| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00330/И |
| Дугаар | 315/ШШ2025/00018 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 315/ШШ2025/00018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн Баруун-Урт сумын ..-р баг, .... гэх газар нутаглах, ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн Баруун-Урт сумын ...-р баг, .... нутаглах, *******, ******* нарт холбогдох
түрээсийн төлбөрт 8,400,000 төгрөг, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 1,972,900 төгрөг нийт 10,372,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******
Хариуцагч: *******, *******
Хариуцагчийн өмгөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан түрээсийн төлбөрт 8,400,000 төгрөг, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 1,972,900 төгрөг нийт 10,372,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын 500,000 төгрөгийг хангаж, 9,872,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
3.1. Хариуцагч нар нь манай өвөлжөөний орон сууцны байшин, гэр ахуйн хэрэгсэл, машины грааш, малын хашаа, саравч пүнз, гүний худаг, мотор бүхий өвөлжөөг бүхэлд нь 2023 оны 11 сараас 2024 оны 4 сарын 15 хүртэл 6 сар ашигласны түрээсийн төлбөрт сар бүр 1,400,000 төгрөгөөр тооцож нийт 8,400,000 төгрөг, эд хөрөнгө түрээслэх явцдаа орон сууцны байшингийн обойг халтартуулсан тул обойг сольж, мөн хашааны мод, саравчны дээврийг цөмөлснийг засварлахдаа Жавхлант барилгын материалын дэлгүүр, Цагаан ус барилгын материалын дэлгүүрээс худалдаж авсан бараа материалын үнэ 605,900 төгрөг, хашаа саравчны дээврийг цөмөлснийг засахын тулд Ганбаяр гэдэг хүнээс дээврийн төмөр 577,000 төгрөгөөр худалдаж авсан, байшин болон дээврийн засварын ажлын хөлс 290,000 төгрөг, пийшин нураачихсан тул төмөр пийшин худалдаж авсаны 500,000 төгрөг нийт 10,372,900 төгрөгийг гаргуулна гэж,
4. Хариуцагч нар ******* бидэнтэй анхнаасаа түрээсийн гэрээ байгуулах талаар огт ярьж байгаагүй.
Өөрөө ганцаараа амьдардаг тул биднийг хань болж, хамт өвөлжихийг удаа дараа гуйж утсаар ярьж байсан. Тийм болохоор бид цаг хүндрэхээр нь 2024 оны 12-р сарын 15-нд тэдний өвөлжөөнд малаа тууж очсон. Бид аймгийн төвөөс өдөртөө оччихоод орой гэртээ ирж хоноод явж байсан. Гэтэл биднийг битгий өдөр болгон яваад бай. Эндээ бай би дүү нартайгаа гэртээ байя гээд байшингаа суллаж өгсөн. Тэр үеэр нэхэмжлэгч надаас мөнгө зээлэх хүн байна уу, хүү хадмынхаа машиныг унагачихаад, хадмууд нь хотод очоод машинаа засуулчихаад мөнгө нэхээд байна гэхээр нь, айлын өвөлжөөнд байгаа, ер нь мөнгө төгрөг нэхээгүй юм чинь эндээ аятайхан өвөлжчихвөл 1-2 сая төгрөг өгье гэж нөхөр бид 2 ярилцаж байсан болохоор охиндоо ******* эгчид чинь мөнгө хэрэгтэй байна, чи зээл аваад өгөөч гэж охиндоо хэлээд 10,000,000 төгрөгийн зээл авахуулж өгсөн. Бидний хувьд байшингаа зарна гэж ярихаар нь авдаг юмуу гэж ярьж байсан. Гэтэл ******* сумын харьяанд байдаг гэхээр нь авахгүй гэдгээ хэлсэн. Нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг айлын өвөлжөө байшинг түрээслэчихээд мөнгөө өгөхгүй, худалдан авна гэж хэлж, өвөлжчихөөд буцсан зүйл байхгүй. Хэрэв бид тэдний өвөлжөөг түрээсэлсэн, худалдан авсан бол тэдний дүү ******* 350-аад тооны бог, 13 бод малтай хүнийг өвөлжүүлэхгүй. Мөн бид анх очиход нэхэмжлэгчийн малын саравч цасанд дарагдсан байсныг бид 2, бүтэн 7 хоног цэвэрлэж, малаа оруулсан. Тэгтэл дүү *******ынх нь ирсэн чинь бидний цэвэрлэж малаа хашиж байсан пүнз саравчийг дүүдээ суллаж голын пүнзэнд малаа хаш гэсний дагуу дахин голын пүнзний цасыг 7 хоног цэвэрлэж орсон. Охиноос зээлсэн мөнгөө өгөхгүй гэсэндээ түрээс, эд хөрөнгийн хохирол гэж нэхэж байна. Бидний хувьд уг өвөлжөөнд 4 сар байсан. Эдний байшин угаасаа обойтой байгаагүй. Ханандаа гялгар ширээний бүтээлгийг шар хадаасаар хадаж тогтоосон байсан. Байшингийн дээвэр болон хашаа саравчид хохирол учруулаагүй, бидний малаа хашиж байсан пүнз нь модон дээвэртэй, пүнзний дээврийн тал нь онгорхой байсан. Блокон хашааны тухайд тэр блокоор хашаа татсан гэх газарт нь модон хашаа байсан тэрийг эвдэлж гэмтээгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Харин шавар пийшингийн тухайд галлаж чадахгүй байсан болохоор нураасан нь үнэн. 500,000 төгрөгөөр пийшин худалдан авсан гэж нэхэж байгааг нь зөвшөөрч 500,000 төгрөг төлье гэв.
5. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1 Хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэгч Н.******* ******* аймгаас баруун тийш 8 км-т Лам овооны энгэрт байрлах өвөлжөөнд нэхэмжлэгч *******, түүний дүү ******* нарын 3 айл тус өвөлжөөний хашаа саравч бусад эд зүйлийг ашиглан 2024.12.15-2024.04.15-ны хугацаанд өвөлжсөн, өвөлжөөний байшинд хариуцагч *******, ******* нар амьдарч, хажуу талын гэрт нэхэмжлэгч, дүү *******ын хамт амьдарсан байна.
Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.
5.2. Талуудын хооронд бичгээр түрээсийн гэрээ байгуулаагүй.
5.3. Талуудын хооронд харилцан тохиролцож тус өвөлжөөг дундаа хамтран эзэмшиж, ашиглаж өвөлжсөн үйл баримт тогтоогдсон ба тус өвөлжөө болон бусад дагалдах эд зүйлийг ашигласны төлбөрт хэдэн төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдохгүй байна.
6. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж ,
7. Мөн хуулийн 318.4-т “...Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу талуудын хооронд түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, талууд түрээсийн төлбөр тохиролцоогүй гэж маргаж, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн Г.*******, , нарын шүүхэд өгсөн “...******* нь *******, ******* нар өвөлжөөг худалдан авахаар болж, урьдчилгаанд 10,000,000 төгрөг өгсөн гэж ярьж байсан” гэх мэдүүлгүүд, ******* аймгийн зарын группүүдэд бичсэн өвөлжөөг зарах тухай болон цөөн малтай айлыг хань болгож буулгана гэх зар зэргээс талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.******* түрээсийн төлбөр 8,400,000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
8. Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 1,972,900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хариуцагч нар пийшингийн 500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө.
Бидний хувьд уг өвөлжөөнд 4 сар амьдрахдаа обойг муухай болгоогүй. Уг байшин обойтой байгаагүй. Ханандаа гялгар ширээний бүтээлгийг шар хадаасаар хадаж тогтоосон байсан. Байшингийн дээвэр болон хашаа саравчид хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хавтаст хэрэгт ирүүлсэн фото зургууд, зохигчийн тайлбаруудаас дүгнэхэд , өвөлжөөний байшингийн дотор талд обой байгаагүй, блокон хашаа барьсан гэх газар нь блокон хашаа байгаагүй, тус төмрөөр дээвэрлэсэн гэх саравч нь модон дээвэртэй тал нь дээвэргүй байсан болох нь зохигчийн тайлбар, фото зургаар тогтоогдож байна. (хх-26-31х)
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө”, гэж тус тус заасан.
10. Иймд хариуцагч нарын төлөхийг зөвшөөрч байгаа пийшингийн үнэ 500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн 9,872,900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 180,916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 500,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 15,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас эд хөрөнгийн хохирол 500,000 төрөгийг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн 9,872,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 180,916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 500,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 15,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА