| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2025/00027/И |
| Дугаар | 320/ШШ2025/00053 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 320/ШШ2025/00053
| 2025 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 320/ШШ2025/00053 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: T* ББСБ ХХК-ийн,
Хариуцагч Б.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 788,000 төгрөг, зээлийн хүү 141,126.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,226 төгрөг, нийт 957,352.23 (есөн зуун тавин долоон мянга гурван зуун тавин хоёр) төгрөг (хорин гурав) мөнгө гаргуулах тухай 155/2025/00027/и дугаар индекстэй, иргэний хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч T* ББСБ ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн мэргэжилтэн М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 957,352.23 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: үндсэн зээл 788,000 төгрөг, зээлийн хүү: 141,126.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,226 төгрөг, бусад 0 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024.02.07. Гэрээ дуусгавар болох огноо: 2025.01.28. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 0 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2024.02.28.
Хариуцагч Б.Д-нь 2024 оны 02 сарын 07-ны өдөр T* ББСБ ХХК-тай №ЗГ2024020708414 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "Samsung А15 маркийн гар утсыг нийт 788,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.02.07-2025.01.28 хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 77,970 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024.02.28-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдснөөс хойш T* ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцлаж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
| 1 | Үндсэн зээлийн үлдэгдэл (2024.02.07-2025.01.28 хүртэл нийт 12 сар) 12 удаагайн төлөлт дутуу | 788,000 төгрөг |
| 2 | Үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох) | 141,126.23 төгрөг |
| 3 | Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (Гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20%-иар) | 28,226 төгрөг |
| 4 | Нэхэмжлэх нийт дүн | 957,352.23 төгрөг |
Нэхэмжлэх нийт дүн 957,352.23 7 (есөн зуун тавин долоон мянга гурван зуун тавин хоёр төгрөг, хорин гурван мөнгө) төгрөг.
Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-5 дахь тал)
2. Хариуцагч Б.Д-шүүхэд гаргасан тайлбартаа: Би T* ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би А15 утас зээлээр авсан. Төлбөрөөс 2 удаа төлөлт хийсэн ба утасны ярианы төлбөрт суутгасан байна.
Одоо нэхэмжилж байгаа нийт 957,352.23 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 21 дэхь)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч T* ББСБ ХХК нь хариуцагч Б.Д-д холбогдуулан үндсэн зээл 788,000 төгрөг, зээлийн хүү 141,126.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,226 төгрөг, нийт 957,352.23 (есөн зуун тавин долоон мянга гурван зуун тавин хоёр) төгрөг (хорин гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д-нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ...Одоо нэхэмжилж байгаа нийт 957,352.23 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 957,352.23 (есөн зуун тавин долоон мянга гурван зуун тавин хоёр) төгрөг (хорин гурав) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,527 төгрөгийн тал хувь болох 13,763.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Д-гээс улсын тэмдэгтийн хураамж 13,763.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч T* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 788,000 төгрөг, зээлийн хүү 141,126.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,226 төгрөг, нийт 957,352.23 (есөн зуун тавин долоон мянга гурван зуун тавин хоёр) төгрөг (хорин гурав) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч Б.Д-хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,527 төгрөгөөс 13,763.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Д-гээс улсын тэмдэгтийн хураамж 13,763.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч T* ББСБ ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА