Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 303/ШШ2025/00026

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би,

Нэхэмжлэгч:  давхарт байрлах, регистрийн дугаартай, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: оршин суух,  дугаар регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн 1,900,082.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *******-тай ЗГ2023121504746 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж Samsung A54 маркийн гар утсыг нийт 1,438,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 24 сарын хугацаанд сар бүр 84,352 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

Хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш ******* нь хариуцагчид үүргийг байнга сануулж байсан. Нийт 1,900,082.5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад хариуцагч ******* нь нас барсан нь ар гэрээс нь шүүхэд ирүүлсэн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******, хариуцагч Ж.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 1,900,082.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр өөрийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр *******ыг томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,352 төгрөгийн тал хувь болох 22,676 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 22,676 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.******* холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,900,082.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ******* нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 22,676 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Г.БАТЗАЯА