| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2025/00020/И |
| Дугаар | 303/ШШ2025/00024 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 303/ШШ2025/00024
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: оршин байрлах,*******, //,
Хариуцагч: оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 25,978,979 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч*******-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.******* нь*******-тай 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1700102032 тоот дугаартай Зээлийн гэрээ байгуулан 27,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай 365 хоногт 18 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.
Иймд зээл 25,200,000 төгрөг, хүү 769,793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,186 төгрөг, нийт 25,978,979 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: 1. Хариуцагч Д.******* нь зээл 25,200,000 төгрөг, хүү 769,793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,186 төгрөг, нийт 25,978,979 төгрөгөөс 2,164,915 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 04 сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус тус нэхэмжлэгч*******-д төлнө.
2. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж, шүүгчийн захирамжаар баталгаажуулахыг талууд харилцан хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурав.
3. Зохигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 25,978,979 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч*******, хариуцагч Д.******* нар нь эвлэрлийн гэрээ байгуулан хариуцагч Д.******* нь зээл 25,200,000 төгрөг, хүү 769,793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,186 төгрөг, нийт 25,978,979 төгрөгөөс 2,164,915 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 04 сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус тус нэхэмжлэгч*******-д нь төлөхөөр тохиролцсон нь зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 143,950 төгрөг, хариуцагч Д.*******аас 143,950 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.******* нь зээл 25,200,000 төгрөг, хүү 769,793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,186 төгрөг, нийт 25,978,979 төгрөгөөс 2,164,915 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 04 сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2,164,915 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус тус нэхэмжлэгч*******-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 143,950 төгрөг, хариуцагч Д.*******аас 143,950 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.