| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/01069/И |
| Дугаар | 131/ШШ2025/00007 |
| Огноо | 2024-12-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 131/ШШ2025/00007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: оршин суух, ******* овгийн ******* ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн тэмдэглэл хөтлөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагч ******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн шаардлага: 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлтийн үндэслэл: М.Октбярь миний бие нь 1969 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн. Өндөр насны тэтгэвэрт тогтоолгох гэтэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 60 дугаар зөвлөмжийн хуудас, нийгмийн даатгалын дэвтэр/*******/, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 64 дүгээр албан бичиг
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 569 дүгээр архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар Хөрөнгө зарах тухай тогтоол, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 54 дүгээр Хөрөнгө зарах тухай тогтоол, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар Сүү, тосны ажилчид томилох тухай тушаал, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн суурийн ахлагч малчдын сургуулийн ирцийн бүртгэл/1986.11.05-06/
4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13/971 дүгээр албан бичиг, регистрийн карт/М.Октбярь/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч М.Октбярь нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
2. Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:
2.1. Ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа:
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 569 дүгээр архивын лавлагаанд ******* Октябрь нь Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн 3 дугаар бригадад 1986-1988 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримтын лавлагааг авах захиалга ирүүлснээс 1986-1988 онуудад нотлох баримт, 1988 онд цалин гарлаа. Мөн 1986-1987 онуудад цалингийн баримтаас энэ хүнтэй холбоотой мэдээлэл гараагүй гэжээ.
Уг архивын лавлагааны хавсралт цаасан суурьтай бичмэл нотлох баримт:
- Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар Хөрөнгө зарах тухай тогтоолын 1 дэх хэсэгт Ардын цэргийн албанд явсан 39 залуучуудыг хүлээн авч гарган өгөхөд зарцуулсан зүйлсийн үнэ 159 төгрөг 20 мөнгө зарлага болгосугай, уг тогтоолын хавсралтын 21 дүгээр заалтад ******* Октябрь,
- Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 54 дүгээр Хөрөнгө зарлага болгох тухай тогтоолын 1 дэх хэсэгт 1987 онд ардын цэргийн албанд явсан хавсралтад дурдсан нэр бүхий 36 залуучуудад олгосон хоол, цайны үнэ 144 төгрөгийг зарлага болгосугай, уг тогтоолын хавсралтын 18 дугаар заалтад ******* Октбярь,
- Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар Сүү, тосны ажилчид томилох тухай тушаалын 1 дүгээр хэсэгт 1988 оны сүү тосны тасагт ажиллах ажилчдыг 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хавсралтаар томилсугай, уг тушаалын хавсралтад Цөцгий тээвэрлэгч *******
- Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн суурийн ахлагч малчдын сургуулийн 1986 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрийн ирцийн бүртгэлийн 97 дугаар заалтад ******* гэжээ.
2.3. Цэргийн алба хаасан лавлагаа:
Батлан хамгаалахын төв архив-ын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хугацаат цэргийн албан хаасны архивын лавлагаанд ******* Октябрь нь Батлан хамгаалах яамны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дугаар тушаалаар Баянхонгор аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 223 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 630610 дугаарын цэргийн батлахтай халагдсан-ыг тодорхойлжээ.
2.4. Иргэний улсын бүртгэлийн лавлагаа:
Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13/971 дүгээр албан бичгийн хавсралт БНМАУ-ын иргэний регистрийн картад ******* Октябрь нь 1969 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, гэрлээгүй, 1986 оноос эхлэн Санаачилга нэгдэлд үхэрчин ажилтай гэжээ.
2.5. Боловсролын лавлагаа:
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 64 дүгээр албан бичигт ******* Октябрь нь 1978-1986 онуудад Ж.Төмөрбаатар багштай 8б ангийг төгссөн-ыг тодорхойлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу ажил олгогчийн шийдвэр, ирцийн бүртгэл, цалин хөлсний лавлагаа, цэргийн алба хаасан лавлагаа, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, боловсролын лавлагаа, зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч М.******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч М.******* ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.
Хөдөлмөрийн дэвтэргүй, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн шийдвэр байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч ******* үүссэн байна.
Уг шалтгаанаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 60 дугаар зөвлөмжийн хуудсаар хүсэлт гаргагч ******* зөвлөжээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч М.******* онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн ******* ******* 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч М.******* онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ