Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2024/01032

 

 

 

 

 

 

 2024 12 13 151/ШШ2024/01032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т оршиин суух Бн овогт Д Х,

Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Х нь цэргийн алба хаасан болохыг тогтоолгох болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Иймд Д.Хг Б цэргийн 275 дугаар ангид 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан болохыг, Т аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын Б бригадад 1984 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажилтнаар, Т аймгийн Борнуур сумын эрчим хүчний салбарт 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал машинист слесариар, Тулга компанид 1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал зуухны слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Д Хгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар анхны нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

- Б цэргийн 275 дугаар ангид 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоолгох,

- 072871 дүгээр хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Д Х мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 551 дүгээр албан бичиг (хх-4), Т аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1984 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 99 дүгээр тушаалын хуулбар (хх-5), Т аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1990 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаар тушаалын хуулбар (хх-6), Т аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тушаалын хуулбар (хх-7), С.Хгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-8-9), Д.Хгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-10-12), 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0382 дугаар итгэмжлэл (хх-13), зэрэг баримтуудыг шүүхэд шүүхэд гаргаж өгсөн байна.

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 27/1067 дугаар албан бичиг, хавсралт (хх-29-31), Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 587, 591 дүгээр албан бичиг (хх-32-33), Т аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1984 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 99 дүгээр тушаалын хуулбар (хх-34), Т аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1985 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-35-36), Т аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1986 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-37-39), Т аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 38 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-40-41), Т аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1988 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 63 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-42-45), Т аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1989 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 123 дугаар тушаалын хуулбар (хх-46), Т аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1990 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаар тушаалын хуулбар (хх-48), Т аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тушаалын хуулбар (хх-49), Батлан хамгаалахын Т архивын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 543 дугаар албан бичиг (хх-50), Батлан хамгаалахын Т архивын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 08/1979 дүгээр албан бичиг, хавсралт (хх-51-52), Д.Хгийн Архивын ерөнхий газрын лавлагаанууд (хх-60-64), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

5. Шүүхээс гэрч Ж.Лын иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-55-58), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.*Шүүх Д.Хгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Д Хгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар анхны нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

- Б цэргийн 275 дугаар ангид 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоолгох,

- 072871 дүгээр хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Д Х мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.

3. Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

--Д.Хгийн иргэний үнэмлэхийн хуулбарт Боржигон овогт Д Х гэх бичилт (хх-14),

- Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 27/1067 дугаар албан бичиг, хавсралтад ...эцэг Цэрэндаваагийн Дашдаваа, эх Сэрээтэрийн Самдан... гэх бичилт (хх-29-31),

- Батлан хамгаалахын Т архивын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 543 дугаар албан бичигт ...С Хгийн... гэх бичилт (хх-50),

- Батлан хамгаалахын Т архивын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 08/1979 дүгээр албан бичиг, хавсралтад С Х Батлан хамгаалах яамны сайдын 1981 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар Т аймгаас 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Б цэргийн 275 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1984 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн н/216 дугаар тушаалаар 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдсан, С Х ам бүл 10, эмэг эх Лхамсүрэн, ээж Дашдаваа, 4-15 настай 6 дүүтэй гэх бичилт (хх-51-52),

- Д.Хгийн Архивын ерөнхий газрын лавлагаануудад ...1977 онд Баян айраг бригадад Самдан, Дашдаваа... гэх бичилт (хх-60-64), зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д Х нь Б цэргийн 275 дугаар ангид С Х нэрээр 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан үйл баримт тогтоогдож байна.

4. Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

- Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 551 дүгээр албан бичиг (хх-4),

- Т аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тушаалын хуулбар (хх-7),

- С.Хгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт Худалдаа бэлтгэлийн удирдах газраас 1985 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр С Хд олгосон 072871 дүгээр хөдөлмөрийн дэвтэр гэх бичилт (хх-8-9),

- Д.Хгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт ...Д Х... гэх бичилт (хх-10-12),

- 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0382 дугаар итгэмжлэл (хх-13),

- Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 27/1067 дугаар албан бичиг, хавсралтад ...эцэг Цэрэндаваагийн Дашдаваа, эх Сэрээтэрийн Самдан... гэх бичилт (хх-29-31),

- Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 587, 591 дүгээр албан бичиг (хх-32-33),

- Т аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1984 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 99 дүгээр тушаалын хуулбарт ...С Хг 1984 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс ажилчнаар... гэх бичилт (хх-34),

- Т аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1985 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаар тушаалын хуулбар, хавсралтад ...Х... гэх бичилт (хх-35-36),

- Т аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1986 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаар тушаалын хуулбар, хавсралтад ...Х... гэх бичилт (хх-37-39),

- Т аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 38 дугаар тушаалын хуулбар, хавсралтад ...С.Х... гэх бичилт (хх-40-41),

- Т аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1988 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 63 дугаар тушаалын хуулбар, хавсралтад ...С Х... гэх бичилт (хх-42-45),

- Т аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1989 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 123 дугаар тушаалын хуулбар, хавсралтад ...С.Х... гэх бичилт (хх-46-47),

- Т аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1990 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаар тушаалын хуулбарт ...С Х... гэх бичилт (хх-48),

- Т аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тушаалын хуулбар (хх-49),

- Гэрч Ж.Лын иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-55-58),

- Д.Хгийн Архивын ерөнхий газрын лавлагаануудад ...1977 онд Баян айраг бригадад Самдан, Дашдаваа... гэх бичилт (хх-60-64), зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Х нь Худалдаа бэлтгэлийн удирдах газраас 1985 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр С Хд олгосон №072871 дугаар бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Бн овогт Д Х мөн болох үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч Д.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.4-т эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх, 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж заасан байх учир шаардах эрхтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Худалдаа бэлтгэлийн удирдах газраас 1985 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр С Хд олгосон №072871 дугаар бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Бн овогт Д Х мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Боржигин овогт Д Хг Б цэргийн 275 дугаар ангид С Х нэрээр 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.ТҮВШИНЖАРГАЛ