Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00048

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00048

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  ХХҮГ-,

Хариуцагч:  С- Бод холбогдох,

Зээлийн төлбөр 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2025/00012/и дугаар индекстэй, иргэний хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ХХҮГ- дарга Т.Р- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 1,000,000 төгрөг. Энэхүү дүнд: үндсэн төлбөр 1,000,000 төгрөг. Гэрээг байгуулсан огноо: 2015 оны 06 сарын 18. Гэрээ дуусгавар болох огноо: 2017 оны 06 сарын 18. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт дүн: 1,000,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2017 оны 06 сарын 19.

Иргэн С.Б нь Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Малчин өрхийг малжуулах гэрээ-г байгуулж, түүнд 4,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийн 50 хувийг буюу 2,000,000 төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. С.Б нь зээлийн төлбөрөөс 1,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч тус ажиллагаа амжилтгүй болсон.

Иймд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Малчин өрхийг малжуулах гэрээ-ний үүрэгт 1,000,000 төгрөгийг С.Боос гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-5 дахь тал)

2.  Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн ХХҮГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Малчин өрхийг малжуулах гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийн зээл авч, үүнээс 2,000,000 төгрөгийг буцаан төлөх байсан. Би 1,000,000 төгрөгийг төлсөн.

Одоо үлдэгдэл зээлийн төлбөр 1,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 32 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч С.Бод холбогдуулан зээлийн төлбөрт 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ...Малчин өрхийг малжуулах гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийн зээл авч үүнээс 2,000,000 төгрөгийг буцаан төлөх байсан. Би 1,000,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл зээлийн төлбөр 1,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Дээрх тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 1,000,000 (нэг сая) төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Боос улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийн 50 хувь болох 14,275 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ХХҮГ***-с нэхэмжилсэн зээлийн төлбөрт 1,000,000 (нэг сая) төгрөгийг төлж барагдуулахаар, хариуцагч С.Б хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.Боос улсын тэмдэгтийн хураамж 14,275 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА