Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 303/ШШ2025/00038

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***********,

Хариуцагч: *********,

Хариуцагч: *,******

Хариуцагч: ********* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 128,855,542.97 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** хариуцагч ********* шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ********* нь ********** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 128,855,542.97 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн ********* нь ********* 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 1210085893 тоот дугаартай Зээлийн гэрээ байгуулан 150,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 19,2 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлдэгч **************** * дахь 5000148660 тоот дансанд 150,000,0000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 33,256,289.22 төгрөг, зээлийн хүүд 25,872,694.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 22,372.60 төгрөгийг төлсөн.

********* нь 1210085893 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс хойш биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаарх зээлийн мэдээлэл Хугацаа хэтэрсэн хоног 157 хоног Зээлийн үлдэгдэл: 116,743,710.78 төгрөг Хүү: 11,803,689.59 төгрөг Нэмэгдүүлсэн хүү: 308,142.60 төгрөг Нийт төлбөрийн үлдэгдэл: 128,855,547.49 төгрөг Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээний үүрэгт 128,855,542.97 төгрөг гаргуулж өгнө үү.

Зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан Үүнд:

1. Эргэлтийн хөрөнгө / Бэлэн мөнгө болон алт үнэт металь / Өмчлөгч ***********

2. Ү-0320006826 улсын бүртгэлийн дугаартай, ГД-000926767 гэрчилгээний дугаартай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг Номгон Лувсанданзанжанцан өргөн чөлөө 6 гудамж 618 байр 22 тоотод байрлалтай 56,71 мкв талбайтай 2 өрөө орон сууц. Өмчлөгч нь ********, эдгээр хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Зохигч шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Шүүхэд нэхэмжилсэн дүн: 128,855,547.97 төгрөг, ******** нь шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш төлсөн төлбөр нийт 44,577,978.58 төгрөг төлсөн.

******, хариуцагч ******** нар нь үлдэгдэл 84,277,569.39 төгрөгийг доорхи хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулав.

 

Огноо

Үндсэн зээл

Хүү

Нийт төябөр

Зээлийн үлдэгдэл

 

 

 

 

 

82,758,631.00

 

15/01/2025

5,172,413.00

3,037,876.78

8,210,289.78

77,586,218.00

 

08/02/2025

5,172,413.00

1,348,149.24

6,520,562.24

72,413,805.00

 

08/03/2025

5,172,413.00

1,141,499.92

6,313,912.92

67,241,392.00

 

08/04/2025

5,172,413.00

1,179,457.72

6,351,870.72

62,068,979.00

 

08/05/2025

5,172,413.00

1,059,785.76

6,232,198.76

56,896,566.00

 

08/06/2025

5,172,413.00

1,010,766.21

6,183,179.21

51,724,153.00

 

08/07/2025

5,172,413.00

896,535.91

6,068,948.91

46,551,740.00

 

08/08/2025

5,172,413.00

842,074.68

6,014,487.68

41,379,327.00

 

08/09/2025

5,172,413.00

757,728.92

5,930,141.92

36,206,914.00

 

08/10/2025

5,172,413.00

651,661.13

5,824,074.13

31,034,501.00

08/11/2025

5,172,413.00

589,037.40

5,761,450.40

25,862.088.00

08/12/2025

5,172,413.00

488.411.27

5,660,824.27

20,689,675.00

08/01/2026

5,172,413.00

420,345.89

5,592,758.89

15,517.262.00

08/02/2026

5,172,413.00

336,000.12

5,508,413.12

10,344,849.00

08/03/2026

5,172,413.00

227,300.72

5,399,713.72

5,172,436.00

08/04/2026

5,172,436.00

167,308.61

5,339,744.61

0.00

           

1. Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.

2. Энэ гэрээ нь гэрээний үндсэн тохиролцоонд заасан үүргээ харилцагч тал бүрэн биелүүлснээр, төлбөр хохирлыг арилсанд тооцож, талууд эвлэрснийг гэрчилнэ.

3. Гэрээний үүрэг бүрэн биеэлж, хохирол арилсан үед үндсэн гэрээний адил хэлбэрээр нотариатаар гэрчлүүлснээр дуусгавар болж, талууд эвлэрснийг гэрчилнэ.

4. Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин арбитрт болон шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр биелүүлэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй.

5. Дээрх хуваарийн дагуу төлбөр төлөгдөхгй хугацаа хэтэрч үүргийн гүйцэтгэл хангагдахгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******** нь ******** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 128,855,542.97 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч ********* нь 128,855,542.97 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч төлсөн гэж 44,577,978.58 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэгдэл 84,277,569.39 төгрөгийг хариуцагч ********** нар нь 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дотор хуваарийн дагуу төлөх, хуваарийн дагуу төлбөр төлөгдөхгүй хугацаа хэтэрч үүргийн гүйцэтгэл хангагдахгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь нотлогдож байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ***********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 802,227.71 төгрөгийн тал хувь болох 401,113.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 401,113.5 төгрөг, хариуцагч *********** нараас 401,113.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч **********-д олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч **********нь 128,855,542.97 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч төлсөн гэж 44,577,978.58 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэгдэл 84,277,569.39 төгрөгийг хариуцагч ********* нар нь 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дотор хуваарийн дагуу төлөх, хуваарийн дагуу төлбөр төлөгдөхгүй хугацаа хэтэрч үүргийн гүйцэтгэл хангагдахгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 401,113.5 төгрөг, хариуцагч ********* нараас 401,113.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *********-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА