| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2025/00036/И |
| Дугаар | 320/ШШ2025/00051 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 320/ШШ2025/00051
| 2025 оны 01 сарын 07 өдөр | Дугаар 320/ШШ2025/00051 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Т* ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Э--н С-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 698,000 төгрөг, зээлийн хүү 105,529.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,106 төгрөг, нийт 824,635.67 (найман зуун хорин дөрвөн мянга зургаан зуун гучин тав) төгрөг (жаран долоо) мөнгө гаргуулах тухай 155/2025/00036/и дугаар индекстэй, иргэний хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т* ББСБ ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн мэргэжилтэн М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 824,635.67 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: үндсэн зээл 698,000 төгрөг, зээлийн хүү: 105,529.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,106 төгрөг, бусад 0 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2023 оны 12 сарын 07. Гэрээ дуусгавар болох огноо: 2024 оны 09 сарын 23. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 0 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2023 оны 12 сарын 23.
Хариуцагч Э.С- нь 2023 оны 12 сарын 07-ны өдөр Т* ББСБ ХХК-тай №ЗГ2023120704114 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж, Samsung А14 маркийн гар утсыг нийт 698,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 12 сарын 07-ны өдрөөс 2024 оны 09 сарын 23 хүртэл 10 сарын хугацаанд сар бүр 80,354 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2023 оны 12 сарын 23-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т* ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
| 1 | Үндсэн зээлийн үлдэгдэл (2023.12.07-2024.09.23 хүртэл нийт 10 сар) 10 удаагийн төлөлт дутуу | 698,000 төгрөг |
| 2 | Үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжпэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох) | 105,529.67 төгрөг |
| 3 | Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (Гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20%-иар) | 21,106 төгрөг |
| 4 | Нэхэмжпэх нийт дүн | 824,635.67 төгрөг |
Нэхэмжпэх нийт дүн 824,635.67 7 (найман зуун хорин дөрвөн мянга зургаан зуун гучин таван төгрөг, жаран долоон мөнгө) төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-5 дахь тал)
2. Хариуцагч Э.С- шүүхэд гаргасан тайлбартаа: Би Т* ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа үндсэн зээл 698,000 төгрөг, зээлийн хүү 105,529.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,106 төгрөг, нийт 824,635.67 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 35 дахь)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т* ББСБ ХХК нь хариуцагч Э.С-д холбогдуулан үндсэн зээл 698,000 төгрөг, зээлийн хүү 105,529.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,106 төгрөг, нийт 824,635.67 (найман зуун хорин дөрвөн мянга зургаан зуун гучин тав) төгрөг (жаран долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.С- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр ...би Т* ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа үндсэн зээл 698,000 төгрөг, зээлийн хүү 105,529.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,106 төгрөг, нийт 824,635.67 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 824,635.67 (найман зуун хорин дөрвөн мянга зургаан зуун гучин тав) төгрөг (жаран долоо) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,342 төгрөгийн тал хувь болох 12,171 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.С-гаас улсын тэмдэгтийн хураамж 12,171 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 698,000 төгрөг, зээлийн хүү 105,529.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,106 төгрөг, нийт 824,635.67 (найман зуун хорин дөрвөн мянга зургаан зуун гучин тав) төгрөг (жаран долоо) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч Э.С- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,342 төгрөгөөс 12,171 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.С-гаас улсын тэмдэгтийн хураамж 12,171 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Т* ББСБ ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА