Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2024/01025

 

 

 

 

2024 12 12 151/ШШ2024/01025

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч: байрлах Тгазрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: оршин суух Алтан овогт Мялын Эд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1.741.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч Тгазар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд зээлдэгч М.Эаас гэрээний үүрэгт 1.741.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.-Хариуцагч М.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Э миний бие Тгазрын гэрээний үүрэгт 1.741.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 1.741.500 төгрөгийг 3 хувааж 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 580.500 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 580.500 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 580.500 төгрөгийг тус тус Тгазрын Төрийн сангийн 100140037010 тоот дансанд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч Тгазар нь М.Эд холбогдуулан гэрээний үүрэгт 1.741.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.

3..Хариуцагч М.Э нь нэхэмжлэлийн шаардлага 1.741.500 төгрөгийг 3 хувааж 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 580.500 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 580.500 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 580.500 төгрөгийг тус тус Тгазрын Төрийн сангийн 100140037010 тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.-Иймд Тгазрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Э нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5..Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 75дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч М.Э нь нэхэмжлэлийн шаардлага 1.741.500 төгрөгийг 3 хувааж 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 580.500 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 580.500 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 580.500 төгрөгийг тус тус Тгазрын Төрийн сангийн 100140037010 тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Тгазар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 42.814 төгрөгийн тал хувь 21.407 төгрөгийг хариуцагч М.Эаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ