Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 303/ШШ2025/00022

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би,

Нэхэмжлэгч: , *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  оршин суух,  регистрийн дугаартай, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн 3,285,561.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч  *******-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******* 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг нэмэлтээр, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ******* дугаартай 3,001,117.81 төгрөгийн зээлийн гэрээ, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ******* дугаартай 3,501,117.81 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Иймд зээлийн гэрээний үүрэгт 3,285,561.19 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: М.******* холбогдох хэрэгт манай байгууллагын зүгээс давхардуулан өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******,  хариуцагч М.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 3,285,561.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч *******, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101 дугаартай албан бичгээр өөрийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр *******ийг томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,518.99 төгрөгийн тал хувь болох 33,759.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 33,759.4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.******* холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 3,285,561.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч *******-ийн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,518.99 төгрөгийн тал хувь болох 33,759.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 33,759.4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ             Г.БАТЗАЯА