Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Б.Г,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1728001070010 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар:

                       Яллагдагч Б.Г нь согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн  Булган сумын төвд Э.А маргалдан түүний  нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                       Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн  Булган сумын төвд хохирогч Э.А маргалдан гэм буруугийн санаатай хэлбэрээр нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь эрүүний зүүн үений сэртэнгийн зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:

            Хохирогч Э.А... “2017 оны 06 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос найз Галмандахын хамт Өмнөговь аймагт ирээд “Хаан болор” зочид буудалд 1 хоноод 2017 оны 06-р сарын 19-ний өдөр Булган сум руу УИХ-ын гишүүн Амарзаяатай уулзахаар явсан. Булган суманд очиж Галмандахын эгчийнд очиж хоол унд идчихээд тал руу гарч машин дотроо бид хоёр хоносон. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 06-р сарын 20-ны өдөр Амарзаяа гишүүний иргэдтэй уулзах уулзалтанд суугаад орой нь аймгийн ИТХ-ийн даргыг Өмнөговь аймаг руу гаргаж өгөөд буцаад Булган сумын захиргааны буудалд ирж тэнд Сумын Засаг дарга, ИТХ- ийн дарга зэрэг хүмүүс буудалд 1 шил архи задлаад сууцгааж байсан. Бид хоёр тэнд сууж байгаад архи дуусхаар нь би Галмандахад хандаад машинаас ууттай юм аваад ир гэж хэлсэн. Тэгэхэд Галмандах гараад машинаас миний юмыг авч ирж өгсөн. Би тэр уутнаасаа 1 шил архи гаргаж тэнд задлаад тэр хүмүүстэй ууцгаасан. Тэгээд сумын засаг даргыг гэрт нь хүргэж өгөөд бид хоёр тал руу гарсан. Тэгээд унтах гэж байхдаа бид хоёр юм ярьж байхад Галмандах над руу хандан чи намайг хүмүүсийн дэргэд намайг юм аваад ир гэж зарж эвгүй харагдуулсан гэж хэлсэн. Түүнээс болоод бид хоёр маргалдаад юм ярьж байхад Галмандах намайг нэг удаа цохиод авсан цохиулсаны дараагаар миний амнаас цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь би Галмандахад хандаад миний эрүү хугарчихлаа гэхэд юундаа худлаа маяглаад байгаа юм бэ гээд дахин нэг удаа цохиж авсан. Тэгээд Галмандах яваад өгсөн би тэндээ үлдээд машиндаа унтсан. Маргааш өглөө нь 10 цаг өнгөрөөгөөд Галмандахын эгчийнд очиж цүнхээ авсан. Тэгээд бид хоёр хамт аймаг явсан. Аймагт ирээд эмнэлэг ороод эрүүний зургаа авахуулахад эрүүний зүүн талын сэртэн яс хугарсан байна гэж зураг нь гарсан. Тэгээд би хотруу яваад Галмандах аймагт үлдсэн. Зүгээр байж байгаад цохиулж эрүүгээ хугалуулж гэмтэл авсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардал болон Өмнөговь аймагт ирж очсон зардлууд болон эмчлүүлж байх хугацааны зардал зэргийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар хуудас/

         Гэрч Т.Хишигсүрэнгийн ... “Галмандах нь манай ахын төрсөн хүү нь байгаа юм. Тэр найз гээд байгаа Ангарагийг нь мэдэхгүй. Тэр өдөр үдээс өмнө манайд хоёулаа ирсэн. Тэгэхэд л харсан, тэгээд би ч ажилдаа явсан тэр хоёр үлдсэн. УИХ-н гишүүнтэй уулзана, сонгуулийн ажлаар явж байна л гэж ярьж байсан. Тэр үед УИХ-ын гишүүн ирсэн байсан байхаа сонгуулийн үе л байсан. Тэр манайд ирдэг өдрийнхөө шөнө 01-02 цагийн үед л ирсэн байх хүлээж байгаад унтчихаж тэгсэн хаалга дуугараад орж ирж байгаа бололтой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

           Гэрч Б.Дамдинсүрэнгийн .... “Засаг дарга бид хэд буудалд ирээд байж байсан чинь гаднаас Галмандах, Галмандахын найз гээд нэг залуу хоёр ирсэн. Тэгсэн гишүүний туслах Урангоо, жолооч нь гээд залуу тэр хоёр амарлаа гээд өрөө өрөөндөө орцгоосон. Засаг дарга, Галмандах, Галмандахын найз гээд бид хэд үлдээд нэг шил архи хувааж ууцгаасан. Архи дууссан тэр хоёр явлаа гээд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

         Гэрч Т.Мөнх-Алдарын ... “Гаднаас манай сумын гаралтай Галмандах, Галмандахын найз нь гээд нэг залуу Ангараг гэсэн байх тэр хоёр ирсэн. Тэгсэн гишүүний туслах хүүхэн, жолооч хоёр нь амарлаа гээд өрөө өрөө рүүгээ орцгоосон. Тэгээд бид хэд үлдээд нэг шил архи хувааж уусан. Тэр хоёр гараад явсан, удалгүй бид хоёр жаахан юм ярьж сууж байгаад гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

          Гэрч Ө.Солонгийн ... “Нэрийг нь одоо сайн санахгүй байна бүртгэл дээрээс харахад 2017 оны 06 сарын 21-ний өдөр Э.Ангараг гээд 28 настай эрэгтэй Улаанбаатар хотын харъяат хүн ирж рентген зураг авахуулсан бүртгэлтэй байна. Рентген зургийг харахад эрүүний зүүн үеийн доогуур хөндлөн хугаралтай зураг байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

             Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн.... Top of Form”2017 оны 06-р сарын 18-нд Улаанбаатар хотоос найз Ангарагийн хамтаар Өмнөговь аймагт ирсэн. Тэгээд аймагт 1 хоноод маргааш нь буюу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Булган сум руу явсан. Булган суманд очоод эгч Хишигсүрэнгийн гэрт очиж хоол унд идчихээд Ангараг бид хоёр машинтай тал руу гарч хоносон. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр УИХ-ын гишүүн Амарзаяагийн иргэдтэй уулзах уулзалтанд сууж байгаад орой гарч ирээд хүлээн авалтанд орж хоол унд идсэн. Тэгчихээд аймгийн ИТХ-ын даргийг сумын хүмүүсийн хамтаар гаргаж өгчихөөд эргэж сум ороод сумын буудалд сумын Засаг дарга, Мөнх-Алдар, сумын ИТХ-ын дарга Дамдинсүрэн нарын хамтаар архи ууцгаасан. Тэгээд 1 шил архи уучихаад Засаг даргыг Ангараг бид хоёр гэрт нь хүргэж өгөөд бид хоёр сумын баруун талд гараад машин дотор Ангараг бид хоёр сууж байгаад би Ангарагад хандаж чи найзыгаа нутгийн хүмүүсийн хажууд дээрэнгүй хандаж доош нь хийж болохгүй ээ миний найз гэж хэлсэн. Тэгсэн чинь миний өмнөөс босч ирээд миний толгойруу гараараа нударч аваад би гэсэн хандлага гаргаад байсан. Тэгээд бид хоёр машин дотор хэрэлдсэн. ...машинаас бууж ирээд хоёулаа заамдалцаж байхад Ангараг намайг эхлээд цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд 1 цохиод авсан. Ангараг тонгойгоод байсан тэгэхээр нь би Ангарагт хандаад бид хоёрын зам нийлэхгүй юм байна цаашид дахин ажил төрөл ярих шаардлага байхгүй юм байна гэж хэлчихээд эгч Хишигсүрэнгийн гэрт очиж амарлаа гэж хэлээд яваад эгчийндээ очиж амарсан. Тэгээд өглөө эгчийн гэрт байж байхад 10 цагийн үед Ангараг ирсэн. Тэгээд Ангараг надад миний эрүү сонин байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр аймаг руу явсан аймагт ирээд Ангарагийн эрүүний зургийг авахуулахад эрүү нь хугарсан байсан. Тэгээд хоёулаа ярилцаж байгаад Ангараг Улаанбаатар хот явахаар болоод би аймаг дахь ажлаа амжуулахаар болоод үлдсэн. Хүмүүстэй байхад Ангараг намайг зараад мөн дээрэнгүй хандаад байхаар нь би хоёулхнаа байхдаа тэр байдлыг нь хэлсэн чинь ууралсан түүнээс болоод бид хоёр муудалцсан. Бид 6-р ангиасаа хойш найзалж байгаа найзууд байгаа. Тэр өдрөө бол гэмтэл учирсан талаар мэдээгүй маргааш нь аймагт ирээд эрүүний зургийг авахуулахад эрүү нь хугарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/Bottom of Form

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Найзынхаа эрүүг хугалсандаа гэмшиж байна” гэв.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №521 дугаар дүгнэлт:

1. А биед эрүүний зүүн үений сэртэнгийн зөрөөтэй хугарал гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

2. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна./хх-ийн 22 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотлон тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгчийн гэм бурууд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Б.Г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Гүйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, 1.2 учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Б.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохируулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлж барагдуулах хугацаа тогтоолоо.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ангараг эрүүл мэндэд учирсан хохиролд эмчилгээний зардал 2500000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч нөхөн төлж барагдуулсан байх тул Б.Галмандах бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн 1728001070010 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтууд хууль ёсны шаардлага хангасан байх тул шүүхийн хэлэлцүүлэг шинжлэн судлав:

Шүүгдэгч Б.Г иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 32 дугаар хуудас/

Эвлэрлийн гэрээ 2018.01.23-ны өдөр “Хохирлын төлбөрт 2.500.000 төгрөг төлж бүрэн барагдуулсан болно” /хх-ийн 35 дугаар хуудас/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 37 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 49-57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.