| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00007/И |
| Дугаар | 315/ШШ2025/00029 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2025/00029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын ...-р багт оршин суух, ******* овогт ******* *******
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад, 2024 оны 12 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Сүхбаатар аймгийн ******* сумын Хөгжилт нэгдэлд 1986 оны 07 сарын 15-ны өдрөөс 1988 оны 02 сарын 04-ний өдрийг хүртэл туслах ажилчнаар, 1988 оны 02 сарын 04-ний өдрөөс 1989 оны 05 сарыг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан. Би Газ-66 маркийн машин барьдаг байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч тухайн үед ажилд орсон гарсан тушаал эх хувиараа олдохгүй байгаа тул тухайн ажиллаж байсан байдлаа шүүхээр баталгаажуул гэсэн юм. Нийгмийн даатгалын хэлтсээс 1990-1991 онуудад ажиллаж байснаа тогтоолгох шаардлагагүй гэсэн тул Сүхбаатар аймгийн ******* сумын Хөгжилт нэгдэлд 1986 оны 07 сарын 15-ны өдрөөс 1988 оны 02 сарын 04-ний өдрийг хүртэл туслах ажилчнаар, 1988 оны 02 сарын 04-ний өдрөөс 1989 оны 05 сарыг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 298058 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2024 оны 12 сарын 16-ны өдрийн 11/298 дугаартай тодорхойлолт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Л.Туяа, Ш.Алтантуяа нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын Хөгжилт нэгдэлд Сүхбаатар аймгийн ******* сумын Хөгжилт нэгдэлд 1986 оны 07 сарын 15-ны өдрөөс 1988 оны 02 сарын 04-ний өдрийг хүртэл туслах ажилчнаар, 1988 оны 02 сарын 04-ний өдрөөс 1989 оны 05 сарыг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Нэхэмжлэгч ******* овогт ******* Энхбат нь Сүхбаатар аймгийн ******* сумын Хөгжилт нэгдэлд 1986 оны 07 сарын 15-ны өдрөөс 1988 оны 02 сарын 04-ний өдрийг хүртэл туслах ажилчнаар, 1988 оны 02 сарын 04-ний өдрөөс 1989 оны 05 сарыг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, *******ыг 1986-1989 онуудын хооронд ажилд томилж, чөлөөлж байсан бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2024 оны 12 сарын 16-ны өдрийн 11/298 дугаартай лавлагаанд (А.******* ******* сумын Хөгжилт нэгдэлд 1986-1989 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл) бүхий, (хх-4-7х)
4. Гэрч ******* шүүхэд өгсөн: “...******* нь 1983 онд цэргийн албанд татагдаж 1986 онд цэргээс халагдаж ирээд Сүхбаатар аймгийн ******* сумын Хөгжилт нэгдлийн туслах бригадад 1986-1995 он хүртэл ачигч буулгагч, жолооч зэрэг ажлуудыг хийж байсан. А.*******х манайхтай саахалт айл байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна. ******* нь одоог хүртэл ******* сумынхаа эмнэлэгт жолоочоор ажиллаж байгаа” гэх мэдүүлэг,
5. Гэрч шүүхэд өгсөн: “...******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын Хөгжилт нэгдэлд 1986-1988 он хүртэл туслах ажилтан буюу ачигч буулгагчаар, 1988-1991 онуудад жолоочоор тус тус ажиллаж байсан. ******* нь тус нэгдлийн сумын төвийн дэлгүүрүүдэд ирсэн барааг буулгадаг, мөн хаана ачиж, буулгах ажил байна тэр болгон дээр ажилладаг байсан. Би тухайн үед Сүхбаатар аймгийн ******* сумын Хөгжилт нэгдэлд 1987-1991 онуудад худалдагчаар ажиллаж байсан учраас сайн мэдэж байна” гэж мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
6. Иймд А.******* Сүхбаатар аймгийн ******* сумын Хөгжилт нэгдэлд 1986 оны 07 сарын 15-ны өдрөөс 1988 оны 02 сарын 04-ний өдрийг хүртэл туслах ажилчнаар, 1988 оны 02 сарын 04-ний өдрөөс 1989 оны 05 сарыг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ******* ******* Сүхбаатар аймгийн ******* сумын Хөгжилт нэгдэлд 1986 оны 07 сарын 15-ны өдрөөс 1988 оны 02 сарын 04-ний өдрийг хүртэл туслах ажилчнаар, 1988 оны 02 сарын 04-ний өдрөөс 1989 оны 05 сарыг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА