| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/01044/И |
| Дугаар | 131/ШШ2025/00006 |
| Огноо | 2024-12-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 131/ШШ2025/00006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: оршин суух, ******* овгийн ******* ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн тэмдэглэл хөтлөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагч ******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт гаргасан тул хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн шаардлага: 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1992 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлтийн үндэслэл: ******* миний бие нь Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Өндөр насны тэтгэвэрт тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: хөдөлмөрийн дэвтэр/*******/, нийгмийн даатгалын дэвтэр/*******/, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаар зөвлөмжийн хуудас, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн архивын лавлагаа, Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03-08/6595 дугаар архивын лавлагаа
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 933 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 45 дугаар Ажилд авах тухай тушаал, Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 79 дүгээр Ажилд түр томилох тухай тушаал, Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3 дугаар Концертод оролцсон ажилчид цалинжуулах тухай тушаал,
4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13/969 дүгээр албан бичиг, регистрийн карт/*******/, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 593 дугаар албан бичиг, цэргийн албан хаагчийн анкет/*******/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
2. Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:
2.1. Хөдөлмөрийн дэвтэр:
Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрээс 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ******* ******* олгосон 165218 дугаар хөдөлмөрийн дэвтэрт:
- Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 45 дүгээр тушаалаар 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн барилгын тасагт туслах ажилчнаар авч ажиллуулсан,
- Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаар тушаалаар ардын цэрэгт явах болсон учир 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлж, цэрэг татлагын комиссын мэдэлд шилжүүлсэн,
- Батлан хамгаалах яамны сайдын 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн и/165 дугаар тушаалаар цэргийн албанд тэнцсэн учир 1985 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс алба хаалгахаар татсан,
- Зэвсэгт хүчин жанжин штабын 4 дүгээр газрын даргын 1985 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн и/376 тоот тушаалаар өвчний учир 1985 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс цэргийн албанаас халсан,
- Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 07 сарын 20-ны өдрийн 32 дугаар тушаалаар 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс Баянхонгор аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгын нормчноор авч ажиллуулсан,
- Хамтын хүч хувьцаат компанийн захирлын 1993 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өдрийн 21 дүгээр тушаалаар 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс манаачийн үүрэгт ажлаас чөлөөлж, Халзан хайрхан бүрэн бус хариуцлагатай компанийн мэдэлд шилжүүлсэн бичилт тус тус хийгджээ.
2.2. Ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа:
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 933 дугаар архивын лавлагаанд ******* ******* нь Нэгдэл дундын үйлдвэрт 1983-1993 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс 1984-1993 онуудад цалин, 1983 онд ажилд орсон тушаал, 1984-1985, 1987-1988 онуудад нотлох баримт гарлаа.
Уг архивын лавлагааны хавсралт цаасан суурьтай бичмэл нотлох баримт:
- Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 45 дугаар Ажилд авах тухай тушаалын 1 дэх хэсэгт Аймгийн хөдөлмөр, нийгмийн халамжийн хэлтсийн хуваарийг үндэслэн ... ******* нарыг 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн барилгачнаар томилон ажиллуулсугай,
- Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дэх хэсэгт Тус үйлдвэрийн ажилчин ... ******* нар нь цэрэгт явах болсон учир 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж, цэрэг татлагын комиссын мэдэлд шилжүүлсүгэй,
- Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дэх хэсэгт Мужаан *******ийг хүсэлтийн дагуу 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж Баян-Овоо сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй,
- Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 79 дүгээр Ажилд түр томилох тухай тушаалд Аймгийн барилгын сахиул ******* өвчтэй байгаа хугацаанд 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд , ******* нарыг ажиллуулж, цагаар цалинжуулсугай,
- Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3 дугаар Концертод оролцсон ажилчид цалинжуулах тухай тушаалын 1 дэх хэсэгт Сум, нам, эвлэлийн тайлангийн хурлаар тоглосон концертод орсон ажилчдыг хавсралтад заасан хоногоор цалинжуулсугай, Уг тушаалын хавсралтын 3 дахь заалтад *******ийг 01.23-01.29 гэж тус тус тэмдэглэжээ.
2.3. Хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн албан хаагчийн анкет:
Батлан хамгаалахын төв архив-ын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн архивын лавлагаанд ******* ******* нь Батлан хамгаалах яамны сайдын 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Баянхонгор аймгаас 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардийн армийн 016(036) дугаар ангид алба хааж байгаад Цэргийн госпиталын эмч нарын комиссын 1985 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн магадлагааг үндэслэн Зэвсэгт хүчний жанжин штабын 4 дүгээр газрын 1985 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 5/3760 албан бичгээр өвчний учир цэргийн албанаас халагдсан-ыг тодорхойлжээ.
Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 593 дугаар албан бичгийн хавсралт Баянхонгор аймгаас цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет-д Овог, нэр: ******* *******, төрсөн огноо: 1964 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, үндсэн захиргаа: Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос, хаана, ямар ажил эрхэлж байсан: нэгдэл дундын үйлдвэрт нормчноор 1983 оноос эхэлж ажилласан, хаана ямар сургууль төгссөн: 1981 онд 8 дугаар ангийг Баян-Овоо суманд төгсөж, Төв аймгийн Угтаалын сангийн аж ахуйн трактор комбайны техник мэргэжлийн сургууль төгссөн гэжээ.
2.4. Иргэний улсын бүртгэлийн лавлагаа:
Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13/969 дүгээр албан бичгийн хавсралт БНМАУ-ын иргэний регистрийн картад Дамдингийн ******* нь 1964 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, гэрлээгүй, 1983 оноос эхлэн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын бригадад шавар будагчнаар гэжээ.
2.5. Хүн амын тооллогын лавлагаа:
Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03-08/6595 дугаар архивын лавлагаанд 1989 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын төвд оршин суух өрхийн тэргүүлэгч ******* Жамц 32 настай, эхнэр 28 настай, дүү ******* ******* 24 настай, охин 8 настай, охин 4 настай, хүү 1 настай тоологдсон-ыг тодорхойлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа, цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн албан хаагчийн анкет, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, хүн амын тооллогын лавлагаа зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч ******* нь 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1992 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч Д.******* ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
Хөдөлмөрийн дэвтэр, цэргийн албан хаагчийн анкет, регистрийн карт зэрэг цаасан суурьтай бичмэл нотлох баримтад хүсэлт гаргагч эрхэлж байсан ажлын байрны нэрийг нормчин, шавар будагчин, мужаан зэргээр ялгамжтай тусгасан тул ажилд томилсон ажил олгогчийн шийдвэрт тусгагдсан барилгачин нэрээр тодорхойлж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон болохыг дурдаж байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.
Ажилд томилж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн зарим шийдвэр хөдөлмөрийн дэвтэрт тусгагдаагүй, уг шийдвэр нь архиваас олдоогүйн улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч *******ид үүссэн нь хөдөлмөрийн дэвтэр, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 933 дугаар архивын лавлагаагаар нотлогдож байна.
Уг шалтгаанаар ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаар зөвлөмжийн хуудсаар хүсэлт гаргагч *******ид зөвлөжээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Д.******* онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн ******* *******ийг 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1992 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Д.******* онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ