| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2025/00025/И |
| Дугаар | 320/ШШ2025/00071 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 320/ШШ2025/00071
| 2025 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 320/ШШ2025/00071 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Б*И*Д ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: З-ын Д-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 530,000 төгрөг, зээлийн хүү 906,266.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 272,624.97 төгрөг, бусад 171,000 төгрөг, нийт 1,879,891.07 (нэг сая найман зуун далан есөн мянга найман зуун ерэн нэг) төгрөг (долоо) мөнгө гаргуулах тухай 155/2025/00025/и дугаар индекстэй, иргэний хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б*И*Д ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 1,879,891.07 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: үндсэн зээл 530,000.00 төгрөг, зээлийн хүү 906,266.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 272,624.97 төгрөг, бусад 171,000.00 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2021.12.27, гэрээ дуусгавар болох огноо: 2022.01.27. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 500.3 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2022.01.27.
Зээлдэгч З.Д- нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №1050130223090471 тоот онлайн зээлийг ББСБ-аас 1 сарын хугацаатай, 530,000.00 төгрөгийг нэг сарын 4.44 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд зээлдэгч
Э.Д- зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.
Тиймээс онлайн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 530,000.00 төгрөг, зээлийн хүүнд 906,266.10? төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 272,624.97 төгрөг, түүнчлэн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 171,000.00 төгрөг, нийт
1,879,891.07 төгрөгийг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж 45,100.00 төгрөгийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
2. Хариуцагч З.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие банк санхүүгээс авсан зээлээ бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 29 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б*И*Д ББСБ ХХК нь хариуцагч З.Д-т холбогдуулан үндсэн зээл 530,000 төгрөг, зээлийн хүү 906,266.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 272,624.97 төгрөг, бусад 171,000 төгрөг, нийт 1,879,891.07 (нэг сая найман зуун далан есөн мянга найман зуун ерэн нэг) төгрөг (долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Д- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр ...З.Д- миний бие банк санхүүгээс авсан зээлээ бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар болон зохигчийн хооронд байгуулсан 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн №01/07/01 дугаар эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,879,891.07 (нэг сая найман зуун далан есөн мянга найман зуун ерэн нэг) төгрөг (долоо) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. (хавтаст хэргийн 29-30 дахь тал)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,100 төгрөгийн тал хувь болох 22,550 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч З.Д-аас улсын тэмдэгтийн хураамж 22,550 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б*И*Д ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 530,000 төгрөг, зээлийн хүү 906,266.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 272,624.97 төгрөг, бусад 171,000 төгрөг, нийт 1,879,891.07 (нэг сая найман зуун далан есөн мянга найман зуун ерэн нэг) төгрөг (долоо) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч З.Д- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,100 төгрөгөөс 22,550 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч З.Д-аас улсын тэмдэгтийн хураамж 22,550 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Б*И*Д ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА