Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2025/00031

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатар дүүргийн  талбай 5, Голомт банкны төв байранд байрлах Голомт банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Хөвсгөл аймгийн .......... сумын ........... дугаар багийн ........... дугаар гудамжны ............ тоотод оршин суух, С  Б-ын  Б  (..............)-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 12,335,609.29 (арван хоёр сая гурван зуун гучин таван мянга зургаан зуун есөн төгрөг хорин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч202оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Голомт банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Х  овогтой Б  /................./ нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас ЗГ4905134005 тоот зээл болон барьцааны гэрээ /тэтгэврийн зээл/ байгуулж 13,100,000.00 (арван гурван сая нэг зуун мянган ) төгрөгийн зээлийг жилийн 15.6 (арван тав арваны зургаа) хувийн хүүтэй, 24 (хорин дөрвөн) сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Х.Б  нь ЗГ4905134005 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 102 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,335,609.29 (арван хоёр сая гурван зуун наян гучин таван мянга зургаан зуун есөн төгрөг хорин есөн мөнгө) төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Голомт банканд олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч  Голомт банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Х  овогтой Б , Б  овогтой Б  нар нь 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр тэтгэврийг зээлийг 24 сарын хугацаатай авсан. Х.Б  нь 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр нас барсан тул үндсэн зээлдэгч Х.Б аас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б  Б  нь 1987 онд төрсөн. Эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Миний аав Б  нь Голомт банканд тэтгэврийн зээл авч миний бие хамтрангаар гарын үсэг зурсан. Гэвч удалгүй аав минь уушгины хорт хавдраар өвдөж олон төрлийн эмчилгээ сувилгаанд яваад ч нэмэргүй нас барсан. Энэ хугацаанд зардал, мөнгө, өр ширэнд нэлээдгүй орсон ч энэхүү өр зээлээ цэгцлээд цэгцлэхэд жаахан хугацаа хэрэгтэй байгаа ч Голомт банкны зээлийг төлж банкийг ямар ч байсан хохиролгүй болгож өгнө. Би Голомт банкны нэхэмжилсэн 12,335,609.29 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нь хариуцагч  Х.Б, Б.Б  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,335,609.29 (арван хоёр сая гурван зуун гучин таван мянга зургаан зуун есөн төгрөг хорин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Б-ын  нас барсны гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэгч  Голомт банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нь хариуцагч Х.Б аас татгалзах тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлжээ.

Үүнийг нэхэмжлэгч нь хариуцагч Х.Б аас татгалзсан гэж үзнэ.

Нөгөө талаар хариуцагч Б.Б  нь ...Голомт банкны нэхэмжилсэн 12,335,609.29 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн, хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй  байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иймээс нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212,320 (хоёр зуун арван хоёр мянга гурван зуун хорь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Б.Б өөс 106,160 (нэг зуун мянга нэг зуун жар) төгрөгийг, улсын орлогоос 106,160 (нэг зуун мянга нэг зуун жар) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Б , Б.Б  нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 12,335,609.29 (арван хоёр сая гурван зуун гучин таван мянга зургаан зуун есөн төгрөг хорин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Х.Б-ыг нас барсан шалтгаанаар тус хэрэгт хариуцагчаар оролцуулахаас татгалзаж, хариуцагч Б.Б-өөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,335,609.29 (арван хоёр сая гурван зуун гучин таван мянга зургаан зуун есөн төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Б  төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,320 (хоёр зуун арван хоёр мянга гурван зуун хорь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-өөс106,160 (нэг зуун мянга нэг зуун жар) төгрөгийг, улсын орлогоос 106,160 (нэг зуун мянга нэг зуун жар) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Г.ДАВААХҮҮ