| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/01106/И |
| Дугаар | 151/ШШ2024/01033 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 151/ШШ2024/01033
2024 12 13 151/ШШ2024/01033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Б овогт А Агийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Боржигон овогт Н Г холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: А.А,
Хариуцагч: Н.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.А нь Н.Гад холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Н.Гтай 2019 онд танилцаж улмаар хамтран амьдрах хугацаанд бидний охин С 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн. Бид хамт 5 жил амьдарсан. Хуримаа хийж гэрлэлтээ батлуулна гэж ярилцаад бид гэрлэлтээ бүртгүүлээгүй, ааваараа овоглож гэрчилгээ авсан. Бид зан харилцаа таарахаа больсон. Н.Г архи их уудаг архины хамааралтай. Уух болгондоо доромжилж, зодож, заналхийлдэг. Сүүлдээ эрүүл үедээ доромжилж, зодож, заналхийлэх болсон. Ах, дүү нар байнга амьдралд оролцож амьдрахад Төгтэй байдал үүсгэдэг. Өөрөө болон ах дүү зан харилцааны асуудалтай. Эргэн тойрны хүмүүс бүгд архины хамааралтай, зан харилцааны асуудалтай учир цагдаа сэргийлэхийн асуудал их гардаг. Иймд охин хүүхдийн ирээдүй аюулгүй байдлын үүднээс охиноо өөр дээрээ байлгаж асран хамгаалмаар байна. Хүүхэд өсөж торних явцад шаардлагатай зүйлс их гарах учраас Г.Сд хүүхдийн тэтгэлэг тогтоож, миний асрамжид үлдээж өгнө үү гэж тайлбарласан.
2..Хариуцагч Н.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 2019 онд танилцаад, 2020 онд бидний дундаас охин маань гарсан. Тэр цагаас хойш бид хамт амьдарсан. Манай том охин нэг сахалтай ах ирээд би чиний аав чинь гэж хэлээд үнссэн гэж надад хэлсэн тэр байдлаас болж бид муудалцдаг болсон. 2023 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Хүүхэдтэйгээ хэрүүл маргаангүй уулзаж байх хүсэлтэй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс Г.С өрхийн эмнэлгийн тодорхойлолт (хх-3), Т аймгийн Б сумын Мандал, 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09/85 дугаар албан бичиг (хх-4), Г.С төрсний гэрчилгээний хуулбар (хх-5), А.Агийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-6), Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/15864 дүгээр захирамж (хх-17), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Хариуцагчаас Н.Гын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-15), зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх А.Агийн нэхэмжлэлтэй, Н.Гад холбогдох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.*Нэхэмжлэгч А.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Миний бие Н.Гтай 2019 онд танилцаж улмаар хамтран амьдрах хугацаанд бидний охин С 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн. Бид хамт 5 жил амьдарсан. Хуримаа хийж гэрлэлтээ батлуулна гэж ярилцаад бид гэрлэлтээ бүртгүүлээгүй, ааваараа овоглож гэрчилгээ авсан. Бид зан харилцаа таарахаа больсон. Н.Г архи их уудаг архины хамааралтай. Уух болгондоо доромжилж, зодож, заналхийлдэг. Сүүлдээ эрүүл үедээ доромжилж, зодож, заналхийлэх болсон. Ах, дүү нар байнга амьдралд оролцож амьдрахад Төгтэй байдал үүсгэдэг. Өөрөө болон ах дүү зан харилцааны асуудалтай. Эргэн тойрны хүмүүс бүгд архины хамааралтай, зан харилцааны асуудалтай учир цагдаа сэргийлэхийн асуудал их гардаг. Иймд охин хүүхдийн ирээдүй аюулгүй байдлын үүднээс охиноо өөр дээрээ байлгаж асран хамгаалмаар байна. Хүүхэд өсөж торних явцад шаардлагатай зүйлс их гарах учраас Г.Сд хүүхдийн тэтгэлэг тогтоож, миний асрамжид үлдээж өгнө үү гэж тайлбарласан.
3. Хариуцагч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 2019 онд танилцаад, 2020 онд бидний дундаас охин маань гарсан. Тэр цагаас хойш бид хамт амьдарсан. Манай том охин нэг сахалтай ах ирээд би чиний аав чинь гэж хэлээд үнссэн гэж надад хэлсэн тэр байдлаас болж бид муудалцдаг болсон. 2023 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Хүүхэдтэйгээ хэрүүл маргаангүй уулзаж байх хүсэлтэй байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Г.С өрхийн эмнэлгийн тодорхойлолт (хх-3), Т аймгийн Б сумын Мандал, 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09/85 дугаар албан бичиг (хх-4), Г.С төрсний гэрчилгээний хуулбар (хх-5), А.Агийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-6), Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/15864 дүгээр захирамж (хх-17), Н.Гын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-15), зэрэг баримтуудаар А.А, Н.Г нар нь 2019 онд танилцаж, хамтран амьдарч, гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр дотно харилцаатай байсан бөгөөд улмаар 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр охин Г.С төрсөн нь тогтоогдож байна.
5. Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцааг зохицуулсан бөгөөд хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж зааснаар эцэг, эх нь хүүхдээ асрамжлах, тэжээн тэтгэх үүрэгтэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх ... тухайгаа бие даан эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болдог. Мөн хуулийн 14.6-д зааснаар гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдэх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэжээ.
7.-Хүүхдийн асрамжийн хувьд нэхэмжлэгч А.А, хариуцагч Н.Г нар нь 2023 оны 02 дугаар сараас тусдаа амьдарч эхэлснээс хойш Г.С нь эхийн асрамжид байсан, мөн хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, харин охин Г.Стай хүссэн үед нь уулзуулж байхыг хүссэн тул охин Г.Сг эх А.Агийн асрамжид үлдээж, эцэг Н.Гаар хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2-т Эцэг, эх дараах үүрэг хүлээнэ гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээх ба нэхэмжлэгч А.А нь хариуцагч Н.Гтай охин Г.Сг хүссэн үед нь уулзуулж байхаар тохиролцсон болно.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Агийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Гаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ад олгуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Г.Сг эх А.Агийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Г.Сг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Н.Гаар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээх ба нэхэмжлэгч А.А нь хариуцагч Н.Гтай охин Г.Сг хүссэн үед нь уулзуулж байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Агийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Гаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ад олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ