Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/481

 

 

 

 

2023            5             04                                           2023/ДШМ/481           

 

 Г.Ө-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баярмаа,

шүүгдэгч Г.Ө-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

хохирогч О.У,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Ц, шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Ө-д холбогдох эрүүгийн 2209020731931 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

............ овгийн ...........-ын Ө, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ......... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, ........... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ..............-ийн хамт .......... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух, /РД: .............../,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,  

Шүүгдэгч Г.Ө нь үргэлжилсэн үйлдлээр “Төрийн орон сууцны корпараци”, “Нийслэлийн орон сууцны корпараци”-ийн хөтөлбөрт хамруулж “түрээсээ төлөөд өмчлөх эрхтэй орон сууцтай болгож өгнө” хэмээн иргэн О.У-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 7.000.000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 25-наас 28-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5076561348 тоот дансаар,

“Төрийн орон сууцны корпараци”, “Нийслэлийн орон сууцны корпараци”-ийн хөтөлбөрт хамруулж “түрээсээ төлөөд өмчлөх эрхтэй орон сууцтай болгож өгнө” хэмээн иргэн М.С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 5.000.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 14-нөөс 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5076561348 тоот дансаар,

“Нийслэлийн орон сууцны корпараци”-ийн хөтөлбөрт хамруулж урьдчилгаа бага, хямд үнэтэй байранд оруулж өгнө, орон сууцтай болгож өгнө” хэмээн иргэн Г.Л-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 10.660.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 10-наас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хороонд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5076561348 тоот дансаар,

“Хямд үнэтэй, нөхцөл сайтай орон сууцанд зуулчилж оруулна, цагаан сараас өмнө оруулж өгнө” хэмээн иргэн М.Н-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 11.160.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ноос 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5076561348 тоот дансаар,

“Түрээсийн байранд хамруулж өгнө” хэмээн иргэн М.В-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 10.000.000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 23-наас 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5076561348 тоот дансаар,

“Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамруулж өгнө” хэмээн иргэн Ц.Ц-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 12 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 31.000.000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 30-наас 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Х.Н эзэмшлийн Хаан банкны 5429565662 тоот дансаар,

“Төрийн орон сууцны корпараци”-ийн хөтөлбөрт хамруулж хөнгөлттэй нөхцлөөр байранд оруулж өгнө, газар зарна” хэмээн иргэн Н.М-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 6.060.000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 23-наас 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5076561348 тоот дансаар,

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гачуурт, Шар хоолойн ам гэх газарт газар зарна” хэмээн иргэн Б.Х-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 1.120.000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 05-наас 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5076561348 тоот дансаар,

Гачууртад байрлалтай газар зарна, 1000 залуучуудыг байртай болгох төсөлд квот авч өгнө” хэмээн иргэн Э.Х-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 6.500.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 10-наас 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5076561348 тоот дансаар тус тус шилжүүлэн авч залилан, бусдад нийт 88.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Ө-ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ө-ыг 02 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-д оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-ын урьд цагдан хоригдсон 8 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-аас нийт 60.170.000 төгрөг гаргуулж, хохирогч О.У-д 7.000.000 төгрөг, хохирогч М.С-д 5.000.000 төгрөг хохирогч Г.Л-д 7.660.000 төгрөг, хохирогч М.Н-д 8.860.000 төгрөг, хохирогч М.В-д 10.000.000 төгрөг, хохирогч Ц.Ц-д 14.470.000 төгрөг, хохирогч Н.М-д 6.060.000 төгрөг, хохирогч Б.Х-д 1.120.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Г.Ө-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Ц гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ц овогтой Ц би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 55-19 тоотод эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Анх 2020 оны 4 дүгээр сард Г.Ө-тай танилцсан. Танилцсан цагаас эхлээд зээл болон түрээсийн байранд хүмүүс оруулсан талаар маш их ярьдаг байсан. 2020 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сонгуулийн ажлаар байнга холбоотой хамт ажилласан. 2020 оны 6 дугаар сард манай ах Батсүх Баянгол дүүргийн Нийгмийн халамжийн төвд ажилладаг ахлах мэргэжилтэн хийдэг манай найз нарт ЖДҮ-ээс зээл авч өгдөг, гарсан зээлийнх нь хүн Солонгос улс яваад авч чадахгүй болчихлоо чи авчих гэж шалах болсон. Би эхэндээ эргэлзээд татгалзсан ч хэд хоног 96115364, 95655364 дугаараас утасдаад ямар нэг юм гуйх ч юмуу шалтгаан гаргаж гэрийн гадаа ирж уулзаад, бэлэн гарсан зээлийн аваач гэдэг байсан.

Батсүх ахад 5.000.000 төгрөг өгчих, мөнгөө аваад дараа нь тооцоог нь хийчих гэхээр нь 3.000.000 төгрөг л байна гэхэд би 2.000.000 төгрөгийг нэмээд өгчихье гэсэн. Батсүх ахтай чинь уулзъя гэсэн надад итгэ, хүнтэй уулздаггүй, хамт ингэж ажилчаад иймхэн юманд гээд байсан. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр надаас Хаан банкны 5429565662 дугаар данс руу 3.000.000 төгрөг шилжүүлүүлж авсан. Өөрийнх нь охин Х овогтой Н-ий данс байсан. Үүнээс хойш утсаар, чатаар холбогдоод нөгөө зээл чинь өнөө маргаашгүй гарна, яаж тэмдэглэх үү, юу хийхүү гэж холбогдож байгаад 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б ахын ээжийн бие муудаад хагалгаанд орох гэж байна 3.000.000 төгрөг хэрэгтэй гэж байна гэхээр нь байхгүй гэсэн чинь хүн чиний төлөөл бэлэн төсөл өгч 250.000.000 төгрөг гаргаж өгөх гээд байна 10 хувийг нь төлөөд ав гэж байхад, тэгээд иргэний үнэмлэх чинь хэрэгтэй гэж байна гээд иргэний үнэмлэх, мөнгө аваад явсан.

Батсүх ахад нэр шилжүүлэхэд мөнгө хэрэгтэй Олон улсын байгууллагаас шалгалттын хүмүүс ирсэн аргалах гээд байна гэсээр 1.000.000, 2.000.000 төгрөгийг шилжүүлж авсан. Мөнгө өгөхдөө зээл авахаа больё гэхээр мөнгөө гүйцээгээд өгөөд л зээлээ ав, одоо буцаах боломжгүй, буцаана гэвэл энэ өгсөн мөнгө чинь олдохгүй гээд байсан.

Манай найз Улиастай нь Төрийн банкны захирал хийдэг нэр шилжүүлэхэд асуудалтай байдаг 7.000.000 төгрөгөөр аргална гэж шилжүүлүүлж авсан.

Ингэснээр 12 удаагийн шилжүүлэгээр Г.Ө-д нийт 31.000.000 төгрөгийг хуурч, мэхлэн залилаж аваад наад зээлээ больё, мөнгөө авъя гээд утасдахаар бүх юм шийдэгдсэн хоёр хоног, долоо хоног хүлээ гарын үсэг зураад болоо гэдэг байсан. Сүүлдээ Б ах хорт хавдар тусаад Солонгос улс явсан бүх юмыг бэлэн болгосон гэж байсан. Дараа нь өөрөө бие нь өвдөөд эмнэлэгт байна гарахаар больё гээд зээл чинь гарахад бэлэн болчихоод байхад тэвчээргүй юм жаахан хүлээ гэдэг байсан. Энэ хооронд Төрийн банкнаас ярьж байна зээл чинь гарсан Г.Ө чиний хамтран зээлдэг юм байна, холбогдож чадахгүй байна зээл чинь маргааш данс руу чинь орно гэж нэг эмэгтэй 80092103 дугаараас ярьж, мессеж бичсэн. Цагдаад өргөдөл өглөө гэснээс хойш цувуулж, 16.530.000 төгрөг буцааж өгсөн ба одоо 14.470.000 төгрөг дутуу төлөөгүй байна.

Би Г.Ө-д хүүтэй мөнгө зээлдэг хүнээс мөнгө зээлж өгөөд, төлж чадахгүй 25.000.000 төгрөгөөр авсан Lexus 330 маркийн автомашинаа 15.000.000 төгрөгөөр зарж, 5.000.000 төгрөгийн хүү төлсөнийг Г.Ө мэдэж байгаа. Г.Ө-д залилуулсанаас болж гэр бүлийн үл ойлголцол үүсэх, сэтгэл санаа болон эд хөрөнгийн маш их хохирол амссан. Г.Ө гэх залитай этгээдэд гомдолтой байгаа тул хуулийн дагуу арга хэмжээ авч, хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Ө гаргасан давж заалдах гомдолдоо: “...Г.Ө надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний бие нь 2021 онд түрээсийн орон сууцанд иргэдийг оруулж өгнө гэж хэлж 9 иргэнд 88.500.000 төгрөгийн хохирол учруулж, 28.330.000 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид эдгээр иргэдийн хохирлыг барагдуулан, дахин буруу үйлдэл хийхгүйгээр өөрийн эрүүл мэнд, ар гэр, үр хүүхдүүдийнхээ төлөө үнэнч шударгаар хөдөлмөрлөж амьдрахаа амлаж байна.

Иргэдийг хохироож, гэр бүл, үр хүүхдээ зовоож буруу үйлдэл хийсэндээ туйлын их харамсаж бүгдээс нь уучлалт гуйж байна. Г.Ө би үлдэгдэл хохирол төлбөрийг нөхөр, хүүгийн цалингийн орлого, өөрийн бизнесийн орлого, мөн миний ээж, охин, дүү нар Австрали улсад ажилладаг, хохирлыг төлж өгөхөөр цалингаа явуулж байгаа зэргээр хохирлыг бүрэн барагдуулах боломжтой тул иргэдгийг хохиролгүй болгоно.

Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Тархины судасны хорт хавдарын 2 дугаар зургийн оноштой хагалгаанд орсон. Мөн элэгний хорт хавдарын 3 дугаар зэргийн шатанд орсон. Эдгээр өвчинүүд биеийн бүх хэсэг, эд эрхтэнд тархах магадлал 95 хувьтай гэсэн дүгнэлт гарсан тул эмчилгээнд орсон. Мөн ахар сүүл, нурууны суултаас шалтгаалан нуруунд яс ургаж мэс засалд орох шаардлагатай байгаа.

Хавдарын улмаас хэвтрийн дэглэм барих, эм болон химийн эмчилгээ тасалдсанаас нүдний хараа муудаж, сонсох чадвараа өдөр өдрөөр алдаж, биеийн байдал маш муудсаар байна. Эдгээр хүндрэлүүдээс шалтгаалан цус харвах, суумгай болох эрсдэлтэй гэдгийг эмчийн дүгнэлтэд тодорхой тусгасан.

Тус хорих ангид ирснээс хойш 14 хоног эмнэлэгт тусламж авсан ч  бие сайжирахгүй улам муудсаар байгаад сэтгэл маш их зовж, үр хүүхдүүтэйгээ элэг бүтэн байхыг хүсэж, мөн ихээр харамсаж байна.

Миний нөхөр С.Х нь төрийн албан хаагч, хүү Х.Г нь Монгол Улсын боксын шигшээ багийн тамирчин, охин Х.Н нь Австрали Улсад ажилладаг, хүү Х.М 11 настай, охин Х.Н 6 настай 1 дүгээр ангид сурдаг. Миний хүү Х.Г нь Монгол Улсын нэрийн өмнөөс 2024 оны Франц Улсад зохион байгуулагдах Олимпид оролцохоор бэлтгэлээ хийж байгаа бөгөөд хүүгийн минь хувьд ээж нь эрүүл мэндийн шалтгаантай, мөн хоригдож байгаа зэрэг асуудалд маш их сэтгэлээр унаж бэлтгэлд нь хүндээр тусаж багаад эх хүний хувьд туйлын харамсаж байна. Хүү маань Монгол Улсын 3 удаагийн аварга, Олон улсын 2 удаагийн аварга тамирчин.

Иймд миний эрүүл мэндийн байдал, ар гэр, үр хүүхдүүдийг маань харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ. 

Шүүгдэгч Г.Ө-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний бие дээрх гаргасан гомдлоосоо татгалзаж байна. Учир нь, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүх хэлэлцдэг учраас гаргасан гомдлоосоо татгалзаж, үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууриа шүүх хуралдаанд илэрхийлэх нь зүйтэй байх, мөрдөн байцаалтын болон прокурор, шүүхийн шатанд нийт учирсан хохирогч нарын хохирлыг миний үйлчлүүлэгч боломжоороо барагдуулсан байдаг. Миний үйлчлүүлэгч 4 хүүхэдтэй, мөн эрүүл мэндийн талаар мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд нотлох баримтыг гаргаж өгсөн. Үйлчлүүлэгч гомдолдоо эрүүл мэндийн талаар тодорхой дурдсан, хохирол, төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байх тул өмгөөлөгчийн зүгээс давхардуулахгүйгээр хуульд заасан хөнгөрүүлэх боломжийг олгож, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, 4 хүүхдээс нь 2 нь бага насны хүүхэд. Энэ хүүхдүүд нь Олон улсын гэрээ конвенцод заасан хүүхдийн эрхийн зөрчил гаргахгүй байх талаас нь эхтэйгээ хамт амьдрах боломжийг олгож өгнө үү. Энэ байдлаас болж нөхөр нь цагдаагийн байгууллагад ажилладаг учраас тусдаа амьдарч байгаа. Эрүүгийн хуульд зааснаар хорихоос өөр төрлийн ял буюу торгох ялыг оногдуулж өгнө үү. Хэрвээ шүүх нийгмийн аюулын хор, аюул шинж нь арилаагүй гэж дүгнэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хохирол, төлбөрөө төлөхөө илэрхийлсэн хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэж өгнө үү. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх аль боломжит нөхцөлийг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч О.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх Г.Ө-д 7.000.000 төгрөг өгөхдөө зээл авч өгсөн. Тэрнээс болоод автомашин, гар утсаа хямдхан зараад өр зээлүүдээ дарсан. Г.Ө-аас ямар ч хүү нэхэмжлээгүй. Хохирлын 7.000.000 төгрөгийг гаргаад өгчих гэж маш олон удаа гуйсан. 7.000.000 төгрөгөө л авмаар байна. Өмгөөлөгч нь хүмүүсийн хохирлыг бага хэмжээгээр барагдуулсан гэж байна, барагдуулсан хохирол огт байхгүй. ...” гэв.

Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Ө-ыг 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 88.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Г.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Г.Ө нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгүүлж байсан. Хохирогч нарын хохирол, төлбөрийн тухайд хохирогч О.У-д 7.000.000 төгрөг, М.С-д 5.000.000 төгрөг, Г.Л-д 7.660.000 төгрөг, М.Н-д 8.860.000 төгрөг, М.В-д 10.000.000 төгрөг, Ц.Ц-д 14.470.000 төгрөг гэх мэт төлөгдөөгүй байгаа. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогддог, мөн  эрхэлсэн тодорхой ажилгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар торгох ял оногдуулах боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзсэн. Хохирогч Ц.Ц-ын гаргасан гомдлын тухайд шүүх хохирлыг гаргуулахаар шийтгэх тогтоолд заасан учраас шүүх, прокурорын хувьд энэ хүний хохирлыг барагдуулахаар тусгайлан арга хэмжээ авна гэсэн хууль зүйн ойлголт байхгүй. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Г.Ө-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогч Ц.Ц, шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Ө нь үргэлжилсэн үйлдлээр “Төрийн орон сууцны корпараци”, “Нийслэлийн орон сууцны корпараци”-ийн хөтөлбөрт хамруулж “түрээсээ төлөөд өмчлөх эрхтэй орон сууцтай болгож өгнө” хэмээн иргэн О.У-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 7.000.000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 25-наас 28-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5076561348 тоот дансаар,

“Төрийн орон сууцны корпараци”, “Нийслэлийн орон сууцны корпараци”-ийн хөтөлбөрт хамруулж “түрээсээ төлөөд өмчлөх эрхтэй орон сууцтай болгож өгнө” хэмээн иргэн М.С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 5.000.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 14-нөөс 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5076561348 тоот дансаар,

“Нийслэлийн орон сууцны корпараци”-ийн хөтөлбөрт хамруулж урьдчилгаа бага, хямд үнэтэй байранд оруулж өгнө, орон сууцтай болгож өгнө” хэмээн иргэн Г.Л-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 10.660.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 10-наас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хороонд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5076561348 тоот дансаар,

“Хямд үнэтэй, нөхцөл сайтай орон сууцанд зуулчилж оруулна, цагаан сараас өмнө оруулж өгнө” хэмээн иргэн М.Н-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 11.160.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ноос 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5076561348 тоот дансаар,

“Түрээсийн байранд хамруулж өгнө” хэмээн иргэн М.В-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 10.000.000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 23-наас 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5076561348 тоот дансаар,

“Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамруулж өгнө” хэмээн иргэн Ц.Ц-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 12 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 31.000.000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 30-наас 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Х.Н эзэмшлийн Хаан банкны 5429565662 тоот дансаар,

“Төрийн орон сууцны корпараци”-ийн хөтөлбөрт хамруулж хөнгөлттэй нөхцлөөр байранд оруулж өгнө, газар зарна” хэмээн иргэн Н.М-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 6.060.000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 23-наас 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5076561348 тоот дансаар,

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гачуурт, Шар хоолойн ам гэх газарт газар зарна” хэмээн иргэн Б.Х-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 1.120.000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 05-наас 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5076561348 тоот дансаар,

Гачууртад байрлалтай газар зарна, 1000 залуучуудыг байртай болгох төсөлд квот авч өгнө” хэмээн иргэн Э.Х-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 6.500.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 10-наас 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5076561348 тоот дансаар тус тус шилжүүлэн авч залилан, бусдад нийт 88.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 17, 41, 117/,

хохирогч О.У, М.В, Ц.Ц, Н.М нарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1 хх 18, 246, 2 хх 39-40, 178/,

Эрүүгийн хэргийн нэгтгэх тухай прокурорын тогтоолууд  /1 хх 60-61, 194-195, 240-241, 2 хх 24-25, 167-168/,

хохирогч О.У-гийн “...2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр танилаараа дамжуулан Г овогтой Ө гэх хүнтэй танилцсан. Энэ хүн “Төрийн орон сууцны корпораци”, “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн хөтөлбөрийн хэмжээнд түрээсээ төлөөд өмчлөх эрхтэй байрууд байгаа, эдгээр орон сууцууд нь нийслэлийн 9 дүүрэгт байршиж байгаа бөгөөд өөрөө сонгож болно, урьдчилгаа 5.000.000 төгрөг, барьцаанд 2.000.000 төгрөг нийт 7.000.000 төгрөг шаардлагатай” гэж хэлсэн. Үүний дагуу би 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5034429105 дугаарын данснаас Г.Ө-ын өөрийнх нь эзэмшлийн Хаан банк дахь 5076561348 дугаарын данс руу 5.000.000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 14а-8 тоотоос шилжүүлж өгсөн. Түүний хэлснээр “2021 оны 12 дугаар сар гэхэд байрандаа орчихсон байх болно” гэсэн боловч, үүнээс хойш дараа 7 хоног удахгүй бүтлээ” гэхээр өдийг хүрсэн. ...Г.Ө нь ямар нэгэн баримт бичиг үзүүлсэн зүйл байхгүй, өөрт нь таньдаг хүн байдаг 100 хувь баталгаатай гэж хэлсэн. ...” /1 хх 28, 32/,

хохирогч М.С-гийн “...2021 оны 5 дугаар сард танилаараа дамжуулан Ганболд овогтой Ө гэх хүнтэй танилцсан. Энэ хүн “Төрийн орон сууцны корпораци”, Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн байранд түрээсээ төлөөд өмчлөх эрхтэй байртай болох боломжтой гэж уулзаж хэлсэн юм. Нэг удаа уулзсан бөгөөд 5.000.000 төгрөг шаардлагатай гэж хэлсэн бөгөөд 4.000.000 төгрөгийг нь орон сууцны урьдчилгаа гэж хэлсэн, харин 1.000.000 төгрөг нь орон сууцанд орсны дараа эд зүйлс эвдэлж хэмхэлбэл барьцаа болгож авч байгаа гэсэн бөгөөд өмчлөлдөө авсны дараа буцаагаад өгчихнө гэж хэлсэн юм. Тэгээд би 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөгийг би 5300604030 дугаарын данснаас Г.Ө-ын 5076561348 дугаарын дансанд шилжүүлсэн. 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг 5024589922 дугаарын данснаас 5076561348 дугаарын дансанд шилжүүлж, нийт 5.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Ө амалснаараа мөнгө шилжүүлж өгсний дараагаар 2021 оны 7 дугаар сард орон сууцанд оруулчихна гэж байсан. Тэр цагаас хойш шалтаг хэлж хойшлуулж байгаа бөгөөд Г.Ө-тай 95655364 дугаарын утсаар холбогдоход “ойрын хугацаанд бүтээнэ, 7 хоногийн дараа бүтээнэ” гэж хэлсээр өдийг хүрсэн бөгөөд мөнгөө буцааж авъя гэхээр мөнгийг чинь удахгүй буцааж өгнө, би бас хүнд өгөөд залилуулчихсан” гэж байсан. ...” /1 хх 72/,

хохирогч Г.Л-ийн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эхнэрийн хамт хамаатны эгч Э.Уянгатай очиж уулзахад “надтай урьд өмнө хамт ажиллаж байсан эгч Ө нь хямд үнэтэй, урьдчилгаа багатай боломжийн байранд хүмүүс оруулж байна, эгч нь урьдчилгаа мөнгө төгрөг өгчихлөө миний дүү боломжтой байгаа бол энэ хүнтэй уулзаад үзэхгүй юу” гэсэн, тэгэхээр нь би “за” гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эгчийг мөнгөө шилжүүлчихсэн гэхээр нь би цаад хүнийг нягталж үзэлгүйгээр итгээд Г.Ө-ын 5076561348 данс руу 3.160.000 төгрөг шилжүүлчихээд би Өын 95655364 дугаар руу залгаад “Уянгын дүү байна урьдчилгаа мөнгөө шилжүүлчихлээ” гэж хэлсэн чинь “өө за өнөө маргаашгүй оруулна” гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Цамбагаравын автобусны буудлын хойно байдаг тахианы газарт Өтай байранд орно гэсэн 10 гаран хүний хамт уулзсан. Тэгсэн Ө нь байр хөлслөх гэрээг зарим нэгэнтэй нь хийсэн, зарим хүмүүс нь яагаад хийгээгүй гэхээр ийм гэрээ хийхгүй гэж хэлсэн, тэгсэн Ө нь цаад газар эх гэрээгээ өгөхгүй байна байранд оруулах хүн мөнгөө гүйцээж өгөөгүй гээд байсан. Тэгээд Ө нь “эх гэрээгээ аваад ирье” гэж хэлээд явсан. Тэгээд би тухайн өдөр мөнгөө гүйцэд өгчихье гэж бодоод гадуур явж байгаад Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийнхөө 5031744914 тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр эхлээд 6.000.000 төгрөг ...нийт 10.660.000 төгрөг шилжүүлсэн. Би тэрнээс хойш нэг найздаа байранд орох гэж байгаа талаараа хэлсэн. Тэгээд тэр найз минь бас уг эмэгтэйд мөнгө өгсөн. Тэгээд Ө нь өнөө маргаашгүй оруулна гээд яваад байдаг байсан тэгж байтал цагаан сар болоод хэсэг чимээгүй байж байгаад цагаан сарын дараа Ө руу яриад “юу болж байна, цагаан сараас өмнө гэсэн цагаан сар өнгөрчихлөө” гэж хэлсэн чинь “бүтэх гэж байна, болох гэж байна” гэж худлаа хэлээд яваад байсан. Тэгээд Ө нь 3 дугаар сарын 01-ний өдөр гэхэд байранд оруулчихна болгоно, бүтээнэ гэсэн. Тэгэхээр нь би Өаас “яг хаана ямар байранд оруулах гэж байгаа тэр баримт материалаа үзүүлээ тэгэхгүй бол итгэх арга алга эсвэл та мөнгө буцааж өг” гэсэн чинь “заа мөнгийг чинь буцааж өгье, тэгэхдээ хугацаа орно цаад газраасаа мөнгөө 2022 оны 3 дугаар сарын 12-ны дотор буцааж авч өгнө” гэсэн тэгэхээр нь “та миний мөнгийг хаашаа хэнд өгсөн юм” гэсэн чинь “байр захиалсан газартаа та нарын мөнгийг шууд нэг төгрөг ч голоос нь авалгүйгээр бүгдийг нь шилжүүлсэн” гэж хэлсэн. Тэгээд хэлсэн хугацаа нь болоод мөнгөө нэхсэн чинь утсаа унтраагаад, нэг бол худлаа яриад байдаг байсан. Тэгээд би цаад газар гэж ямар нэртэй ямар компани байгаа гэж асуусан чинь огт хэлдэггүй байсан. Тэгээд мөнгөө авъя гээд нэхсэн чинь “эгчээсээ аваад өгчихье” гэж худлаа хэлээд алга болоод тэгээд би найз Нтай хамт хайж явж байгаад олж уулзаад “мөнгөө авъя” гэсэн чинь “надад ямар ч мөнгө байхгүй, мөнгө орж ирэхгүй байна” гэсэн. Тэгснээ 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр над руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа машинаа зараад 500.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Ө нь худлаа хий хоосон зүйлийг болох бүтэх мэтээр надад итгэл төрүүлэн надаас мөнгө залилж авсан байх тул цагдаад хандаж байна. ...Би 10.660.000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр өөрийнхөө хаан банкны 5031744914 тоот данснаасаа Г.Ө-ын 5076561348 тоот данс руу шилжүүлсэн. ...Нисэхийн Буянт-Ухаа хоёрт оруулж өгнө гэж хэлсэн. 10.000.000 төгрөгийн урьдчилгаа өгөөд дуртай байрандаа сонголтоо хийгээд орж болно гэсэн. ...” /1 хх 158-160/,

хохирогч М.Н-гийн “...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр найз Л залгаад “хямд үнэтэй, урьдчилгаа багатай байранд орохоор захиалга өгчихлөө, чи өгөх үү” гэж ярихаар нь “за” гээд уг байранд оруулж өгнө гэсэн гэх ...........-ын Ө гэх эмэгтэйгийн 95655364 гэсэн дугаарын утсанд холбогдоод тодруулахад, “хямд үнэтэй, нөхцөл сайтай орон сууцанд зуучилж ойрын хугацаанд буюу цагаан сараас өмнө оруулж өгнө” гэсэн. Тэгэхээр нь би “ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ” гэсэн чинь “И Монголиагаас иргэний үнэмлэхнийхээ хуулгыг явуулчих” гэсэн тэгснээ “за за чи зүгээр регистрийн дугаараа явуулчих” тэгээд байранд ороход шаардлагатай 11.600.000 төгрөг шилжүүлээрэй гээд өөрийнхөө Г.Ө 5076561348 тоот данс явуулсан. Тэгээд би тухайн өдрөө 10.000.000 төгрөгийг “tulbur uridchilgaa” гэсэн утгаар шилжүүлсэн, тэгсэн Г.Ө над руу залгаад тэмдэгтийн хураамж “160.000 төгрөг шилжүүлээрэй” гэхээр нь би за гээд уг данс руу “temdegtiin huraamj” гэсэн утгаар бичиж шилжүүлсэн. Тэгээд холбоогүй байж байгаад Ө нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр над руу залгаж “үлдэгдэл мөнгөө хий” гэхээр нь би Г.Ө-ын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Г.Ө-д Баянзүрх дүүрэгт байранд орно гэдгээ хэлсэн чинь “асуудалгүй” гэж хэлсэн. Тэгээд цагаан сар болоод хэд хоног хүлээж байгаад 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Г.Ө-д “байрандаа хэзээ орох вэ, бүрдүүлсэн баримт материалаа үзүүл” гэж шаардлага тавьж эхлэхэд “удахгүй оруулнаа, түр хүлээж бай, жаахан хугацаа өгчих” гэсэн. Тэгэхээр нь би хэд хоног хүлээж байгаад ахин холбогдоод “мөнгөө буцааж авъя” гэсэн чинь “чиний мөнгийг цааш нь өгөөд захиалгын гэрээ хийгдчихсэн байгаа тэгэхээр шууд аваад өгөх боломж байхгүй 3 дугаар сарын 12, 13-ны өдрийг хүртэл хүлээж бай” гэж хэлсэн. Тэгээд 3 дугаар сарын 13-ны өдөр болоод “мөнгөө авъя” гэсэн чинь мөнгө чинь буцаж орж ирээгүй байна гэсэн. Тэгэхээр нь “уулзъя” гээд ярихаар уулзахгүй зугтаагаад, залгахаар утсаа авахаа больсон. ...Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хархорин зах дээр байхдаа шилжүүлсэн. ...Би 11.160.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр өөрийнхөө Голомт банкны 1705110106 тоот данснаасаа Г.Ө-ын 5076561348 тоот данс руу шилжүүлсэн. ...Г.Ө нь өөрийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ зарж тэрнээсээ надад 2.300.000 төгрөгийг барагдуулсан. ...үлдэгдэл 8.860.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /1 хх 214- 216/,

хохирогч М.В-гийн “...Би 2021 оны 9 дүгээр сард Ө гэх эмэгтэйг мэддэг болсон. Манай найзын хуурай эгч нь байгаа юм. Ө намайг “түрээсийн байранд төрийн албан хаагч нарыг оруулж өгдөг юм, байранд орохын тулд хувийн хэргээ цуглуулаад өгчих, тэгээд байрны урьдчилгаа болох 5.000.000 төгрөг өгөөд, дараа нь 3.160.000 төгрөг дансанд байршуулна” гэж хэлсэн. Би тухайн үед түрээсийн байранд хамрагдах гэж материалаа бүрдүүлээд Ө гэх эмэгтэйд өгсөн. 2021 оны 12 дугаар сард намайг түрээсийн байранд оруулж өгнө гэж хэлсэн. Тэгээд 10 дугаар хороолол Голден парк хотхонд байхдаа Хаан банкны Г.Ө эзэмшигчтэй 5076561348 дугаарын данс руу 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 6.000.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөгийг тус тус “Bair uridchilgaa” гэсэн утгатай шилжүүлж, нийт 10.000.000 төгрөгийн хохирол учирсан. Түүнээс хойш байрандаа ч орж чадаагүй, “мөнгөө авъя” гэхээр “одоо удахгүй шилжүүлнэ” гэж хэлсээр байгаад өдийг хүрлээ. Ө тухайн үед Монголын залуучуудын холбооны нарийн бичгийн дарга хийж байсан. Мөн түрээсийн байранд ээжийгээ оруулж өгсөн гэж хэлж байсан. ...Надад байрны сонголт байгаа гэж хэлсэн. Надад Голден паркын хажуу талд байрлах улаан тоосгон 12 давхар байранд оруулж өгнө гэж хэлж байсан. ...Зарим айл өрх нь төлөлтөө хийж чадахгүй болохоор байрнаасаа гарах болж байгаа юм байна лээ, тэгээд нэг айлынх нь оронд оруулж өгнө гэж байсан юм. ...Би Өын данс руу шилжүүлсэн 10.000.000 төгрөгөө буцааж авмаар байна...” /1 хх 250/,

хохирогч Ц.Ц-ын “...2020 оны Улсын их хурлын сонгуулиар манай найз нэр дэвшсэн учир би ажилд явсан юм. Энэ үеэр Ө гэх эмэгтэйтэй хамт ажилласан, тэр үед манай найзын туслах хийж явсан байх, нийт 20 хоног хамт ажилласан. Ажиллаж байхдаа манай ах зээл гаргадаг гэж яриад байсан, би тэрийг огт тоогоогүй юм. Улмаар сонгууль дуусаад над руу Ө 4-5 удаа залгасан “бэлэн зээл байна, чи зээл авахгүй юм уу” гэсэн улмаар би “зээл авахгүй, надад тийм мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгвэл хүнээс мөнгө зээлээд авчихаач гэсэн, улмаар би хүүтэй мөнгө зээлдэг хүнээс 20.000.000 төгрөг зээлсэн юм. Сүүлд намайг дуудсан тэгээд би очсон юм. Тэгээд ахтай нь уулзах байх гэтэл манай ах хүнтэй уулздаагүй юм. Надаар дамжуулаад мөнгөө өг гэсэн. Би эхлээд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 7.000.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 3.000.000 төгрөг нийт 31.000.000 төгрөг өгсөн. Улмаар ямар учиртай зээл вэ гэж асуухад “манай ахын найз Солонгос зээл гаргачихсан, тэгээд буцаад явчихсан, зээлээ авахгүй гэсэн чи авчих” гэж байсан...” би 100.000.000 төгрөгийн авна үлдсэнийг нь чи авчих” гэж байсан. нийт 250.000.000 төгрөгийн зээл гарсан гэж ярьж байсан, сүүлдээ 500.000.000 төгрөгийн зээл гэж ярьж байсан. ...анх ярихдаа л зээл гарсан нэр шилжүүлж аваад боллоо, нэр шилжүүлэхийн тулд хүмүүст мөнгө өгдөг тэр мөнгийг нь өгчих гэж байсан юм...” /2 хх 46-47, 49-50/,

хохирогч Н.М-ын “...Би 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэл “М интернэшнл” компанид борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа тус компанид борлуулалтын менежерээр ажиллаж байсан Ө гэх хүн “Төрийн орон сууцны корпрацид байранд орох уу” гэж асуухаар би “тэгье” гэж хэлээд 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр урьдчилгаа 3.000.000 төгрөг 5076561348 тоот дансанд шилжүүлэн өгсөн. Мөн “Гачууртын шар хоолойн аманд 0.7 га газар авах уу” гэж асуухаар нь би “тэгье” гэж хэлээд 560.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нийт 3.560.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэрнээс хойш 4 удаагийн үйлдлээр 2.500.000 төгрөг шилжүүлэн өгсөн. ...2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өөр данснаас 450.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өөр данснаас 500.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өөр данснаас 550.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 3.560.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн “Содон” хороолол дотор байдаг Хаан банкны АТМ-ээс манай эхнэр Х.Б шилжүүлсэн. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг манай аав П.Нэргүй интернэт банк ашиглаж шилжүүлсэн. ...2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 450.000, 500.000 төгрөгийг манай ээж Аптанцэцэг Дархан-Уул аймагт байхдаа АТМ-ээс шилжүүлсэн. 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн 550.000 төгрөгийг манай эхнэр Х.Баярцэцэг интернэт банк ашиглан шилжүүлсэн. ...” /2 хх 186-187/,

хохирогч Б.Х-гийн “...Би 2021 онд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оранж” төвийн 4 дүгээр давхарт Олон улсын эрүүл мэндийн “Эм интерншнл” ХХК-д менежерийн ажил эрхэлдэг байсан. Тэгээд 2021 оны 3 дугаар сард тус байрны 4 дүгээр давхарт 405 тоот өрөөнд захирлууд газар авах талаар ярьж байсан. Тэгэхээр нь би сонирхоод хаана байгаа газар талаар асуухад, “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гачууртын шар хоолойн ам гэх газар” гэж хэлсэн. Тэгээд би Ганбаатар захирлаас энэ газрыг хэн зарж байгаа талаар асуухад, Ө гэх эмэгтэй зарж байгаа гэж надад хэлсэн. ...тэгээд 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Ө гэх хүний Хаан банкны 5076561348 тоот дугаарын дансанд урьдчилгаа гэж 560.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би ахиж нэг газар авъя гээд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр мөн Ө гэх хүний 5076561348 тоот дансанд урьдчилгаа гэж 560.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд над руу “үлдсэн мөнгөө шилжүүл, чи ганцаараа мөнгөө өгөөгүй үлдчихлээ” гэх мэтээр байнга залгадаг байсан. Мөн 6%-ийн төрийн орон сууцны зээлэнд хамрагдах хүн байвал “олж өг” гээд байнга залгадаг байсан. ...би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхэд явж байхдаа Ө гэх хүний Хаан банкны 5076561348 тоот дансанд 1.120.000 төгрөг шилжүүлсэн. ...” /3 хх 32-33/,

хохирогч Э.Х-гийн “...Би Олон улсын хөрөнгө оруулалттай “Эм интерншнл” ХХК-д менежерийн ажилтай юм. ...Тухайн үед Өнөрөө гэх эмэгтэй манайд менежер хийдэг байсан. Тэгээд бид хоёр нэг байгууллагад ажилладаг учраас дотно байдаг байсан. Тэгээд анх 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр буюу битүүний өдөр Өнөрөө эгч над руу орой 20 цагийн орчимд өөрийнхөө ашигладаг 95655364 гэх дугаараасаа миний ашигладаг 94921000 дугаарын утас руу залгаад “Газар авах уу, Гачууртад байрлах агаар сайтай 0.7 га газар байна” гэж асуухаар нь би нөхөртэйгөө зөвшилцөж зөвшөөрөөд урьдчилгаа мөнгө болох 500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5063555329 дугаарын данснаас Өнөрөө эгчийн данс руу шилжүүлсэн юм. Тэгээд нэг сар орчмын дараа ажил дээрээ байж байхад Өнөрөө эгч надад хандан “1000 залуучуудыг байртай болгох төсөл гарсан байна, байранд орох уу, би чамайг байранд оруулаад өгье, би оочергүй квот /эрхийн бичиг/ авч өгч чадна, 3.000.000 төгрөг надад өгөх юм бол би оочергүй байрны бүртгэлийн программд чамайг оруулаад өгье” гэхэд нь би мөн нөхөртэйгөө ярилцаж байгаад зөвшөөрөөд урьдын адил өөрийнхөө данснаас Өнөрөө эгчийн данс руу шилжүүлсэн. Тэгээд ахиад 1 сар орчмын дараа буюу 4 дүгээр сард “гачууртад газар захиалсны үлдсэн төлбөр шилжүүлээрэй, газрын гэрчилгээ гарчихсан шүү” гэхэд нь би үлдэгдэл төлбөр 1.500.000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн юм. ...” /3 хх 99/,

гэрч Х.Б-гийн “...550.000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр манай том хүү болох М.Тэмүүлэлийн данснаас аваад өөрийн Хаан банкны 5677084009 гэх данс руу хийгээд Өын 5076561348 гэх данс руу Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, тахилтын 1 дүгээр буудлын 301 тоотод өөрийн ээж Хосбаярынд байхдаа өөрийн утсаар Хаан банкны интернэт банк ашиглаад шилжүүлсэн. ...” /2 хх 190/,

гэрч Т.О-ийн “...Манай найз Э-т Баянзүрх дүүргийн шар хоолой гэх газарт зуслангийн 10 айлын газар байсан юм. Намайг зараад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би зарж өгөх санаатай л Өаас асуусан юм. Тэгтэл Ө надад нэг айлын газрыг 3.500.000 төгрөгөөр зарж өгье гэж тохироод 2021 оны хавраас эхлээд намар хүртэл гэж санаж байна. Миний данс руу бага багаар 31.000.000 орчим төгрөг хийсэн. Тэгээд л тэр 10 хүн газраа авсан. ... 15.000.000 төгрөг орж ирэхээр нь 4 айлынхан газрыг л зарсан. ...мөнгө нь орж ирэхгүй байхаар нь би нөгөө газар үзсэн хүмүүс рүү залгаад “мөнгөө өгөөч ээ” гэж хэлэхэд тухайн хүмүүс нь “би Өд мөнгөө өгчихсөн шүү дээ” гэж хэлсэн. ...би мөнгөгүй болсон үедээ Өаас мөнгө зээлсэн, буцааж өгсөн хоорондын гүйлгээнүүд байгаа. ...” /2 хх 246-247, 3 хх 101/,

гэрч Б.Э-ын “...Миний хувьд газрын төлбөр нийт 31.000.000 төгрөгийг найз О-ээс авч дууссан. ...би О-д хариуцуулж өгсөн, би бол мөнгөө авсан учраас миний хувьд наймаа дууссан. ...” /2 хх 249-250/ гэсэн мэдүүлгүүд,

Г.Ө-ын Хаан банкны 5076561348 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 35-48, 79-92, 2 хх 194-234, 3 хх 43-45, 119-139/,

А.Б-ын Хаан банкны 5024589992, 5300604030 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 73-74/,

Г.Л-ийн Хаан банкны 5031744914 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 73-74/,

М.Н-гийн Голомт банкны 1705110106 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 207-208/,

М.В-гийн Хаан банкны 5034839621 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 10-12/,

Ц.Ц-ын Хаан банкны 5027361438 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 60-61/,

2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Ц.Ц-ын Хаан банкны 5027361438 тоот дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хх 57-58/,

Х.Н-ийн Хаан банкны 5429565662 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 88-104/,

Х Б-гийн Хаан банкны 5677084009 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 179, 183/,

П.Н-гийн Хаан банкны 5925300984 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 180/,

Б.А-гийн Хаан банкны 5925319612 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 181-182/,

Б.Х-гийн Хаан банкны 5034424469 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3 хх 46-47/,

хохирогч Б.Х-гийн “Unuruu Uunuu” гэх фэйсбүүк хэрэглэгчтэй харилцсан фэйсбүүк зурвасын хуулбар /3 хх 48-68/,

“Төрийн орон сууц корпораци” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/825 дугаар албан бичиг /1 хх 50/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Ө-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ө-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ө-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Хохирогч Ц.Ц “...Г.Ө нь 16.530.000 төгрөг буцааж өгсөн ба одоо 14.470.000 төгрөг төлөөгүй. ...Г.Ө гэх зальтай этгээдэд гомдолтой байгаа тул хуулийн дагуу арга хэмжээ авч, хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-аас хохирогч Ц.Ц-д 14.470.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул хохирогчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Г.Ө “...Миний бие 88.500.000 төгрөгийн хохирлоос 28.330.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нарт хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна, мөн эрүүл мэндийн байдал, ар гэр, үр хүүхдүүдийг маань харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ.

Тодруулбал, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хэдий ч гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан хохирлын дийлэнх хэсгийг төлөөгүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч Г.Ө-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг шүүхийн хэлэлцүүлэгт “...Г.Ө-д холбогдох хэргийг Нийслэл дэх дүүргүүдийн Цагдаагийн хэлтэст мөрдөх ажиллагаа явуулж байгаа эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгуулахаар хуульд заасан үндэслэлээр 60 хүртэлх хугацаагаар хойшлуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлоосоо татгалзсан тул тус гомдолд давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.  

Иймд хохирогч Ц.Ц, шүүгдэгч Г.Ө нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Г.Ө-ын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс хойш нийт 58 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Ц, шүүгдэгч Г.Ө нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-ын цагдан хоригдсон 58 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                               М.АЛДАР

                         ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР