Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 119/ШШ2024/0039

 

                         Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би “Э” ХХК-ийн Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 693 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, “Э” ХХК-ийн эзэмшлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум ...... зүүн талд 61021016... нэгж талбарын дугаартай 1500 мкв талбайтай газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-г 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад                                           

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нар Эвлэрлийн гэрээндээ:

“Нэхэмжлэгч: “Э” ХХК, Регистрийн дугаар: 2803...., түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т

Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга, түүнийг төлөөлж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн **

Нэхэмжлэгч:

1.Аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын ...... зүүн талд 4378 м.кв газрыг өргөтгөл хийх зориулалтаар “Э” ТӨХК-д эзэмшүүлсэн газрыг 14 хоногийн дотор чөлөөлж, газар эзэмшигч “Э” ТӨХК-ийг өөрийн эзэмшлийн газрыг хашаа барьж, тусгаарлах боломжоор бүрэн хангаж өгөх;

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01204 дугаартай шийдвэрийн дагуу 4.126.841 (дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга найман зуун дөчин нэгэн төгрөг)-ийг хариуцагчид 14 хоногийн дотор төлөх;

Хариуцагч тайлбартаа:

“Э” ТӨХК-ийг өөрийн эзэмшлийн газрыг хашаа барьж, тусгаарлах боломжоор бүрэн хангаж, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01204 дугаартай шийдвэрийн дагуу 4.126.841 төгрөгийг тус тус 14 хоногийн дотор төлж бүрэн шийдвэрлэсэн тохиолдолд аймгийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаар захирамжаар “Э” ХХК-д эзэмшүүлсэн газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг харилцан тохиролцож тодорхой хугацаагаар сунгахаа илэрхийлж;

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг үндэслэн дараах зүйлийг тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

1 .Харилцан тохиролцсон нөхцөл:

Нэхэмжлэгч:

1.1. Аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын ...... зүүн талд 4378 м.кв газрыг өргөтгөл хийх зориулалтаар “Э” ТӨХК-д эзэмшүүлсэн газрыг 14 хоногийн дотор чөлөөлж, газар эзэмшигч “Э” ТӨХК-ийг өөрийн эзэмшлийн газрыг хашаа барьж, тусгаарлах боломжоор бүрэн хангаж өгөх;

1.2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01204 дугаартай шийдвэрийн дагуу 4.126.841 (дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга найман зуун дөчин нэгэн төгрөг)-ийг хариуцагчид 14 хоногийн дотор төлөх;

1.3. Нэхэмжпэгч нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан тус газрын 2023.11.10-ны өдрийн 693 тоот албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах;

Хариуцагч:

1.4. Нэхэмжлэгч 14 хоногийн дотор өөрөөс хамаарах газар чөлөөлөх болон төлбөр төлөх асуудлыг бүрэн шийдвэрлэсэн тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж өгөх

  1. Улсын тэмдэгтийн хураамж:

2.1. Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгч нь өөрөө бүрэн хариуцахаар тохиролцов.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Э” ХХК нь Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 693 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, “Э” ХХК-ийн эзэмшлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум ......зүүн талд 6102101603 нэгж талбарын дугаартай 1500 мкв талбайтай газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нар нь “Нэхэмжлэгч -Аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын ...... зүүн талд 4378 м.кв газрыг өргөтгөл хийх зориулалтаар “Э” ТӨХК- д эзэмшүүлсэн газрыг 14 хоногийн дотор чөлөөлж, газар эзэмшигч “Э” ТӨХК-ийг өөрийн эзэмшлийн газрыг хашаа барьж, тусгаарлах боломжоор бүрэн хангаж өгөх;

-Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01204 дугаартай шийдвэрийн дагуу 4.126.841 (дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга найман зуун дөчин нэгэн төгрөг)-ийг хариуцагчид 14 хоногийн дотор төлөх;

-Нэхэмжпэгч нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан тус газрын 2023.11.10-ны өдрийн 693 тоот албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах;

-Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгч нь өөрөө бүрэн хариуцахаар;

хариуцагч “Нэхэмжлэгч 14 хоногийн дотор өөрөөс хамаарах газар чөлөөлөх болон төлбөр төлөх асуудлыг бүрэн шийдвэрлэсэн тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж өгөх”-өөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж ирүүлжээ.  

  “Э” ХХК-ийн захирал В.Г нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  27, 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг эдэлж оролцуулахаар өмгөөлөгч Э.Т-т шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг,

  Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  27, 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг эдэлж оролцуулахаар хуулийн мэргэжилтэн **д шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг тус тус олгосон байна.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно заасан байдаг.

  Иймд, нэхэмжлэгч “Э” ХХК болон хариуцагч Орхон аймгийн Засаг дарга нар харилцан буулт хийж, эвлэрэн хэлэлцсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Мөн нэхэмжлэгч нь Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 693 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 /...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ....эрхтэй/, 66 дугаар зүйлийн 66.1 /Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно/ дэх хэсэгт тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах, тухайн нэхэмжлэлээсээ татгалзах нь түүний хүсэл зоригийн асуудал, өөрөөр хэлбэл хариуцагч, гуравдагч этгээд юу гэж үзэхээс үл шалтгаалдаг.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй  гэж дүгнэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК болон хариуцагч Орхон аймгийн Засаг дарга нарын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-г баталж, 119/2024/00023/3 дугаар индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК-ийн  Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 693 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  50 дугаар зүйлийн 50.5, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 4. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

       ШҮҮГЧ                             Д.САРАНГЭРЭЛ