийг хамгаалах яамны харьяа хөдөлмөр эмчилгээний газрын даргын 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 77 дугаар тушаалын хуулбарт ...Д.Баг 1989 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс асрагчаар... гэх бичилт (хх-8),

- Эрүүлийг хамгаалах яамны харьяа хөдөлмөр эмчилгээний газрын даргын 1990 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 86 дугаар тушаалын хуулбарт ...Дашзэвэг овогтой Баг 4 дүгээр тасагт сувилагчаар томилон ажиллуулсугай... гэх бичилт (хх-9),

- Сэтгэл мэдрэлийн эмгэг судлалын Тийн хөдөлмөр эмчилгээ асрамжийн газрын орлогч захирлын 1993 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаар тушаалын хуулбарт ...ээлжийн сувилагчаар Д.Ба... гэх бичилт (хх-10),

- Д.Б хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт газрын даргын 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 77 тоот тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс асрагчаар авч ажиллуулав, газрын даргын 1990 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 86 тоот тушаалаар сувилагчаар томилж ажиллуулав гэх бичилт (хх-11-15),

- Гэрч Д.Өийн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-16-18),

- Сэтгэцийн өвчтөний хөдөлмөр эмчилгээ асрамжийн газрын даргын 1989 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 121 дүгээр тушаалын хуулбар (хх-19),

- Сэтгэцийн өвчтөний хөдөлмөр эмчилгээ асрамжийн газрын даргын 2003 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-20-21),

- Гэрч Д.С хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-22-25),

- Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 27/1096 дугаар албан бичиг (хх-35),

- Д.Б хүн амын регистрийн картын хуулбар (хх-36),

- Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 607 дугаар албан бичиг (хх-37),

- Гэрч Д.Ө, Д.С нарын иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-40-43)

- Д.Б 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-47) зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Б нь Эрүүлийг хамгаалах яамны харьяа хөдөлмөр эмчилгээний газарт 1989 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг дуустал асрагч, сувилагчаар, Сэтгэл мэдрэлийн эмгэг судлалын Тийн хөдөлмөр эмчилгээ асрамжийн газарт 1993 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч Д.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал тогтоолгох учир шаардах эрхтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж овогт Дн Баг Эрүүлийг хамгаалах яамны харьяа хөдөлмөр эмчилгээний газарт 1989 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг дуустал асрагч, сувилагчаар, Сэтгэл мэдрэлийн эмгэг судлалын Тийн хөдөлмөр эмчилгээ асрамжийн газарт 1993 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.ТҮВШИНЖАРГАЛ