Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2025/00027

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Хөвсгөл аймгийн .............. сумын ..... дугаар багт оршин суух, Б  Б-ийн Б ()-т холбогдох,

100,000 (нэг зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б  нь Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн өрхийг малжуулах арга хэмжээнд хамрагдаж буй иргэнтэй байгуулах гэрээ-г байгуулж, түүнд 4,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Б.Б  нь 4,000,000 төгрөгөөс 3,900,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 100,000 төгрөгийг төлөөгүй байна. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч Б.Б  нь дуудсан хугацаанд ирээгүйн улмаас ажиллагаа амжилтгүй болсон.

Иймд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн өрхийг малжуулах арга хэмжээнд хамрагдаж буй иргэнтэй байгуулах гэрээ-ний үүрэгт 100,000 төгрөгийг Б.Б аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Э.Х  нь Хөвсгөл аймгийн Хөдөлмөр. хапамжийн үйлчилгээний гззрын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ба хариуцагч Б.Б  нь гэрээний үүргийн гүйцэтгэл болох 100,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч Б.Б-т холбогдуулан 100,000 (нэг зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох  100,000 (нэг зуун мянга) төгрөгийг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт төлж барагдуулсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-гийн тус шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн хүсэлтээр тогтоогдлоо.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч  байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох, 100,000 (нэг зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох 100,000 (нэг зуун мянгатөгрөгийг нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт төлсөн  байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.ДАВААХҮҮ