Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 303/ШШ2025/00033

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: оршин байрлах, *******

Хариуцагч:  оршин суух,  регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох, утасны дугаар 80443922

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 1,205,265.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Д.******* холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн 1,205,265.64 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь зээлийн гэрээний үүргийн 1,205,265.54 төгрөг гаргуулах шаардлагаасаа 100,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч ******* нь 1,105,265.54 төгрөг төлөхөөс 221,054 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 221,054 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 221,054 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, 221,054 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, 221,054 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус тус нэхэмжлэгч *******-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч ******* нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 16,738.5 төгрөг, хариуцагч *******оос 16,738.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь зээлийн гэрээний үүргийн 1,205,265.54 төгрөг гаргуулах шаардлагаасаа 100,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч ******* нь 1,105,265.54 төгрөг төлөхөөс 221,054 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 221,054 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 221,054 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, 221,054 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, 221,054 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус тус нэхэмжлэгч *******-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 16,738.5 төгрөг, хариуцагч *******оос 16,738.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ           Г.БАТЗАЯА