Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 303/ШШ2025/00036

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: **********************,

Хүсэлтийн шаардлага: “Нэрийн зөрүү арилгуулах болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ******************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч **************нь нэрийн зөрүү арилгуулах болон ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймаг дахь Барилгын техник мэргэжлийн сургуулийг засал чимэглэл, шавар будгийн мэргэжлээр суралцан төгссөн. Төгсөөд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын 1 трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын тушаалаар барилгын шавар будагчин мэргэжлээр ажиллаж эхэлсэн. Ингэхдээ Зөвлөлт холбоот улсын ажилчид Монголоос албан ёсоор гарч, дээр байгууллага татан буугдаж байсан юм. Энэхүү хугацаанд ажиллаж байхдаа ******** миний бие ******* нэрээр ажиллаж байсан учир нь ******** нэр миний гэрийн нэр байсан. Намайг бага насанд ******** нэрээр нэрлэж явсаар ирсэн. Ингээд 2000 оноос эхлэн Монгол улсад цахим үнэмлэх хэвлэгдэж эхлэх үед миний нэр *************** бичигдсэн, миний төрсний гэрчилгээн дээр ******* нэрээр бичигдсэн учир цахим үнэмлэхийн ********эрээр бичсэн, намайг бага байхад аав, ээж миний төрсний гэрчилгээг хүнээр авахуулахдаа тухайн үед буруу нэрээр авахуулсан байсан. Энэ нэрийг засалгүй явсаар өдийг хүрсэн. Одоо миний өндөр насны тэтгэвэрт орох эрх үүсэхэд ажилласан жил хүрэхгүй болсон мөн бичиг баримтын нэр зөрүүтэй гарсан. Аймгийн нийгмийн даатгалын газраас ***************** надад 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 19 дүгээр зөвлөмжийн хуудас өгсөн. Тус зөвлөмжийн хуудсанд 1985-1993 онуудад ажилласан хугацааг шүүхээр тогтоолгох, ажилд орсон болон гарсан нотлох баримтууд ***************** нэрээр гарсан нэр зөрүүтэйг арилгах талаар зааж өгсөн.

1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын 1 трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд барилгын шавар, будагчин,1988 оны 07 дугаар сараас 1993 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийг хүртэл барилгын шавар, будагчинаар тус тус ажиллахдаа **************** нэрээр ажиллаж байсан ч ****************** нэрээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын 1 трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 110 дугаар тушаал, хавсралт, Зарубежстрой ХХК, Совинвэст компанийн 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар болон 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар тушаалууд, хавсралт, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Монгол барилга” нэгдлийн монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1987 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаар тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймаг ЗДТГ-ын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1104 дүгээр лавлагаа, Баянхонгор аймаг дахь Барилгын техник-мэргэжлийн сургуулийн захирлын 1983 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 111 дүгээр болон 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 62 дугаар тушаалууд, түүний хавсралтууд, Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 03-06/6519 дүгээр  болон 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03-08/6555 дугаар лавлагаанууд, олон хүүхэдтэй эх ********************* дэвтрийн хуулбар, Олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтрийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч **********************нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч **************1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын 1 трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд барилгын шавар, будагчинаар ажиллаж байсан байдлаа болон тухайн үед ********* нэрээр ажиллаж байсан ч ******** нэрээр ажиллаж байсныг тогтоолгох тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв. 

3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь  1985-1993 онуудад ******** нэрээр ажиллаж байсныг ******* болохыг тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд хүсэлт гаргагч ****** нь “…Манай эцэг, эх хөдөө мал дээрээ байхдаа миний төрсний гэрчилгээг өөр хүнд захиад явуулаха******* гэх нэрээр аваад ирсэн байсныг нь хараагүй авдартаа хадгалсан гэдэг. Тэгээд сургуульд орохдоо****** *гэх нэрээр орсон. Иргэний үнэмлэхээ авах гээд төрсний гэрчилгээгээ хартал *******гэх нэртэй байсан. 1986 онд иргэний үнэмлэхээ аваад ****** гэдэг нэртэйгээ мэдсэн…” гэж шүүх хуралдаанд тайлбарласан, Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 03-06/6519 дүгээр  лавлагаагаар 1989 онд тоолуулсан хүн амын тооллогын бүртгэлд хүсэлт гаргагч ******* нь “Дархан хотын Найрамдал хороонд, ********, 20 настай…” гэж бүртгүүлсэн зэргээс үзвэл хүсэлт гаргагч нь ******нь ******* гэх нэрээр суралцаж, 1985 онд ажилд томилогдсон байж болох ч 1986 онд иргэний үнэмлэхээ ******* нэрээр авч, түүнээс хойш ******** нэрээр амьдарч ирсэн нь тогтоогдож байна.

4. Иймд хүсэлт гаргагч * *****1985-1993 онуудад ******нэрээр ажиллаж байсныг ******** болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Мөн хүсэлт гаргагч ******** нь 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын 1 трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд барилгын шавар, будагчинаар ажиллаж байсан талаар хүсэлтээ тодорхойлсон боловч хэрэгт авагдсан Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын 1 трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 110 дугаар тушаал, хавсралт, Зарубежстрой ХХК, Совинвэст компанийн 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар болон 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар тушаалууд, хавсралт, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Монгол барилга” нэгдлийн монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1987 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаар тушаал, түүний хавсралт зэргүүдэд ******** гэх нэр дурдаагүй, хүсэлт гаргагч нь тухайн үед би ****** нэрээр ажиллаж байсан талаар тайлбарладаг боловч уг байдлаа нотлоогүй, 1985-1993 онуудад авч байсан цалин хөлсний болон 1986-1992 онуудад тухайн газарт ******* холбоотой бусад тушаал, шийдвэрүүд гарч байсан эсэх талаарх баримтгүй, дээрх 1985-1993 онуудад архиваас баримт шүүлгэсэн эсэх нь тодорхойгүй байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч ******** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.4, 135.2.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хүсэлт гаргагч************** * 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын 1 трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд барилгын шавар, будагчинаар ажиллаж байсан байдлаа болон тухайн үед * ********нэрээр ажиллаж байсан ч ********** нэрээр ажиллаж байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *********улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА