| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00995/И |
| Дугаар | 303/ШШ2025/00023 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 303/ШШ2025/00023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: оршин суух, регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.*******, гуравдагч этгээд ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.******* нь *******тэй 2005 оноос 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Д.******* нь *******тэй 2005 онд гэр бүл болж 2006 оны 08 дугаар сарын 26-ны өдөр том хүү *******, 2011 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ******* төрсөн. Миний бие энэ жил тэтгэвэрт орох болсон тул малын А данс миний нөхөр болох ******* нэр дээр тоо гарч байгаа. Иймд *******тэй 2005 оноос 2024 оны 11 сарын 05-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхүүдийн хуулбарууд, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 81 дүгээр тодорхойлолт, гэрлэсний гэрчилгээний хуулбар, малын А дансны хуулбарууд, малчин мэргэжлйн үнэмлэхийн хуулбарууд, фото зураг, үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаанууд, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020, 2021, 2022, 2023, 2024 оны тооллогын баримтууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Д.******* нь *******тэй 2005 оноос 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.
4. Хүсэлт гаргагч Д.******* нь Баянхонгор аймгийн Баацагаан суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.
5. Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6. Учир нь: Хүсэлт гаргагч Д.******* нь *******тэй 2005 оноос эхлэн гэр бүл болж хамтран амьдарч байх хугацаанд 2006 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүү *******, 2011 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүү ******* нар тус тус төрж аав эр овоглосон, 2005-2024 оны хооронд өрхийн тэргүүн нэр дээр малаа тоолуулж байсан, тус баримтны малчдын мэдээлэл хэсэгт *******, Д.даваапалам нараар бүртгүүлж байсан болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 81 дүгээр тодорхойлолт, малын А дансны хуулбарууд, малчин мэргэжлйн үнэмлэхийн хуулбарууд, фото зураг, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020, 2021, 2022, 2023, 2024 оны тооллогын баримтууд зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.
7. Хүсэлт гаргагч Д.*******, гуравдагч этгээд ******* нарыг үр хүүхэд төрүүлэн өсгөж, мал маллан хамтран амьдарч байсан болох нь дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Д.*******, гуравдагч этгээд ******* нарыг хамтын амьдралтай байжээ шүүх дүгнэв.
8. Иймд хүсэлт гаргагч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *******тэй 2005 оноос 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
8. Хүсэлт гаргагч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* овогт ******* *******, овогт нарыг 2005 оноос 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА