| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/01182/И |
| Дугаар | 151/ШШ2024/01020 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 151/ШШ2024/01020
2024 12 11 151/ШШ2024/01020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Бн овогт Дан Э,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Иймд Б.Эрдэнэ-Очрыг Т аймгийн Б сумын Сангийн аж ахуйд 1982 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг дуустал төмс ялгагч, үхэрчнээр, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Д.Э нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:
Д.Э нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Үүнд:
- Т аймгийн Б сумын сангийн аж ахуйд 1982 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал төмс ялгагчаар,
- 1984 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал үхэрчнээр,
- 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Т аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 725 дугаар зөвлөмжийн хуудас (хх-3), Т аймгийн Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 862 дугаар албан бичиг (хх-4), Т аймгийн Бийн сангийн аж ахуйн даргын 1982 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаар тушаалын хуулбар (хх-5-7), Т аймгийн партизаны нэрэмжит Бийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 238 дугаар тушаалын хуулбар (хх-8), Т аймгийн партизаны нэрэмжит Бийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 173 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-9-10), Т аймгийн партизаны нэрэмжит Бийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 311 дүгээр тушаалын хуулбар (хх-11), Т аймгийн партизаны нэрэмжит Бийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 96 дугаар тушаалын хуулбар (хх-12), Т аймгийн партизаны нэрэмжит Бийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 346 дугаар тушаалын хуулбар (хх-13), Т аймгийн партизаны нэрэмжит Бийн сангийн аж ахуйн даргын 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 150 дугаар тушаалын хуулбар (хх-14), 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 250 дугаар итгэмжлэл (хх-15), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оы 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-22), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оы 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-45), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 27/1095 дугаар албан бичиг (хх-26), Д.Э хүн амын регистрийн карт (хх-27), Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 608 дугаар албан бичиг (хх-28), Т аймгийн Бийн сангийн аж ахуйн даргын 1982 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаар тушаалын хуулбар (хх-29-31), Т аймгийн партизанын нэрэмжит Бийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 238 дугаар тушаалын хуулбар (хх-32), Т аймгийн партизаны нэрэмжит Бийн сангийн аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 266 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-33-35), Т аймгийн партизаны нэрэмжит Бийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 289 дүгээр тушаалын хуулбар (хх-36-37), Т аймгийн Партизаны нэрэмжит сангийн аж ахуйн даргын 1988 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 311 дүгээр тушаалын хуулбар (хх-38), Т аймгийн Партизаны нэрэмжит Бийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 201 дүгээр тушаалын хуулбар хавсралт (хх-39-41), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Д.Э нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.Э нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Д.Э нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Үүнд:
- Т аймгийн Б сумын сангийн аж ахуйд 1982 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал төмс ялгагчаар,
- 1984 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал үхэрчнээр,
- 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
- Т аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 725 дугаар зөвлөмжийн хуудас (хх-3),
- Т аймгийн Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 862 дугаар албан бичиг (хх-4),
- Т аймгийн партизаны нэрэмжит Бийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 173 дугаар тушаалын хуулбар, хавсралтад ...Д.Э... гэх бичилт (хх-9-10),
- Т аймгийн партизаны нэрэмжит Бийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 96 дугаар тушаалын хуулбарт ...үдлэгийн саалийн механикжсан фермийн үхэрчин Д.Эыг... гэх бичилт (хх-12),
- Т аймгийн партизаны нэрэмжит Бийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 346 дугаар тушаалын хуулбарт ...малчин Д.Эыг... гэх бичилт (хх-13),
- Т аймгийн партизаны нэрэмжит Бийн сангийн аж ахуйн даргын 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 150 дугаар тушаалын хуулбарт ...Д.Эыг тугалчнаар... гэх бичилт (хх-14),
- 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 250 дугаар итгэмжлэл (хх-15),
- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оы 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-22),
- Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 27/1095 дугаар албан бичиг (хх-26),
- Д.Эын хүн амын регистрийн карт (хх-27),
- Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 608 дугаар албан бичиг (хх-28),
- Т аймгийн Бийн сангийн аж ахуйн даргын 1982 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаар тушаалын хуулбарт ...Дамдинсүрэнгийн Эыг 03 дугаар сарын 09-ний өдрөөс үрийн төмс ялгагчаар... гэх бичилт (хх-29-31),
- Т аймгийн партизаны нэрэмжит Бийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 238 дугаар тушаалын хуулбарт ...Дамдинсүрэнгийн Эыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс 3 дугаар фермд үхэрчнээр... гэх бичилт (хх-32),
- Т аймгийн партизаны нэрэмжит Бийн сангийн аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 266 дугаар тушаалын хуулбарт ...Д.Э 3 дугаар фермийн үхэрчин... гэх бичилт (хх-33-35),
- Т аймгийн партизаны нэрэмжит Бийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 289 дүгээр тушаалын хуулбарт ...Д.Э... гэх бичилт (хх-36-37),
- Т аймгийн Партизаны нэрэмжит сангийн аж ахуйн даргын 1988 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 311 дүгээр тушаалын хуулбарт ...Д.Э... гэх бичилт (хх-38),
- Т аймгийн Партизаны нэрэмжит Бийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 201 дүгээр тушаалын хуулбар хавсралтад ...Д.Э... гэх бичилт (хх-39-41),
- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оы 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-45), зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Э нь Т аймгийн Б сумын сангийн аж ахуйд 1982 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал төмс ялгагчаар, 1984 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал үхэрчнээр, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Д.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал тогтоолгох учир шаардах эрхтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бн овогт Дн Эыг Т аймгийн Б сумын сангийн аж ахуйд 1982 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал төмс ялгагчаар, Т аймгийн Б сумын сангийн аж ахуйд 1984 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал үхэрчнээр, Т аймгийн Б сумын сангийн аж ахуйд 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ