| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/01398/И |
| Дугаар | 320/ШШ2025/00049 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 320/ШШ2025/00049
| 2025 оны 01 сарын 07 өдөр | Дугаар 320/ШШ2025/00049 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: ХХҮГ- газрын,
Хариуцагч: П-гийн Бт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулах тухай 155/2024/01398/и дугаар индекстэй, иргэний хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ХХҮГ- газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 2,000,000 төгрөг. Энэхүү дүнд: үндсэн төлбөр 2,000,000 төгрөг.
Гэрээг байгуулсан огноо: 2018 оны 6 дугаар сарын 15. Гэрээ дуусгавар болох огноо: 2020 оны 6 дугаар сарын 15.
Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт дүн: 1,000,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2020 оны 6 дугаар сарын 16.
Иргэн П.Б нь Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-г байгуулж, түүнд 3,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, гэрээний хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн. Гэвч П.Б нь зээлийн гэрээний хугацаанд 1,000,000 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн боловч үлдэх 2,000,000 төгрөгийг одоог болтол төлөөгүй байна. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч П.Б нь дуудсан хугацаанд ирээгүйн улмаас ажиллагаа амжилтгүй болсон.
Иймд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-ний үүрэгт 2,000,000 төгрөгийг П.Бээс гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-5 дахь тал)
2. Хариуцагч П.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн ХХҮГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 2018 онд 3,000,000 төгрөгийн зээл авсан. Эрүүл мэндийн шалтгаанаар зээлийн төлбөрийг төлж чадаагүй байсан. Зээлийн төлбөрт 1,000,000 төгрөгийг төлсөн, одоо үлдэгдэл 2,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 27 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ХХҮГ- газар нь хариуцагч П.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Б 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ...Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 2018 онд 3,000,000 төгрөгийн зээл авсан. Эрүүл мэндийн шалтгаанаар зээлийн төлбөрийг төлж чадаагүй байсан. Зээлийн төлбөрт 1,000,000 төгрөгийг төлсөн, одоо үлдэгдэл 2,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэх тайлбар шүүхэд ирүүлсэн. Дээрх тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 2,000,000 (хоёр сая) төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч П.Бээс улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн 50 хувь болох 23,475 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ХХҮГ- газраас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 (хоёр сая) төгрөгийг төлж барагдуулахаар, хариуцагч П.Б хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч П.Бээс улсын тэмдэгтийн хураамж 23,475 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА